ТАНИЛЦ: Өвлийн элсэлтийн шалгалтын хуваарь

2024 оны 7 сарын 262024-07-26
ТАНИЛЦ: Өвлийн элсэлтийн шалгалтын хуваарь

Боловсролын сайдын тушаалаар жил бүрийн элсэлтийн шалгалтын товыг батлаад байна. 2024-2025 оны хичээлийн жилээс эхлэн, 12 дугаар анги төгсөх сурагчдаас их, дээд сургуульд элсэн суралцах шалгалтыг жилд 2 удаа авч байхаар болсон .Үүнд:

Өвлийн элсэлтийн шалгалт:

  • 2024 оны 12 дугаар сарын 5, 6, 7, 8-нд

2025 оны элсэлтийн шалгалт:

  • 2025 оны 6 дугаар сарын 18, 19, 20, 21-нд.

Ирэх оны өвөл авах элсэлтийн шалгалтын хуваарь өнөөдөр гарлаа.

2024.12.05

  • Түүх 10:00-11:20 цаг 
  • Англи хэл 14:00-15:20  цаг

2024.12.06

  • Хими 10:00-11:40 цаг
  • Газарзүй 13:00-14:20 цаг
  • Нийгэм судлал 16:30-17:50 цаг 

2024.12.07

  • Биологи 10:00-11:20 цаг 
  • Математик 14:00-15:40 цаг

2024.12.08

  • Фикик 10:00-11:40 цаг
  • Орос хэл 13:00-14:20 цаг
  • Монгол хэл 16:00-17:20

Элсэлтийн ерөнхий шалгалт гэдэг нэршлээс ерөнхий гэдэг үгийг хасаж, элсэлтийн шалгалт гэж нэрлэхээр тогтсон байна. Шалгалт авах өдрийг дөхүүлж байгаад зарладаг явдлыг болиулж, өвлийн элсэлтийн шалгалтын товыг 4 сар гаруйн өмнө, дараа жилийн элсэлтийн шалгалтын товыг 10 сар гаруйн өмнө зарлалаа.

ЭШ-ын хуваарь.jpg

Санал болгох

Хайлааст орчимд зам тээврийн ноцтой осол гаргасан жолоочид хоёр жилийн хорих ял оноожээ

Талийгаач охины ар гэр болон түүний эгч дүүд сэтгэл санааны хохирлыг 138 сая төгрөгөөр тогтоож, осол гаргасан жолоочид 2 жилийн хорих ял оногдуулжээ.  

2 өдрийн өмнө
Иргэн: Маш их дуу чимээ гарч хормын төдийд хоёр автомашин лааз шиг болсон

СХД-ийн 33-р хороо Тахилт орчимд өнөөдөр 12:00 цагт хоёр “Prius” 30 маркийн автомашин мөргөлдөж гэрлийн шон мөргөсөн ноцтой осол гарчээ. Ослын улмаас гэмтэж бэртсэн хүн байхгүй. Тэгвэл гэрлийн шон мөргөсөн “Prius” 30 маркийн автомашины жолоочийн эхнэр ослын талаар дараах тайлбарыг өглөө.

2 өдрийн өмнө