БНХАУ тэтгэврийн насаа нэмэгдүүлэхээр болжээ

2024 оны 7 сарын 242024-07-24
БНХАУ тэтгэврийн насаа нэмэгдүүлэхээр болжээ

Хятад улс хүн амынхаа насжилт, тэтгэврийн тогтолцооны хямралыг даван туулахын тулд ирэх таван жилд хуулиар тогтоосон тэтгэврийн насаа нэмэгдүүлэхээр болжээ. Тус улсын дундаж наслалт 1949 оны коммунист хувьсгалын үед ердөө 36 байсан бол одоо АНУ-аас дээгүүр буюу 78 нас болсон байна. Гэвч Хятадын тэтгэврийн нас дэлхийн хамгийн доод нас хэвээр байгаа бөгөөд эрэгтэйчүүдийнх 60, цагаан захт эмэгтэйчүүдийнх 55, ажилчин ангийн эмэгтэйчүүдийнх 50 байгаа юм. 

Тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэх төлөвлөгөө нь өнгөрсөн долоо хоногт 5 жил тутам болдог Коммунист намын дээд түвшний хурлаас баталсан цуврал тогтоолуудын нэг хэсэг бөгөөд "Зохих уян хатан байдал, сайн дурын оролцоотой байх зарчмын дагуу бид хуульд заасан тэтгэврийн насыг ухаалаг, эмх цэгцтэй үе шаттайгаар нэмэгдүүлэх шинэчлэлийг явуулна" гэж Намын төв хороо шинэчлэлийн талаар онцолсон бодлогын баримт бичигт дурджээ.

Тэтгэвэрт гарах насыг хэд болгож, хэзээ нэмэгдүүлэх талаар тодорхой заагаагүй ч 2023 оны сүүлээр гаргасан Хятадын тэтгэврийн хөгжлийн тайланд "65 нас эцсийн үр дүн байж магадгүй" гэж бичсэн байна. 

Хятадын тэтгэврийн төсөв багасч байгаа тул энэ төлөвлөгөө хэдхэн жилийн дотор хэрэгжиж байгаа юм. Төрийн мэдлийн Нийгмийн Шинжлэх Ухааны Академи 2019 онд тус улсын үндсэн тэтгэврийн сан 2035 он гэхэд мөнгөгүй болно гэж мэдэгдсэн нь Хятадын эдийн засагт хүнд цохилт болсон Ковид-19 тахлын өмнөх тооцоо юм. Үүний зэрэгцээ төрөлт буурах хандлагатай байгаа бөгөөд тус улсын хүн ам 2023 онд хоёр дахь жилдээ дараалан буурсан байна.   

 

 

 

 

 

Санал болгох

Бразил улс Элон Маскийн “Х” платформыг хаалаа

Бразил улс бямба гаргийн эхээр Элон Маскийн олон нийтийн мэдээллийн сүлжээ “Х” платформыг хааж эхэлсэн байна

3 өдрийн өмнө
Бангладеш болон Энэтхэгийн зүүн хойд хэсгийн олон зуун мянган оршин суугчид үерийн гамшигт өртөөд байна

Бангладеш болон Энэтхэгийн зүүн хойд хэсэгт хүчтэй аадар борооны улмаас үер бууж, иргэдийг нүүлгэн шилжүүлж байна. Хоёр улсын хилийн эрэг орчмын гол мөрний усны түвшин эрс нэмэгдэж байгаа нь нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа аж.

16 өдрийн өмнө