Этиопт хөрс нурсны улмаас 229 хүн амиа алджээ

2024 оны 7 сарын 242024-07-24
Этиопт хөрс нурсны улмаас 229 хүн амиа алджээ

Этиопын өмнөд хэсэгт хөрс нурсны улмаас 229 хүн амиа алдсан бөгөөд эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлж байна. Гофа бүсийн алслагдсан уулархаг нутагт аадар бороо орсны улмаас ням гаргийн орой болон даваа гаргийн өглөө хөрсний нуралт үүсчээ. 

Орон нутгийн эрх баригчдын мэдэгдсэнээр, амьд үлдсэн хүмүүсийг эрэн хайх ажиллагаа эрчимтэй үргэлжилж байгаа бөгөөд амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэх магадлал өндөр байгаа аж. Гофа бүсийн захирагч Дагмави Айелегийн ярьснаар, амиа алдсан хүмүүсийн дунд насанд хүрэгчид болон хүүхдүүд байсан ба аврагдсан 10 хүнийг эмнэлэгт хүргэсэн байна. “Ням гарагт орсон аадар борооны улмаас хөрс нурсны дараа ойр орчмын тосгоны цагдаа, багш нар болон оршин суугчид даваа гаргаас эрэн хайх, аврах ажиллагааг явуулж байх үед хоёр дахь удаагаа хөрс нурсан. Үүний улмаас нурангид дарагдсан хүмүүсийн тоо улам нэмэгдсэн” гэж тэрээр нэмж хэлэв. 

Гофа бол нийслэл Аддис-Абеба хотоос баруун өмнө зүгт 320 орчим км-ийн зайд орших Өмнөд Этиоп мужийн нэгэн хэсэг юм. НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн газраас мэдээлснээр, Өмнөд Этиопт сүүлийн саруудад их хэмжээний бороо орсоор байна. 2016 оны тавдугаар сард тус улсын өмнөд нутагт хүчтэй аадар бороо орсны улмаас үер бууж, хөрс нурсны улмаас 50 гаруй хүн амиа алдаж байжээ. 

Үерийн гамшиг нүүрлэж байгаад олон хүчин зүйл нөлөөлдөг боловч уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй дулаарал нь үер болох магадлалыг улам нэмэгдүүлж байгаа юм. 

шнш.PNG

 

 

 

 

 

 

Санал болгох

Бразил улс Элон Маскийн “Х” платформыг хаалаа

Бразил улс бямба гаргийн эхээр Элон Маскийн олон нийтийн мэдээллийн сүлжээ “Х” платформыг хааж эхэлсэн байна

3 өдрийн өмнө
Бангладеш болон Энэтхэгийн зүүн хойд хэсгийн олон зуун мянган оршин суугчид үерийн гамшигт өртөөд байна

Бангладеш болон Энэтхэгийн зүүн хойд хэсэгт хүчтэй аадар борооны улмаас үер бууж, иргэдийг нүүлгэн шилжүүлж байна. Хоёр улсын хилийн эрэг орчмын гол мөрний усны түвшин эрс нэмэгдэж байгаа нь нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа аж.

16 өдрийн өмнө