Шилэн данс: Хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлдэггүй аймгуудын ИТХ

1
2020 оны 11 сарын 272020-11-27
Шилэн данс: Хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлдэггүй аймгуудын ИТХ

Үндэсний аудитын газраас 2019 он дуустал улсын хэмжээнд Шилэн дансаа хэрхэн хөтөлж байгаад нийцлийн аудит хийсэн. Энэ тайланг нь УИХ удахгүй хэлэлцэх юм.

Тайланд нийтлэг байгаа зүйл бол албан тушаалтнуудын хариуцлагагүй байдал. Эрх хэмжээгээ тултал ашигладаг хэрнээ хуулиар өөрт нь хүлээлгэсэн үүргийг төрийн байгууллага, албан тушаалтнууд биелүүлдэггүй өнөөгийн төрх ч тайланд тэр чигээрээ буужээ.

Тухайлбал, Шилэн дансны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасанчлан бүх шатны ИТХ төрийн болон орон нутгийн өмчит компаниуд, ТӨҮГ, хяналтын багц буюу түүнээс дээшхи хувьцааг нь төр, орон нутаг эзэмшдэг компаниудын шилэн дансны хяналтыг хэрэгжүүлэх л ёстой.

Гэтэл энэ үүргээ Улаанбаатар хот өнгөрсөн хугацаанд огт хэрэгжүүлээгүй. Мөн 11 аймаг хэрэгжүүлээгүй явж иржээ. Улсын хэмжээнд байгаа баг, хороодын ИНХ мөн л үүргээ хэрэгжүүлээгүй юм байна.

Тэдгээрт ҮАГ 2015 онд 2 удаа, 2016 онд 2 удаа, 2017 онд 1 удаа, 2018 онд 1 удаа, 2019 онд 1 удаа тус тус нэгдсэн удирдамжаар аудит хийж, тайланг нь холбогдох байгууллагуудад өгч, арга хэмжээ авчээ. Гэтэл байдал хэвээр байгаа нь харамсалтай.

Хуульд заасан хяналтын чиг үүргээ аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ, баг хорооны ИНХ-аас хэрэгжүүлж ажилласан байдлыг харуулъя.

шилэн данс итх.JPG
Шилэн дансны хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлээгүй ИТХ-ууд

Шилэн дансны хууль мөрдөхгүй байгаа албан тушаалтнуудад дараахь арга хэмжээ авахуулах санал гаргажээ. Харин биелүүлсэн эсэх нь тодорхойгүй байгаа.

--Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба зөрчилтэй 6 сумын 31 албан тушаалтанд хариуцлага тооцуулах саналыг хүргүүлсэн.

--Завхан аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба 61 албан тушаалтанд хариуцлага тооцуулах саналыг хүргүүлсэн.

--Өмнөговь аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба 2018 оны 1-3 дугаар улиралд хуулийн хэрэгжилтэд хяналт хийж 96 албан шаардлага, 46 байгууллагын 97 албан хаагчдад хариуцлага тооцуулах саналыг хүргүүлсэн.

--Говьсүмбэр Санхүүгийн хяналт, аудитын алба 58 байгууллагад давхардсан тоогоор 61 хугацаатай албан шаардлага хүргүүлсэн байна.

Санал болгох

ҮАГ: Оюу толгой зэрэг ХХК Шилэн дансны хууль зөрчиж байна

Шилэн дансанд нийт 37 төрлийн мэдээлэл тавигддаг. Үүнээс 8 төрлийн мэдээлэл нь жилд 1 удаа, гурван төрлийн мэдээллийг хагас жил тутам, 11 төрлийн мэдээлэл нь улирал, сар тутам тавигддаг байна. Харин 7 хоног тутам байршуулах ёстой 9 төрлийн мэдээлэл байдаг байна. Шилэн дансанд бүртгэлтэй 7944 байгууллага, хуулийн этгээд байдаг ба 5811 нь төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байгаа. Үндэсний аудитын газрынхан нийцлийн шалгалтад 6463-ыг нь хамруулсан байна.

4 жилийн өмнө
Шилэн данс: Гахай зүүсэн Засаг дарга нар

Манай улс 2014 оны долдугаар сард Шилэн дансны тухай хуулийг баталж, 2015 оноос эхэлж мөрдсөн. Энэ бол төсвийн хөрөнгийг үр ашигтай, ил тод, нээлттэй байдлаар зарцуулж, түүнд нь иргэд хяналт тавихад чиглэсэн хууль. Авлига, сонирхлын зөрчил, албан тушаалын хэргээс сэргийлсэн ч хууль. Ингээд жилийн дараагаас буюу 2016 оноос өнгөрсөн он хүртэл аймгууд Шилэн дансаа хэрхэн хөтөлснийг аудитынхан шалгажээ.

4 жилийн өмнө
Шилэн данс: Хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлдэггүй аймгуудын ИТХ

Тайланд нийтлэг байгаа зүйл бол албан тушаалтнуудын хариуцлагагүй байдал. Эрх хэмжээгээ тултал ашигладаг хэрнээ хуулиар өөрт нь хүлээлгэсэн үүргийг төрийн байгууллага, албан тушаалтнууд биелүүлдэггүй өнөөгийн төрх ч тайланд тэр чигээрээ буужээ.

4 жилийн өмнө
Эрдэнэт үйлдвэр Италиас 141 саяар тансаг зэрэглэлийн тавилга худалдан авчээ

Тус үйлдвэрийн шилэн дансны мэдээллээс харвал 2019 онд 327.5 сая төгрөгөөр тавилга худалдан авчээ.

4 жилийн өмнө