Хурх, Улз, Хэрлэн гол хүчтэй үерлэж байна

2024 оны 7 сарын 262024-07-26
Хурх, Улз, Хэрлэн гол хүчтэй үерлэж байна

Сэлэнгэ мөрний усны түвшин өнөөдрийн байдлаар Булган аймгийн Хялгант тосгон, Сэлэнгэ аймгийн  Зүүнбүрэн, Сүхбаатар сум орчимд өмнөх өдрөөс 20-65 нэмэгдэж, үерийн түвшинг 25 см давлаа. Хэнтийн нуруунаас эхтэй Туул гол Босгын гүүр орчимд, Тэрэлж, Хурх, Барх, Эг, Онон, Балж Улз, Хэрлэн голын усны түвшин Хонгон-Мөнгөнморьт орчимд 10-75 см нэмэгдэв. Туул гол нийт уртын дагуудаа, Хэрлэн гол адаг хэсгээрээ, Эг, Онон, Балж, Улз, Алтайн нуруунаас эхтэй Ховд, Увс нуурын савын Хархираа гол үерийн түвшинг 10-50 см даван үерлэсэн хэвээр байна.

Хурх, Улз, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд үерийн аюултай түвшинг 10-90 см даван хүчтэй үерлэж байна.

Маргааш буюу 7 дугаар сарын 27-нд Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сум, Сүхбаатар хот орчимд  10-45 см, Туул гол Улаанбаатар хот, Алтанбулаг сум орчимд 10-20 см нэмэгдэх хандлагатай байна.

Ойрын өдрүүдэд Хэнтий, Дорнодын нутгаар их бороо орох төлөвтэй байгаа байна. Гол ус цатгалан, хальсан, үертэй байгаа энэ нөхцөлд дахин хур бороо орвол нөхцөл байдал улам хүндрэх магадлалтай. Иймд ард иргэд болон холбогдох мэргэжлийн байгууллагуудыг Ус, Цаг Уур, Орчны Судалгаа, Мэдээллийн Хүрээлэнгээс өдөр бүр гаргаж буй мэдээлэл, сэрэмжлүүлгийг байнга, онцгой анхаарч байхыг сануулъя!

 

Санал болгох

Хайлааст орчимд зам тээврийн ноцтой осол гаргасан жолоочид хоёр жилийн хорих ял оноожээ

Талийгаач охины ар гэр болон түүний эгч дүүд сэтгэл санааны хохирлыг 138 сая төгрөгөөр тогтоож, осол гаргасан жолоочид 2 жилийн хорих ял оногдуулжээ.  

2 өдрийн өмнө
Иргэн: Маш их дуу чимээ гарч хормын төдийд хоёр автомашин лааз шиг болсон

СХД-ийн 33-р хороо Тахилт орчимд өнөөдөр 12:00 цагт хоёр “Prius” 30 маркийн автомашин мөргөлдөж гэрлийн шон мөргөсөн ноцтой осол гарчээ. Ослын улмаас гэмтэж бэртсэн хүн байхгүй. Тэгвэл гэрлийн шон мөргөсөн “Prius” 30 маркийн автомашины жолоочийн эхнэр ослын талаар дараах тайлбарыг өглөө.

2 өдрийн өмнө