Филиппиний хойд хэсгээр их хэмжээний борооны улмаас нийслэл Манила хотод үер буужээ

2024 оны 7 сарын 242024-07-24
Филиппиний хойд хэсгээр их хэмжээний борооны улмаас нийслэл Манила хотод үер буужээ

Филиппиний хойд хэсгээр Гаеми хар салхи улирлын чанартай муссоныг эрчимжүүлснээр тасралтгүй бороо орсны улмаас нийслэл Манила хотод үер болж, уулархаг бүс нутагт хөрсний гулгалт үүсчээ. Хүн ам шигүү суурьшсан нийслэлд лхагва гаригт аадар борооны улмаас гудамжнууд үерт автсаны дараа нам дор байшингуудаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхээр хот даяар аврагчид ажиллаж байна. 

Хүмүүс жижиг завь ашиглан нүүж байгаа аж. Төрийн байгууллагуудын үйл ажиллагаа болон сургуулийн хичээлүүдийг түр зогсоож, цаг агаарын байдлаас шалтгаалан орон нутгийн болон олон улсын 70 гаруй нислэгийг цуцалжээ. “Олон газар үерт автсан тул бид аврагчдыг хот даяар байршуулсан. Маш олон хүн тусламж гуйж байна” гэж Манила хотын гамшгийн албаны ажилтан Пичи де Леон хэлэв.

Тайвань руу чиглэн Филиппиний нутаг дэвсгэрийг дайран өнгөрч буй угм Гаеми хар салхи жилийн энэ улиралд тохиолддог баруун өмнөд муссон бороог эрчимжүүлсэн гэж мужийн цаг уурчид мэдэгджээ. 

Шуурга 22:00 (GMT 14:00) гэхэд Тайваний зүүн хойд хэсэгт хүрч ирэх төлөвтэй байгаа бөгөөд ерөнхийлөгч Уильям Лай Чинг-тэ өглөөний шуурхай зөвлөгөөний үеэр хүн бүрийг "аюулгүй байдлыг нэгдүгээрт тавихыг" уриалав. Эрх баригчид хойд нутгийн гурван бүс, ялангуяа хөрсний гулгалт үүсэх өндөр эрсдэлтэй уулархаг нутаг болох Хуалэнь зэрэг хүнд нөхцөлд амьдарч буй 2100 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Өнгөрсөн лхагва гарагт галт тэрэг, гатлага онгоцны хөдөлгөөнийг түр зогсоож, олон улсын 250 гаруй нислэгийг цуцалсан. Тайванийн Үндэсний батлан ​​хамгаалах яам 29 мянган цэргийг гамшгийн үед авран туслах ажиллагаанд бэлэн байдалд оруулсан гэж мэдэгдлээ. 

фил.PNG

филл.PNG

 

 

 

 

Санал болгох

Бразил улс Элон Маскийн “Х” платформыг хаалаа

Бразил улс бямба гаргийн эхээр Элон Маскийн олон нийтийн мэдээллийн сүлжээ “Х” платформыг хааж эхэлсэн байна

3 өдрийн өмнө
Бангладеш болон Энэтхэгийн зүүн хойд хэсгийн олон зуун мянган оршин суугчид үерийн гамшигт өртөөд байна

Бангладеш болон Энэтхэгийн зүүн хойд хэсэгт хүчтэй аадар борооны улмаас үер бууж, иргэдийг нүүлгэн шилжүүлж байна. Хоёр улсын хилийн эрэг орчмын гол мөрний усны түвшин эрс нэмэгдэж байгаа нь нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа аж.

16 өдрийн өмнө