Өнөөдөр лусын буулттай өдөр

2024 оны 7 сарын 262024-07-26
Өнөөдөр лусын буулттай өдөр

Аргын тооллын 2024.07.26. Баасан гараг. 

Билгийн тооллын зуны сүүл цагаагчин хонь сарын хуучны 20-ны өдөр. Нэг цагаан мэнгэтэй, хий суудалтай, дүвзий 25, 6 жэдзий 25 одтой, цагаагчин туулай өдөр. Идэрийн барилдлагатай өдөр. Шүтэн барилдлага тийн мэдэхүй.

Лусын буулттай өдөр.

Наран ургах шингэх: 05:22- 20:36.

Үс засуулбал өлсөж ундаасах тул цээрлэвэл зохилтой.

Барилдлага: Идэрийн барилдлагатай өдөр.

Өдрийн сайн цаг: Хулгана (23:40-01:40), бар (03:40-05:40), туулай (05:40-07:40), морь (11:40-13:40), хонь (13:40-15:40), тахиа (17:40-19:40) болой. Хонь, бич, тахиа жилтэй хүмүүний сүлд өдөр. Хонь, гахай жилтэй хүмүүст энэ өдөр цаг харгалзахгүй аливаа үйл хийхэд сайн. Бар, туулай жилтэй хүмүүсийн харш өдөр тул аливаа үйлд хянуур ханд.Бусад жилтэй хүмүүс аливаа үйлийг хийхэд сайн цагийг баримталж хийвэл зохилтой. Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал өлзийтэй сайн. Хүний сүлд дал, мөр, хүйс, дотор шагайд орших болой.

Энэ өдөр бурхан шүтээн залах, хишиг даллага авахуулах, лус тахих, шинэ ажилд орох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, тангараг өргөх, замд гарах, малын зан үйл хийх, хувцас эсгэх, цэрэг, цагдаагийн үйл хийх, дарцаг хатгах, байшин, барилгын суурь тавих зэрэг үйлд сайн.

Худаг малтах, эм тан найруулах, худалдаа наймаа хийх, хурим хийх, идэш төхөөрөх зэрэг үйлд муу зайлшгүй хийх шаардлагатай бол өдрийн сайн цагийг баримталж, Жанаггагдог, Найман гэгээн, Няваа гүнсэл зэрэг номыг засал болгон хийлгэж, үйлдвээс зохилтой.

Санал болгох

Хайлааст орчимд зам тээврийн ноцтой осол гаргасан жолоочид хоёр жилийн хорих ял оноожээ

Талийгаач охины ар гэр болон түүний эгч дүүд сэтгэл санааны хохирлыг 138 сая төгрөгөөр тогтоож, осол гаргасан жолоочид 2 жилийн хорих ял оногдуулжээ.  

2 өдрийн өмнө
Иргэн: Маш их дуу чимээ гарч хормын төдийд хоёр автомашин лааз шиг болсон

СХД-ийн 33-р хороо Тахилт орчимд өнөөдөр 12:00 цагт хоёр “Prius” 30 маркийн автомашин мөргөлдөж гэрлийн шон мөргөсөн ноцтой осол гарчээ. Ослын улмаас гэмтэж бэртсэн хүн байхгүй. Тэгвэл гэрлийн шон мөргөсөн “Prius” 30 маркийн автомашины жолоочийн эхнэр ослын талаар дараах тайлбарыг өглөө.

2 өдрийн өмнө