ҮАГ: Оюу толгой зэрэг ХХК Шилэн дансны хууль зөрчиж байна

2020 оны 11 сарын 302020-11-30
ҮАГ: Оюу толгой зэрэг ХХК Шилэн дансны хууль зөрчиж байна

Шилэн дансанд нийт 37 төрлийн мэдээлэл тавигддаг. Үүнээс 8 төрлийн мэдээлэл нь жилд 1 удаа, гурван төрлийн мэдээллийг хагас жил тутам, 11 төрлийн мэдээлэл нь улирал, сар тутам тавигддаг байна. Харин 7 хоног тутам байршуулах ёстой 9 төрлийн мэдээлэл байдаг байна. Шилэн дансанд бүртгэлтэй 7944 байгууллага, хуулийн этгээд байдаг ба 5811 нь төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байгаа. Үндэсний аудитын газрынхан нийцлийн шалгалтад 6463-ыг нь хамруулсан байна.

Тэгэхэд “Оюу толгой” ХХК, “Хишиг-Уул” ХК, “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК -ийн Хангайн бүсийн салбар, “Миат” ТӨХК-ийн 6 төлөөлөгчийн газар зэрэг 10 компани ШДНЦХ-т хамрагдаагүй, хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаагүй зөрчилтэй байна.

Мөн орон нутгийн өмчит “Суат” ХХК-ийн ШДНЦХ-ны цэс нь төсөв гүйцэтгэл, хөрөнгө оруулалт, тендер худалдан авалт гэсэн бүтэцтэй ба бусад мэдээллийг байршуулах цэсгүй дутуу нээгдсэнээс хуулийн 6.8-д заасан мэдээллийг бүрэн мэдээлэх нөхцөл бүрдээгүй байна.

Мөн дараах байгууллагууд хуульд заасан мэдээллийг үнэн зөв, иж бүрэн, тогтоосон хугацаанд мэдээлээгүй зөрчил гаргасан байна.

Тухайлбал:

“Баянхонгор эрчим хүч” ЦТХХК нь худалдан авалтын мэдээлэл, хөрөнгийн болон урсгал зардалд тусгагдсан арга хэмжээний 4 тендерийг мэдээлээгүй;

“Чандмань Баянхонгор” ХК худалдан авалтын мэдээллийг байршуулаагүй, хөрөнгийн болон урсгал зардалд тусгагдсан 6 тендер, төсөв, өмч хөрөнгө зарцуулах 3 шийдвэрийг мэдээлээгүй;

“Цэвэр хот” ОНӨХК нь төсөв, өмч хөрөнгө зарцуулах 8 шийдвэрийг мэдээлээгүй;

“Дархан Азза” ТӨХК нь төсөв, өмч хөрөнгө зарцуулах 14 шийдвэрийг мэдээлээгүй;

“Дархан-Шарын гол” ТӨХК нь худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг хугацаа хоцроосон, 3 тендерийн ерөнхий мэдээллийг мэдээлээгүй;

“Булган Азза” ТӨХК нь худалдан авах ажиллагааны тайланг мэдээлээгүй мөн Шилэн дансны цахим хуудсанд мэдээлсэн мэдээллийг байгууллагын мэдээллийн самбарт огт мэдээлээгүй нь Шилэн дансны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7, 6 дугаар зүйлийн 6.8.1 дэх заалттай нийцэхгүй байгаа тул зөрчилд албан шаардлага хүргүүлсэн;

“Автоимпекс”, “Авто замын тоног төхөөрөмжийн түрээс” ТӨХК шилэн дансанд бүртгэлтэй боловч холбогдох мэдээллийг огт мэдээлээгүй байна. Иймд дээрх зөрчил бүхий байгууллагуудад хуульд заасан мэдээллийг олон нийтэд ил тод, үнэн зөв мэдээлэх зөвлөмж өгч, аудитын явцад зарим зөрчлийг арилгуулан, “Булган АЗЗА” ТӨХК, “Эрдэнэт ус ДТС” ОНӨХК, “Орхон АЗЗА” ТӨХК зэрэг байгууллагад албан шаардлага хүргүүлжээ.

 

Санал болгох

ҮАГ: Оюу толгой зэрэг ХХК Шилэн дансны хууль зөрчиж байна

Шилэн дансанд нийт 37 төрлийн мэдээлэл тавигддаг. Үүнээс 8 төрлийн мэдээлэл нь жилд 1 удаа, гурван төрлийн мэдээллийг хагас жил тутам, 11 төрлийн мэдээлэл нь улирал, сар тутам тавигддаг байна. Харин 7 хоног тутам байршуулах ёстой 9 төрлийн мэдээлэл байдаг байна. Шилэн дансанд бүртгэлтэй 7944 байгууллага, хуулийн этгээд байдаг ба 5811 нь төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байгаа. Үндэсний аудитын газрынхан нийцлийн шалгалтад 6463-ыг нь хамруулсан байна.

4 жилийн өмнө
Шилэн данс: Гахай зүүсэн Засаг дарга нар

Манай улс 2014 оны долдугаар сард Шилэн дансны тухай хуулийг баталж, 2015 оноос эхэлж мөрдсөн. Энэ бол төсвийн хөрөнгийг үр ашигтай, ил тод, нээлттэй байдлаар зарцуулж, түүнд нь иргэд хяналт тавихад чиглэсэн хууль. Авлига, сонирхлын зөрчил, албан тушаалын хэргээс сэргийлсэн ч хууль. Ингээд жилийн дараагаас буюу 2016 оноос өнгөрсөн он хүртэл аймгууд Шилэн дансаа хэрхэн хөтөлснийг аудитынхан шалгажээ.

4 жилийн өмнө
Шилэн данс: Хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлдэггүй аймгуудын ИТХ

Тайланд нийтлэг байгаа зүйл бол албан тушаалтнуудын хариуцлагагүй байдал. Эрх хэмжээгээ тултал ашигладаг хэрнээ хуулиар өөрт нь хүлээлгэсэн үүргийг төрийн байгууллага, албан тушаалтнууд биелүүлдэггүй өнөөгийн төрх ч тайланд тэр чигээрээ буужээ.

4 жилийн өмнө
Эрдэнэт үйлдвэр Италиас 141 саяар тансаг зэрэглэлийн тавилга худалдан авчээ

Тус үйлдвэрийн шилэн дансны мэдээллээс харвал 2019 онд 327.5 сая төгрөгөөр тавилга худалдан авчээ.

4 жилийн өмнө