“Феррари” компани криптовалютаар төлбөр тооцоо хийнэ

2024 оны 7 сарын 262024-07-26
“Феррари” компани криптовалютаар төлбөр тооцоо хийнэ

Италийн автомашин үйлдвэрлэгч “Феррари” компани удахгүй Европт криптовалютаар төлбөр тооцоо хийхийг зөвшөөрнө гэдгээ лхагва гарагт мэдэгджээТодруулбал, энэ сарын сүүлчээс эхлэн Европын дилерүүдэд төлбөр тооцооны шинэ хэлбэрийг нэвтрүүлэх ажээ. “Үйлчлүүлэгчдийн хувьсан өөрчлөгдөж буй хэрэгцээг хангахад нь дилерүүддээ дэмжлэг үзүүлэх зорилгоор АНУ-д жил хүрэхгүй хугацааны өмнө төлбөр тооцооны шинэ хэлбэрийг амжилттай нэвтрүүлсний дараа Европын зах зээлд мөн нэвтрүүлэх гэж байна” гэж “Феррари” мэдэгджээ. 2024 оны эцэс гэхэд Феррари” криптовалютыг хууль ёсны дагуу хүлээн зөвшөөрдөг бусад улс оронд криптовалютаар худалдан авалт хийх нөхцөлийг бүрдүүлнэ” гэж компанийн мэдэгдэлд дурдсан байна.

АНУ-д криптовалютаар төлбөр тооцоо хүлээн авч эхлэх үедээ биткоин, эфериум зэргээр гүйлгээ хийх боломжийг бүрдүүлэхийн тулд “БитПей”-тэй түншилж байсан юм. “БитПей” нь үнийн хэлбэлзлээс хамгаалахын тулд Феррари”-гийн дилерүүдийн нэрийн өмнөөс криптовалютаар хийсэн төлбөрийг валют болгон хөрвүүлдэг бөгөөд үйлчлүүлэгчдээс ямар нэгэн хураамж авдаггүй. Европт үүнтэй ижил зохицуулалтыг ашиглах эсэх тухайд Феррари тодорхой мэдээлэл өгсөнгүй.

 

Санал болгох

Бразил улс Элон Маскийн “Х” платформыг хаалаа

Бразил улс бямба гаргийн эхээр Элон Маскийн олон нийтийн мэдээллийн сүлжээ “Х” платформыг хааж эхэлсэн байна

3 өдрийн өмнө
Бангладеш болон Энэтхэгийн зүүн хойд хэсгийн олон зуун мянган оршин суугчид үерийн гамшигт өртөөд байна

Бангладеш болон Энэтхэгийн зүүн хойд хэсэгт хүчтэй аадар борооны улмаас үер бууж, иргэдийг нүүлгэн шилжүүлж байна. Хоёр улсын хилийн эрэг орчмын гол мөрний усны түвшин эрс нэмэгдэж байгаа нь нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа аж.

16 өдрийн өмнө