Морь жилтэн алив үйл хийхэд сайн

2024 оны 7 сарын 252024-07-25
Морь жилтэн алив үйл хийхэд сайн

2024.07.25 ПҮРЭВ ГАРАГ 

Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээгч модон луу жилийн зуны адаг цагаагчин хонь сарын билгийн тооллын 19, Бархасбадь гараг. Шувуун хошуут одтой, цагаан бар өдөр. 

• Барилдлага: Хүчин төгсөх 
• Шүтэн барилдлага: Нэр өнгө  
• Суудал: Мод 

Өдрийн наран 05:20 цагт мандаж, 20:37 цагт жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. 

Энэ өдөр номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багшид шавь барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг цагдаагийн үйл, гэр байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу. 

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй учирна.

Санал болгох

Хайлааст орчимд зам тээврийн ноцтой осол гаргасан жолоочид хоёр жилийн хорих ял оноожээ

Талийгаач охины ар гэр болон түүний эгч дүүд сэтгэл санааны хохирлыг 138 сая төгрөгөөр тогтоож, осол гаргасан жолоочид 2 жилийн хорих ял оногдуулжээ.  

2 өдрийн өмнө
Иргэн: Маш их дуу чимээ гарч хормын төдийд хоёр автомашин лааз шиг болсон

СХД-ийн 33-р хороо Тахилт орчимд өнөөдөр 12:00 цагт хоёр “Prius” 30 маркийн автомашин мөргөлдөж гэрлийн шон мөргөсөн ноцтой осол гарчээ. Ослын улмаас гэмтэж бэртсэн хүн байхгүй. Тэгвэл гэрлийн шон мөргөсөн “Prius” 30 маркийн автомашины жолоочийн эхнэр ослын талаар дараах тайлбарыг өглөө.

2 өдрийн өмнө