Газын зурвасын Хан Юнис хот Израилийн дайралтад өртөж 70 хүн амь үрэгджээ

2024 оны 7 сарын 232024-07-23
Газын зурвасын Хан Юнис хот Израилийн дайралтад өртөж 70 хүн амь үрэгджээ

Газын зурвасын өмнөд хэсэгт орших Хан Юнис хот Израилийн дайралтад өртөж, 70 Палестин хүн амь үрэгдэж, 200 гаруй хүн шархадсан байна. Газын Эрүүл мэндийн яам даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ "Өнөө өглөөнөөс хойш Хан Юнис дүүрэгт Израилийн эзлэн түрэмгийлсэн дайралт үй олноор хоморголон устгасны улмаас 70 хүн алагдаж, 200 гаруй хүн шархадсан" гэж мэдэгдээд, "Эмэгтэйчүүд, хүүхдүүд ихээр өртсөн" хэмээв.  

Палестинчууд Бани Сухейла болон Хан Юнис хотоос зүүн зүгт орших бусад хотуудад Израилийн танкийн бууны суманд амь үрэгдсэн бөгөөд тус бүс нутаг мөн агаараар бөмбөгдсөн гэж эмч нар мэдэгдэв.

Хан Юнис дэх Нассер эмнэлгийн цогцолбор өвчтөнүүдээр дүүрч, шархадсан хүмүүсийг шалан дээр эмчилж байгаа аж. Эмнэлгийн байгууллагын эмч нар "Нөхцөл байдал хяналтаас гарсан" гэжээ. 

han.PNG

yjyj.PNG

 

 

 

 

 

Санал болгох

Бразил улс Элон Маскийн “Х” платформыг хаалаа

Бразил улс бямба гаргийн эхээр Элон Маскийн олон нийтийн мэдээллийн сүлжээ “Х” платформыг хааж эхэлсэн байна

3 өдрийн өмнө
Бангладеш болон Энэтхэгийн зүүн хойд хэсгийн олон зуун мянган оршин суугчид үерийн гамшигт өртөөд байна

Бангладеш болон Энэтхэгийн зүүн хойд хэсэгт хүчтэй аадар борооны улмаас үер бууж, иргэдийг нүүлгэн шилжүүлж байна. Хоёр улсын хилийн эрэг орчмын гол мөрний усны түвшин эрс нэмэгдэж байгаа нь нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа аж.

16 өдрийн өмнө