Төрийн албан хаагчийн буруугаас хүн амиа алдсан эсэхийг ХЭҮК шалгаж байна

2024 оны 7 сарын 262024-07-26
Төрийн албан хаагчийн буруугаас хүн амиа алдсан эсэхийг ХЭҮК шалгаж байна

Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан иргэн Б.О 7 дугаар сарын 22-ны өдөр П.Н.Шастины нэрэмжит III эмнэлэгт хүргэгдэн ирж, нас барсантай холбогдуулан, Хүний эрхийн үндэсний комисс мэдэгдэл гаргалаа. Уг мэдэгдэлд "Хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хараат бус хяналт тавих чиг үүрэгтэй үндэсний байгууллагын хувьд ХЭҮК энэ хэргийн талаарх мэдээлэл гарсан даруйд эрүү шүүлт, хэрцгий, хүнлэг бус харьцаа, хүний амь насыг хамгаалах үүргээ төрийн албан хаагч биелүүлээгүйн улмаас иргэн Б.О амь насаа алдсан эсэхийг тогтоох ажиллагааг гэмт хэрэгтэй тэмцэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллагуудаас ангид эхлүүлсэн болно. Энэ хүрээнд 7 дугаар сарын 24, 25-нд Цагдаагийн ерөнхий газар, прокурорын байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас албан тайлбар авч, Цагдан хорих 461 дүгээр ангид ажиллалаа.

Амь хохирогчийн өмгөөлөгч, гэр бүлийн гишүүдээс мэдээлэл, баримт авах, холбогдох эрх бүхий байгууллагуудаас ирүүлсэн тайлбар, баримтыг үнэлэх ажиллагаа үргэлжилж байна. Иргэн Б.О төрийн албан хаагчийн буруугаас амь насаа алдсан тохиолдолд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулиар тогтоосон бүрэн эрхийн хүрээнд гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авах болно.

Тус хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн газар тус дүүргийн прокурорын хяналт дор шалгаж байна. Төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэрээр эрх чөлөө нь хязгаарлагдсан иргэн нас барсан ноцтой хэргийг шуурхай шалгаж, зохих журмын дагуу олон нийтийг мэдээллээр хангаж ажиллахыг эрх бүхий байгууллагуудад анхааруулж байна.

Иргэн Б.О-г Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт шалгагдаж байхад нь тус дүүргийн цагдаагийн албан хаагчид зодсон, эрүүдэн шүүгдсэн талаар 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Авлигатай тэмцэх газарт гаргасан гомдлыг шалгах ажиллагаа өнөөг хүртэл үргэлжилж байгаа нь анхаарал татаж байна. Уг хэргийг шалгах ажиллагаа үндэслэлгүйгээр удааширсан эсэхэд комисс хяналт тавьж, шалгалтын дүнг олон нийтэд мэдээлэх болно.

Комисс хүний хувийн мэдээлэлд хүндэтгэлтэй хандахыг төрийн холбогдох байгууллагуудад үүгээр сануулж байна. ХЭҮК талийгаач Б.О-ын гэр бүлийн гишүүдэд боломжит дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлэхийн хамт энэ хэргийг шалгах ажиллагааны явцад тэдэнд дэмжлэг үзүүлж, ил тод ажиллахыг эрх бүхий байгууллагуудад уриалж байна" гэжээ.

Санал болгох

Хайлааст орчимд зам тээврийн ноцтой осол гаргасан жолоочид хоёр жилийн хорих ял оноожээ

Талийгаач охины ар гэр болон түүний эгч дүүд сэтгэл санааны хохирлыг 138 сая төгрөгөөр тогтоож, осол гаргасан жолоочид 2 жилийн хорих ял оногдуулжээ.  

2 өдрийн өмнө
Иргэн: Маш их дуу чимээ гарч хормын төдийд хоёр автомашин лааз шиг болсон

СХД-ийн 33-р хороо Тахилт орчимд өнөөдөр 12:00 цагт хоёр “Prius” 30 маркийн автомашин мөргөлдөж гэрлийн шон мөргөсөн ноцтой осол гарчээ. Ослын улмаас гэмтэж бэртсэн хүн байхгүй. Тэгвэл гэрлийн шон мөргөсөн “Prius” 30 маркийн автомашины жолоочийн эхнэр ослын талаар дараах тайлбарыг өглөө.

2 өдрийн өмнө