Франц улс олимпын үеэр 75,000 цэрэг гудамжуудад байршуулж байна

2024 оны 7 сарын 242024-07-24
Франц улс олимпын үеэр 75,000 цэрэг гудамжуудад байршуулж байна

“Бид бэлэн байна, наадмын туршид ч бэлэн байх болно. Бид энэхүү наадамд олон жилийн турш бэлтгэсэн бөгөөд нээлтийн ёслол баасан гарагт болж, түүний дараачаас тэмцээн уралдааны шийдвэрлэх долоо хоног эхэлнэ” гэж Ерөнхийлөгч Эмманул Макрон цохон тэмдэглэжээ.

Францын аюулаас хамгаалах хүчнийхэн баасан гарагт болох Олимпын наадмын нээлтийн ёслолын өмнө бэлэн байдлаа хангасаар байна. Францын түүхэн дэх хамгийн том аюулгүй байдлын хүчнийг байршуулсан бөгөөд Парист 75,000 цагдаа, цэрэг, хөлсний харуулууд эргүүл хийж байгаа юм. Зам, метроны буудлуудыг хаасан бөгөөд 44 мянга орчим хаалт босгосон байна. Мөн Сена гол болон түүний эргэн тойронд нэвтрэхийг хүссэн оршин суугчид болон бусад хүмүүст зориулсан QR кодын нарийн системийг бий болгожээ.  

Зуны Олимпын нээлтийн ёслолыг түүхэндээ анх удаа төв цэнгэлдэх хүрээлэнгээс өөр газарт хийхээр төлөвлөж байгаа билээ. Ёслолын үеэр 2019 онд гал түймэрт өртсөн Нотр-Дам сүм зэрэг дэлхийд алдартай дурсгалт газруудын хажуугаар 6000-7000 тамирчин 85 усан онгоц, завиар Сена мөрний дагуу парадад оролцоно. Урьдчилан тасалбар авсан 300 мянга хүртэлх тооны хүн үзэгчдийн суудал ба мөрний эрэг дээрээс нээлтийг ёслолыг үзэх бол 200 мянга гаруй хүн ойролцоох орон сууцны байшингуудын цонхоор үзэх ажээ.

Их Британийн 250 орчим офицер, 50 цагдаагийн нохой ирэх долоо хоногт Францад байх бөгөөд зарим нь Парисын төв орчмын Францын явган эргүүлд нэгдэнэ. “Бид анх удаагаа томоохон арга хэмжээнд офицеруудаа ийм байдлаар илгээж байна" гэж Үндэсний цагдаагийн зохицуулалтын төвийн дарга, ахлах ахлагч Мэтт Лоулер хэлэв. 

жжоо.PNG

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Санал болгох

Бразил улс Элон Маскийн “Х” платформыг хаалаа

Бразил улс бямба гаргийн эхээр Элон Маскийн олон нийтийн мэдээллийн сүлжээ “Х” платформыг хааж эхэлсэн байна

3 өдрийн өмнө
Бангладеш болон Энэтхэгийн зүүн хойд хэсгийн олон зуун мянган оршин суугчид үерийн гамшигт өртөөд байна

Бангладеш болон Энэтхэгийн зүүн хойд хэсэгт хүчтэй аадар борооны улмаас үер бууж, иргэдийг нүүлгэн шилжүүлж байна. Хоёр улсын хилийн эрэг орчмын гол мөрний усны түвшин эрс нэмэгдэж байгаа нь нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа аж.

16 өдрийн өмнө