Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт

2016 оны 4 сарын 282016-04-28

215d51b5-fcbb-4c7b-a921-969502fa6001,76646-d581704925fdd9d3ff5f6b912eb3472e.png.jpgМонголбанк нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн шилэн дансны санаачилгыг дэмжиж, “Шилэн дансны тухай” хуулийн хэрэгжилтийн хүрээнд  байгууллагынхаа үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг 2015 оны нэгдүгээр сараас эхлэн цахим хуудас /http://www.mongolbank.mn/-ны “Шилэн данс” цэсээрээ дамжуулан олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлж байна. 

Энэ ажлын хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2015.02.13-ны өдрийн А-39 дүгээр тушаалаар “Монголбанкнаас нийтэд ил тод мэдээлэх мэдээлэл”-ийн жагсаалтыг баталж, 11 мэдээллийг олон нийтэд мэдээлэхээр зааснаас долоо хоног, сар тутам дөрөв, хагас жил тутамд нэг, жилд 2 мэдээг цахим хуудаснаа 2015 оны эхнээс хуульд заасан хугацаанд тогтмол байршуулж байна.

Өнгөрсөн хугацаанд захиргааны орлого, зардал болон хөрөнгө оруулалтын төсөв, гүйцэтгэл, хөрөнгө оруулалт, тендер, худалдан авалтын үйл ажиллагаа, бусад гэсэн үндсэн 3 дэд цэсийн хүрээнд дараах 191 мэдээ, тайлан, мэдээллийг Монголбанкны цахим хуудсанд байршуулжээ:

    Захиргааны орлого, зардлын төсөв, гүйцэтгэлтэй холбоотой дөрвөн төрлийн (төсвийн гүйцэтгэлийг батлагдсан төсвийн төлөвлөгөөтэй харьцуулсан харьцуулалт, цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээ, орлого зардлын тайлан, төсөл, төсөв) 72 мэдээ, тайланг;
    Хөрөнгө оруулалтын төсөв, гүйцэтгэлтэй холбоотой хоёр төрлийн (Хөрөнгийн зардал, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, концессын зүйлийн зарлага, санхүүжилт, таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил үйлчилгээний нэр, санхүүжилтийн хэмжээ, нийлүүлэгчийн нэр, хаяг) 60 мэдээлэл;
    Монголбанкны аудитлагдсан санхүүгийн тайлан, Санхүүгийн тайлангийн тодруулгатай холбоотой хоёр мэдээлэл;
    Тендер, худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой 42 мэдээлэл; 
    Эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн 15 удаагийн мэдээ. 

УИХ-аас томилогдсон Монголбанкны хяналтын зөвлөл болон олон улсад нэр хүнд бүхий хөндлөнгийн аудитын байгууллага нь Монголбанкны санхүүгийн тайлан, мэдээллийг хянан үзэж, холбогдох тайлан мэдээлэл нь дотоодын хууль журам, олон улсын стандартад нийцтэй эсэхэд тогтмол хяналт тавьж ажилладаг. Тухайлбал, Монголбанкны Хяналтын зөвлөлийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн ээлжит хурлаар Монголбанкны цахим хуудасны “Шилэн дансны” мэдээлэлтэй танилцаж, хуулийн хэрэгжилтийг тогтмол шалгаж байх талаар Хяналтын зөвлөлийн дараа жилийн ажлын төлөвлөгөөнд тусгахаар шийдвэрлэсэн байна.  

Түүнчлэн шилэн дансны мэдээллийг иргэдэд илүү хүртээмжтэй хүргэх үүднээс Засгийн газрын shilendans.gov.mn цахим хуудаснаас Монголбанкны “Шилэн данс” цэс рүү шууд шилжих холбоосыг хийж, мэдээллийг хоёр газраас зэрэг авах боломжийг бүрдүүллээ.  


Монголбанкны шилэн дансны мэдээллийг https://mongolbank.mn/shilendans.aspx холбоосоор орж үзнэ үү.

Санал болгох

ҮАГ: Оюу толгой зэрэг ХХК Шилэн дансны хууль зөрчиж байна

Шилэн дансанд нийт 37 төрлийн мэдээлэл тавигддаг. Үүнээс 8 төрлийн мэдээлэл нь жилд 1 удаа, гурван төрлийн мэдээллийг хагас жил тутам, 11 төрлийн мэдээлэл нь улирал, сар тутам тавигддаг байна. Харин 7 хоног тутам байршуулах ёстой 9 төрлийн мэдээлэл байдаг байна. Шилэн дансанд бүртгэлтэй 7944 байгууллага, хуулийн этгээд байдаг ба 5811 нь төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байгаа. Үндэсний аудитын газрынхан нийцлийн шалгалтад 6463-ыг нь хамруулсан байна.

4 жилийн өмнө
Шилэн данс: Гахай зүүсэн Засаг дарга нар

Манай улс 2014 оны долдугаар сард Шилэн дансны тухай хуулийг баталж, 2015 оноос эхэлж мөрдсөн. Энэ бол төсвийн хөрөнгийг үр ашигтай, ил тод, нээлттэй байдлаар зарцуулж, түүнд нь иргэд хяналт тавихад чиглэсэн хууль. Авлига, сонирхлын зөрчил, албан тушаалын хэргээс сэргийлсэн ч хууль. Ингээд жилийн дараагаас буюу 2016 оноос өнгөрсөн он хүртэл аймгууд Шилэн дансаа хэрхэн хөтөлснийг аудитынхан шалгажээ.

4 жилийн өмнө
Шилэн данс: Хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлдэггүй аймгуудын ИТХ

Тайланд нийтлэг байгаа зүйл бол албан тушаалтнуудын хариуцлагагүй байдал. Эрх хэмжээгээ тултал ашигладаг хэрнээ хуулиар өөрт нь хүлээлгэсэн үүргийг төрийн байгууллага, албан тушаалтнууд биелүүлдэггүй өнөөгийн төрх ч тайланд тэр чигээрээ буужээ.

4 жилийн өмнө
Эрдэнэт үйлдвэр Италиас 141 саяар тансаг зэрэглэлийн тавилга худалдан авчээ

Тус үйлдвэрийн шилэн дансны мэдээллээс харвал 2019 онд 327.5 сая төгрөгөөр тавилга худалдан авчээ.

4 жилийн өмнө