“Эхнэрийн заавраар” нэвтрүүлгийн бүртгэл эхэллээ

17 цагийн өмнө
“Эхнэрийн заавраар” нэвтрүүлгийн бүртгэл эхэллээ

NTV телевизийн бэлтгэн хүргэдэг “Эхнэрийн заавраар” шоу нэвтрүүлгийн шинэ улирлын бүртгэл эхэллээ.

Энэхүү шоу нь гэр бүлийн нандин харилцаагаа дурсамж болгон дэлгэцэд мөнхлөх, оролцох хүсэлтэй хэн бүхэнд нээлттэй. Нэвтрүүлэгт оролцох хүсэлтэй хосууд дараах холбоос болон зурагт харагдаж буй QR кодоор орж бүртгүүлнэ үү.

Нэвтрүүлгийн тухай: Тус нэвтрүүлэг нь хөгжөөнт, цэнгээнт хэлбэрийн олон улсын формат юм. Эхнэр нөхрийн харилцаа, тэдний ойлголцол, мэдрэмжид тулгуурлаж ялалтын төлөө өрсөлдөх нь шоу нэвтрүүлгийн үндсэн хэсэг.

Энэ шоунд эхнэр нь нөхрийнхөө сул болон давуу талыг илүү сайн мэдэрч зааварчилгаа өгөх бол нөхөр нь гал тогоо болон бусад багийнхантай өрсөлддөг. Нэвтрүүлгийн хамгийн гол хөдөлгүүр нь “чихэвч”. Учир нь нөхрүүд эхнэрээ 60 минутын туршид нэг ч удаа харахгүй. Зөвхөн камерын тусламжтайгаар эхнэрийн заавраар бүхнийг хийнэ.

Эхнэрийнхээ зааврыг нөхөр хэр сайн биелүүлэхээс хамаарч тэд ялагч болох уу? аль эсвэл хожигдох уу? гэсэн нэвтрүүлгийн дүрмээр тоглоно. Эхнэрүүд заримдаа тайван байдаг ч заримдаа бухимдаж болно. Аль ч тохиолдолд цаг хугацаа хожих нь чухал учраас нөхрүүд тэдний зааварчилгааг дагах хэрэгтэй.

Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/DmGgwRTCukhgRHWB8 (Бүртгүүлэхдээ заавал өөрийн и-мэйлээр нэвтэрч орохыг анхаарна уу.)

Холбогдох утас: 77110007

Санал болгох

“Эхнэрийн заавраар” нэвтрүүлгийн бүртгэл эхэллээ

NTV телевизийн бэлтгэн хүргэдэг “Эхнэрийн заавраар” шоу нэвтрүүлгийн шинэ улирлын бүртгэл эхэллээ.

17 цагийн өмнө