Цахим орчин дахь хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр хамтарна

2024 оны 9 сарын 182024-09-18
Цахим орчин дахь хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр хамтарна

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа өнөөдөр /2024.09.18/ НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч, ноён Эваристе Коуасси-Комланыг хүлээн авч уулзаж, санал солилцлоо. Уулзалтаар НҮБ-ын Хүүхдийн Сангийн төлөөлөл хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн чиглэлээр манай улсад хэрэгжүүлж буй хөтөлбөр, судалгааны үр дүнг танилцуулаад Монгол Улсын хүн амын эрүүл мэнд, боловсрол, хоол тэжээл, хөгжил, хамгаалал, амьдралын нөхцлийн талаарх тоон мэдээлэл, “Цахим орчин дахь хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх гарын авлага”, бага насын хүүхдийн хөгжилд эцэг, эх, асран хамгаалагчдын оролцоог нэмэгдүүлэх зөвлөмж, ЕБС-ийн захирал, сургалтын менежерүүд, зорилтот бүлэгт зориулсан сургалтын гарын авлага, ном, товхимлыг хүлээлгэн өгөв.

Ж.Баярмаа гишүүн нь Хүүхдийн төлөө үндэсний төвөөс ажлын гараагаа эхэлсэн. Тэрбээр, хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд нөлөөллийн ажиллагаа явуулж, хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулахын төлөө ажиллана гэдгээ илэрхийллээ. Түүнчлэн цахим болон сургуулийн орчинд үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, электрон тамхины хэрэглээ өссөнд анхаарал хандуулж, үндэсний өв, соёлыг таниулах зэрэг олон чиглэлээр хамтрахад нээлттэй гэдгээ онцоллоо.

Санал болгох

20 минутын хот бодлогын жишиг болох “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эхлэхэд бэлэн боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Сэлбэ дэд төв”-ийг түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн  бэлтгэл ажилтай танилцлаа.

9 цагийн өмнө
Цахим орчин дахь хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр хамтарна

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа өнөөдөр /2024.09.18/ НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч, ноён Эваристе Коуасси-Комланыг хүлээн авч уулзаж, санал солилцлоо

1 өдрийн өмнө
Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, зохион байгуулах хороодод шагнал гардууллаа

2023-2024 оны хичээлийн жилд Олон улсын долоон төрлийн олимпиадад 31 сурагч оролцсоноос 23 нь медальт байранд шалгарсан байна.

1 өдрийн өмнө