Сургуулиудад 4.217 багш дутагдалтай байна

13
2024 оны 7 сарын 222024-07-22
Сургуулиудад 4.217 багш дутагдалтай байна

Ирэх хичээлийн жилд шаардлагатай багшийн мэдээллийг жил бүрийн 7 дугаар сард  нэгтгэн гаргадаг аж. 2024-2025 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулиудад нийт 4.217 багш шаардлагатай байна. Эдгээр сул орон тооны 2.419 нь нийслэлд үүсжээ. 

2023-2024 оны хичээлийн жилд нийт 25 их, дээд сургуулийг 2727 оюутан багш мэргэжлээр төгссөн байна. Одоо 3 болон 4 дүгээр курсэд багш мэргэжлээр 3998 оюутан суралцаж байна.

Багшийн сул орон тоог нөхөх зорилгоор дараах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Үүнд:

  • Төгсөгчдийг ажилд зуучлах, ажлын байраар хангах;
  • Захирал, сургалтын менежер, арга зүйч нарыг сурагчдад хичээл заах боломж нээх;
  • Тэтгэвэрт гарсан багш нарыг эрүүл мэндийн байдал, хүсэлтийг нь харгалзан ажиллуулах;
  • Багш мэргэжлээр суралцаж буй төгсөх курсийн оюутныг цалинтай дадлага хийх, дадлагажингаа цалинтай ажиллуулах;
  • Шинжлэх ухааны чиглэлээр төгссөн бакалаврын зэрэгтэй иргэдийг хөрвөх сургалтад хамруулах;
  • Их, дээд сургууль, коллежийн багш нарт цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд цагаар ажиллах боломж олгох;
  • Хүүхэд асрах чөлөөтэй /гэх мэт/ багш нарыг богино цагаар ажиллуулах зохицуулалт хийх;
  • Багшийн мэргэжилтэй ч өөр ажил эрхэлж буй иргэдэд цагаар хичээл заах боломж олгох...

Санал болгох

Хайлааст орчимд зам тээврийн ноцтой осол гаргасан жолоочид хоёр жилийн хорих ял оноожээ

Талийгаач охины ар гэр болон түүний эгч дүүд сэтгэл санааны хохирлыг 138 сая төгрөгөөр тогтоож, осол гаргасан жолоочид 2 жилийн хорих ял оногдуулжээ.  

2 өдрийн өмнө
Иргэн: Маш их дуу чимээ гарч хормын төдийд хоёр автомашин лааз шиг болсон

СХД-ийн 33-р хороо Тахилт орчимд өнөөдөр 12:00 цагт хоёр “Prius” 30 маркийн автомашин мөргөлдөж гэрлийн шон мөргөсөн ноцтой осол гарчээ. Ослын улмаас гэмтэж бэртсэн хүн байхгүй. Тэгвэл гэрлийн шон мөргөсөн “Prius” 30 маркийн автомашины жолоочийн эхнэр ослын талаар дараах тайлбарыг өглөө.

2 өдрийн өмнө