Цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой мэдээлэл, зөвлөгөө өгнө

2024 оны 7 сарын 262024-07-26
Цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой мэдээлэл, зөвлөгөө өгнө

2024-2025 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 292.359 хүүхэд цэцэрлэгт явах хэрэгцээ үүснэ. Үүний 142.150 нь нийслэлд байгаа аж. 

Боловсролын ерөнхий газрын даргын 2024.03.25-ны өдрийн "Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойрог тогтоох аргачлал батлах тухай" А/82 дугаар тушаалыг 4 дүгээр сарын 12-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж байна. Дээрх хууль, эрх зүйн орчны хүрээнд аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар тухайн орон нутгийн хамран сургах тойргийг шинэчлэн тогтоожээ. 

Үүний дагуу 2024-2025 оны хичээлийн жилд авах хүүхдүүдээ цэцэрлэгүүд 8 дугаар сарын 1-ний пүрэв гарагаас эхлэн, E-Mongolia системээр бүртгэнэ. Энэ системээр бүртгүүлэх боломжгүй бол харьяа дүүргийнхээ цэцэрлэг дээр ажиллаж буй ажлын хэсэгт хандаж зөвлөгөө, дэмжлэг авахыг нийслэлийн Боловсролын газраас зөвлөж байна. Нийслэлийн дүүрэг бүрийн Боловсролын хэлтэс цэцэрлэгүүдэд ажлын хэсэг гарган, эцэг эхчүүдэд бүртгэлтэй холбоотой мэдээлэл, зөвлөгөө өгөх юм. 

Цэцэрлэгийн элсэлт, бүртгэлтэй холбоотой лавлах утасны жагсаалт:

  • Нийслэлийн Боловсролын газар: 7011-3039
  • Баянгол: 7611-9595
  • Баянзүрх: 7010-4005
  • Сүхбаатар: 7011-1606
  • Сонгинохайрхан: 7017-1110
  • Хан-Уул: 11-342470
  • Чингэлтэй: 11-315442
  • Багануур: 7021-3815
  • Багахангай: 7049-1017
  • Налайх: 7023-3008

Эцэг эх, асран хамгаалагчдад тавих шаардлага: 

  • Оршин суугаа газартаа бүртгэлтэй, хаягийн зөрчилгүй байх
  • Улсын бүртгэлийн хаягаа элсэлт эхлэхээс өмнө шилжүүлсэн байх
  • Түр оршин суугч бол амьдарч буй дүүрэг, хороондоо бүртгүүлсэн байх

 

Санал болгох

Хайлааст орчимд зам тээврийн ноцтой осол гаргасан жолоочид хоёр жилийн хорих ял оноожээ

Талийгаач охины ар гэр болон түүний эгч дүүд сэтгэл санааны хохирлыг 138 сая төгрөгөөр тогтоож, осол гаргасан жолоочид 2 жилийн хорих ял оногдуулжээ.  

2 өдрийн өмнө
Иргэн: Маш их дуу чимээ гарч хормын төдийд хоёр автомашин лааз шиг болсон

СХД-ийн 33-р хороо Тахилт орчимд өнөөдөр 12:00 цагт хоёр “Prius” 30 маркийн автомашин мөргөлдөж гэрлийн шон мөргөсөн ноцтой осол гарчээ. Ослын улмаас гэмтэж бэртсэн хүн байхгүй. Тэгвэл гэрлийн шон мөргөсөн “Prius” 30 маркийн автомашины жолоочийн эхнэр ослын талаар дараах тайлбарыг өглөө.

2 өдрийн өмнө