“Шогун” цуврал “Эмми”-гийн 19 шагналыг хамлаа

1
2024 оны 9 сарын 162024-09-16
“Шогун” цуврал “Эмми”-гийн 19 шагналыг хамлаа

АНУ-ын телевизийн шилдгүүдийг тодруулдаг “Эмми” шагнал гардуулах ёслол өнөөдөр /16.09.2024/ болж байна. Энэ удаагийн “Эмми”-гээс Японы эзэнт гүрний түүхийг харуулах “Шогун” цуврал “Хамгийн нэр хүндтэй цуврал” шагнал хүртлээ. Тус цувралын гол дүр болох Хироюки Сама, Анна Савай нар “Шилдэг жүжигчин”-ээр тодров. Анна Савай шилдэг эмэгтэй дүрийн шагналаа авахаар тайзан дээр гараад “Миний нэр зарлагдахаас өмнө уйлсан” хэмээн сандарч догдолсноо илэрхийлжээ.

Энэ цуврал уг наадмаас нийт 19 шагнал түүсэн нь цуврал киноны хувьд нэг улиралд тогтоосон дээд амжилт юм.

“Нетфликс”-ээр цацагдсан даруйдаа олны сонирхлыг татсан “Baby Reinder” киног зохиолч, жүжигчин Ричард Гадд өөрийнхөө амьдралаас сэдэвлэн, бүтээсэн юм. Үүгээрээ тэр “Шилдэг зохиолч”, “Шилдэг жүжигчин” шагнал хүртсэн байна. 7 ангитай тус цувралд зөөгч залууг нэгэн эмэгтэй тандаж эхэлснээр бүх зүйл орвонгоороо эргэж буйг харуулдаг. Гадд шагналаа гардаж авахдаа “10 жилийн өмнө би сэтгэлээр унаж, яахаа мэдэхгүй болсон байсан. Өнөөдөр миний бутарсан хэсгүүд нэгдэн нийлж, бүтэн болсон мэт санагдаж байна” хэмээжээ.

Б.Хулан

Санал болгох

“Эхнэрийн заавраар” нэвтрүүлгийн бүртгэл эхэллээ

NTV телевизийн бэлтгэн хүргэдэг “Эхнэрийн заавраар” шоу нэвтрүүлгийн шинэ улирлын бүртгэл эхэллээ.

2 өдрийн өмнө