3.8 сая төгрөгийн цалинтай багш 1000 гаруй байна

2024 оны 9 сарын 182024-09-18
3.8 сая төгрөгийн цалинтай багш 1000 гаруй байна

Засгийн газар өнөөдөр боловсролын салбартай холбоотой шийдвэр гаргажээ. Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр сэтгүүлчдэд танилцууллаа.

Боловсролын сайд багшийн хомсдолын асуудлаар Засгийн газарт танилцуулжээ. Монгол Улсад багшийн хомсдол, ур чадварын дутагдал хурцаар яригдаж байна. Үүнтэй холбоотойгоор Боловсролын яам 6 багц арга хэмжээ авахаар төлөвлөжээ. Үүнд:

  1. Багш мэргэжлээр төгссөн боловч багшийн ажил эрхлэхгүй байгаа хүний нөөц. 2010 оноос хойш багш мэргэжил эзэмшсэн ч мэргэжлээрээ ажиллахгүй байгаа 19.998 хүн байна гэсэн судалгаа гаргагажээ.
  2. Тэтгэвэрт гарсан багш нарыг цөөн цагаар ажиллуулна. Энэ ажил 2023 оноос эхэлсэн. Нийслэл болон орон нутгийн зарим сургуулийн 157 бүлгийн 44-өөс дээш сурагчтай ангид туслах багш ажиллуулахаар шийдвэрлэжээ. 
  3. Шинжлэх ухааны чиглэлээр буюу хими, физик, математик, англи хэл, технологи гэсэн мэргэжлээр гадаад, дотоодын их, дээд сургуулийг 80-аас дээш хувийн үнэлгээтэй төгссөн хүмүүсийг богино хугацаанд сургаж, багшаар ажиллуулна. 
  4. Багш 7 хоногт 19 цагийн хичээл заах нормтой. Энэ нормдоо хүрэхгүй байгаа зарим багшаар тухайн багшийн хөрвөх чадварт нийцүүлэн, өөр хичээл заалгана.
  5. Багш мэргэжлээр их, дээд сургуульд сурч буй 4 дүгээр ангийн оюутнуудыг дадлагажигч багшаар ажиллуулна.
  6. Багш олддоггүй зарим хичээлийг сурагчдад цахимаар заалгана.  

Өөр мэргэжлийн хүнийг богино хугацааны сургалтад хамруулан, багшлах эрх олгох сургалтыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулахаар болсон байна. 

Ийм мэдээлэл өгснийх нь дараа түүнээс сэтгүүлчид асуулт асууж, хариулт авсан юм. 

-Багшийн цалинг нэмэх тал дээр Боловсролын яам хэрхэн анхаарч байна. Удахгүй ирэх оны төсөв хэлэлцэх гэж байна шүү дээ?

-Цалин хангамжийн асуудал бол яах аргагүй анхаарах сэдэв. Өнөөдөр багшийн үндсэн цалин 1.4 сая төгрөгөөс эхэлж байна. Үүн дээр нэмэгдэл авч, нийт 3.8 сая төгрөг авч байгаа 1000 гаруй багш байна. Орон нутагт, суманд очоод багшилбал 40 хувийн нэмэгдэл олгож байгаа. Улсын дунджийг харвал, ерөнхий боловсролын сургуулийн багш дунджаар 2.4 сая төгрөг, цэцэрлэгийн багш 2.3 сая төгрөгийн цалин авч байна. Гэхдээ багшийн цалинг үе шаттай нэмнэ. Багш нарын үйлдвэрчний эвлэлтэй энэ талаар ярилцаж байгаа.

Санал болгох

20 минутын хот бодлогын жишиг болох “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эхлэхэд бэлэн боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Сэлбэ дэд төв”-ийг түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн  бэлтгэл ажилтай танилцлаа.

9 цагийн өмнө
Цахим орчин дахь хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр хамтарна

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа өнөөдөр /2024.09.18/ НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч, ноён Эваристе Коуасси-Комланыг хүлээн авч уулзаж, санал солилцлоо

1 өдрийн өмнө
Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, зохион байгуулах хороодод шагнал гардууллаа

2023-2024 оны хичээлийн жилд Олон улсын долоон төрлийн олимпиадад 31 сурагч оролцсоноос 23 нь медальт байранд шалгарсан байна.

1 өдрийн өмнө