2024-2025 оны хичээлийн жилийг 3 улиралтай болголоо

2024 оны 7 сарын 262024-07-26
2024-2025 оны хичээлийн жилийг 3 улиралтай болголоо

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 5.2 "Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жил нь 9 дүгээр сарын 1-ний өдрөөс дараа оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ", 5.3 "Ерөнхий боловсролын сургуулийн суралцагч хичээлийн жилийн хугацаанд 170-185 хоног хичээллэнэ", 5.4 "Ерөнхий боловсролын сургуулийн долоо хоногт хичээллэх цагийн тоо, ээлжит хичээлийн үргэлжлэх болон суралцагчийн амралтын хугацааг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно" гэж заажээ.

Үүний дагуу Боловсролын сайд хичээлийн жил 4 улиралтай байсныг болиулж, 2024-2025 оны хичээлийн жилийг 3 улиралтай болголоо. Ингэхдээ нийслэл болон орон нутаг гэсэн ялгаатайгаар хичээллэх хугацаа, амралтын товыг тогтоожээ.

Нийслэлийн сургуулиудын I улирлын амралт:

  • Бага ангийн сурагчид 12 дугаар сарын 22 хүртэл хичээллээд, 23-наас 1 дүгээр сарын 24-нийг дуустал сар амарна.
  • Дунд ангиуд 12 дугаар сарын 29 хүртэл хичээллээд, 30-наас 1 дүгээр сарын 24-нийг дуустал амрах юм байна.
  • Ахлах ангийнхан 12 дугаар сарын 29 хүртэл хичээллээд, 30-наас 1 дүгээр сарын 3-ныг дуустал цахим хичээл үзнэ. 1 дүгээр сарын 4-24-ны хооронд амарч, 25-наас хичээлдээ орно.  

II улирлын амралт: 4 дүгээр сарын 7-11-ний хооронд болно. Энэ үеэр бүх анги 7 хоног амарна. 

III улирлын амралт: Бага ангиудын хувьд 6 дугаар сарын 9-нд эхэлнэ. Дунд, ахлах анги 6 дугаар сарын 16-наас сургуулиа төгсөнө.  

Хичээлийн бүтэц 1.jpg

АЙМАГ, СУМ, БАГИЙН СУРГУУЛИЙН СУРАГЧДЫН АМРАЛТЫН ХУВААРЬ 

I улирлын амралт:

  • Бага ангийн сурагчид 12 дугаар сарын 22 хүртэл хичээллээд, 23-наас 1 дүгээр сарын 17-ныг дуустал амарна.
  • Дунд ангиуд 12 дугаар сарын 29 хүртэл хичээллээд, 30-наас 1 дүгээр сарын 17-ныг дуустал амрах юм байна.
  • Ахлах ангийнхан 12 дугаар сарын 29 хүртэл хичээллээд, 30-наас 1 дүгээр сарын 3-ныг дуустал цахим хичээл үзнэ. 1 дүгээр сарын 4-17-ны хооронд амарч, 18-наас хичээлдээ орно.  

II улирлын амралт: Бүх анги 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 11-нийг дуустал амарна. 

III улирлын амралт: Бага ангиудын хувьд 6 дугаар сарын 9-нд эхэлнэ. Дунд, ахлах анги 6 дугаар сарын 16-наас сургуулиа төгсөнө.  

Хичээлийн бүтэц 2.jpg

Боловсролын ерөнхий газар OECD-ийн гишүүн орнуудын хичээлийн жилийн бүтэц, улирлын тоо, улирлын болон зуны амралтын хугацааг шинжилж, Монголынхтой харьцуулж үзсэн байна. Судалгаагаар:

Улс орнуудын хичээлийн жил дэх улирлын тоо: 19.4% нь 3 улиралтай, 33.3% нь 4 улиралтай, 38.9% нь 5 улиралтай, 8.3% нь 6 улиралтай.

Улс орнуудын улирлын амралтын хугацаа: 16.7% нь 2-3 долоо хоног, 27.8% нь 3-4 долоо хоног, 27.8% нь 4-5 долоо хоног, 16.7% нь 5-6 долоо хоног, 11.1% нь 6-8 долоо хоног байна.

Улс орнуудын зуны амралтын хугацаа: 22.2% нь 4-6 долоо хоног, 33.3% нь 7-9 долоо хоног, 28.9% нь 10-12 долоо хоног, 5.6% нь 13 ба түүнээс долоо хоног байна.

Бага боловсролын түвшинд манай улсын хичээллэх өдрийн тоо 32 долоо хоног буюу 160 өдөр байгаа нь хамгийн бага үзүүлэлт юм. OECD-ийн гишүүн орнуудын дундаж үзүүлэлт 186 өдөр байдаг ажээ. 

Харин суурь боловсролын түвшинд манай улс 33 долоо хоног буюу 165 өдөр, OECD-ийн гишүүн орнуудын дундаж үзүүлэлт 184 өдөр, бүрэн дунд боловсролын түвшинд манай улс 34 долоо хоног буюу 170 өдөр байгаа бол OECD-ийн гишүүн орнуудын дундаж үзүүлэлт 183 өдөр байна.

ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БҮТЦИЙГ ӨӨРЧЛӨХ ҮНДЭСЛЭЛ

  • Улаанбаатарт өвөл агаар орчны бохирдол дээд цэгтээ хүрч, хүүхдүүдийн дунд ханиад, томуу дэгддэг. 
  • Улаанбаатарын зам түгжирч, эцэг эхчүүд хүүхдээ сургуульд хүргэх, авахад хүндрэл үүсдэг. 
  • Өвлийн өдөр богино, эрт харанхуй болдгоос үзэгдэх орчин хязгаарлагдсан нөхцөлд хүүхдүүд сургуульдаа явдаг. Халтиргаа, гулгаатай нөхцөлд зам, тээврийн осолд өртөх эрсдэл нэмэгддэг.
  • Малчдын хүүхдүүдийг мал төллөх үеэр эцэг эхдээ туслах боломж олгох шаардлага үүсдэг. 
  • Бие даалт болон цахим сургалтын 7 хоногтой холбоотой нэгдсэн зөвлөмж, чиглүүлгийг БЕГ, БСҮХ-ээс ерөнхий боловсролын сургуулиудад өгнө.

Санал болгох

Хайлааст орчимд зам тээврийн ноцтой осол гаргасан жолоочид хоёр жилийн хорих ял оноожээ

Талийгаач охины ар гэр болон түүний эгч дүүд сэтгэл санааны хохирлыг 138 сая төгрөгөөр тогтоож, осол гаргасан жолоочид 2 жилийн хорих ял оногдуулжээ.  

2 өдрийн өмнө
Иргэн: Маш их дуу чимээ гарч хормын төдийд хоёр автомашин лааз шиг болсон

СХД-ийн 33-р хороо Тахилт орчимд өнөөдөр 12:00 цагт хоёр “Prius” 30 маркийн автомашин мөргөлдөж гэрлийн шон мөргөсөн ноцтой осол гарчээ. Ослын улмаас гэмтэж бэртсэн хүн байхгүй. Тэгвэл гэрлийн шон мөргөсөн “Prius” 30 маркийн автомашины жолоочийн эхнэр ослын талаар дараах тайлбарыг өглөө.

2 өдрийн өмнө