"Big show" бол хамтарсан тоглолт биш

13 цагийн өмнө
"Big show" бол хамтарсан тоглолт биш

"Big show" бол “Татар”, “Мөнхийн рэп”, “Флаш”, “Noname”, “4 зүг” хамтлагийн хамтарсан тоглолт биш. Уг тоглолтын хүрээнд 5 хамтлаг 5 тусдаа үзүүлбэр үзүүлэх ба нэг хамтлаг 10-12 дуу дуулах юм байна. Тоглолт маргааш буюу 9 дүгээр сарын 20-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.

16:00 цагт Төв цэнгэлдэхийн хаалгыг нээн, 17:00 цагаас DJ сэт тоглох бол 17:30 цагаас урилгаар оролцож буй уран бүтээлчид дуулна. 19:30 цагаас гол уран бүтээлчид дуулж эхэлснээр тоглолт 23:30 цаг хүртэл үргэлжлэх юм.

Хамтлагуудын тайзан дээр гарах дараалал

  • Флаш хамтлагийн "Хайрлах хүсэл" тоглолт
  • “Мөнхийн рэп” хамтлагийн тоглолт
  • “Noname” хамтлаг "Үдшээр" тоглолт
  • “4 зүг” хамтлагийн "Тайлагнал" тоглолт
  • “Татар” хамтлагийн "Хайрыг хүндэл" тоглолт

Зохион байгуулагч “Тоглолтыг жилийн өмнөөс төлөвлөсөн байсан. Өөр тоглолттой давхцаж байгаа нь том асуудал биш. Хамтлагуудын дунд ямар ч асуудал үүсээгүй. "Big show" бол энэ жилийн хамгийн сүүлчийн задгай шоу байх болно” гэлээ. Урилгаар Vandebo, Batuh, Digital, Icetop, S&I, D45, Бундын тамга, Маралжингоо зэрэг хамтлаг, уран бүтээлчид оролцох аж.

Эдгээр хамтлагийг өсвөр насныхан сайн мэдэхгүй учраас хүрэлцэн ирэх өсвөр насныхан ховор гэж үзэн, насны хязгаар заагаагүй байна.

Б.Мөнхзул

Санал болгох

“Эхнэрийн заавраар” нэвтрүүлгийн бүртгэл эхэллээ

NTV телевизийн бэлтгэн хүргэдэг “Эхнэрийн заавраар” шоу нэвтрүүлгийн шинэ улирлын бүртгэл эхэллээ.

17 цагийн өмнө