Ариана Гранде, Билли Эйлиш, Чаппелл Роан нар инээдмийн шоунд оролцоно

17 цагийн өмнө
Ариана Гранде, Билли Эйлиш, Чаппелл Роан нар инээдмийн шоунд оролцоно

АНУ-ын NBC телевиз "Saturday Night Live" инээдмийн шоуныхаа 50 дахь цувралыг энэ сарын сүүлчээр эхлүүлнэ. Тус шоуны хөгжмийн зочноор оролцох, уг шоуг хөтлөх оддын тоонд Ариана Гранде, Билли Эйлиш, Чаппелл Роан нар багтжээ. Америкийн орчин үеийн соёл, улс төрийг элэглэдэг энэ шоуны анги бүрийг алдарт зочид хөтөлдөг.

Саяхан “Эмми” шагналын эзэн болсон Жан Смарт уг шоуг 9-р сарын 28-нд хөгжмийн зочин Жейли Роллтой хамт нээнэ. "Saturday Night Live" инээдмийн шоу анх 1975 онд NBC телевизээр гарчээ. Шоуны 50 жилийн ойд зориулсан энэ удаагийн цувралыг ирэх жилийн 2-р сарын 16-ны ням гарагт шууд цацах юм.

"Saturday Night Live" шоуны энэ цувралд Дэд ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэсэн Майя Рудольф, Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Камала Харрис нар бас багтсан байна.

Б.Мөнхзул

Санал болгох

“Эхнэрийн заавраар” нэвтрүүлгийн бүртгэл эхэллээ

NTV телевизийн бэлтгэн хүргэдэг “Эхнэрийн заавраар” шоу нэвтрүүлгийн шинэ улирлын бүртгэл эхэллээ.

17 цагийн өмнө