Хуруу зай, утасны зай боловсруулах үйлдвэр Налайхад бий

2024 оны 8 сарын 52024-08-05
Хуруу зай, утасны зай боловсруулах үйлдвэр Налайхад бий

Зайнд хүний сэтгэхүйн болон дотор эрхтнийг хямруулж, үр удмын санд нөлөөлдөг, хорт хавдар үүсгэдэг хүнд металлууд байдаг. Тийм учраас хар тугалга, никель, кадми, мөнгөн ус агуулсан зай, тэдгээрээс ялгасан хүчил, электролитийн уусмал зэргийг төр засаг “Аюултай хог хаягдлын жагсаалт”-д бүртгэжээ. Бүртгэсэн гэдэг нь хор түгээхийг зогсоосон гэсэн үг огт биш. 
Монголчууд хуруу зайг шүдээрээ хазаж “сэргээдэг” бол, хүүхдүүд нь гоё зайгаар тоглож, зарим нь задлаж үзэх нь ч бий.
Автомашины зай ашиглах хугацаа нь дууссанаас хойш их хэмжээний хорт бодис орчиндоо ялгаруулдаг. Ширхэг хуруу зай дөрвөн ам метр хөрс, 8000 литр ус бохирдуулдаг. Хэрэглэсэн хуруу зай 100-аад жилийн дараа л хөрсөнд шингэж алга болдог байна.

Иргэд дуудлага өгснөөр хаягийнх нь дагуу очиж, үүсэх хаягдлыг хүлээн авах боломжтой үйлдвэр Налайх дүүрэгт байдаг

Тус үйлдвэр нь:

♻️Электроникийн хаягдал (бүх төрлийн)
♻️Хаягдал цахим, цахилгаан хэрэгсэл
♻️Хаягдал батарей (бүх төрлийн)
♻️Хаягдал зэс (бүх төрлийн)
♻️Хаягдал кабелын утас
♻️Хаягдал ногоон плат буюу хавтан (бүх төрлийн том, жижиг)
♻️Хаягдал гар утас
♻️Хаягдал утасны цэнэглэгчийг байгаль орчинд хоргүй, орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан боловсруулах Монголын анхны үйлдвэр юм.
Холбогдох утас: 96601641, 99352406
Байршил: Налайх дүүрэг, гуравдугаар хороо, аж үйлдвэрийн парк

Эх сурвалж: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв

Санал болгох