Эрдэнэт үйлдвэр Италиас 141 саяар тансаг зэрэглэлийн тавилга худалдан авчээ

2
2020 оны 11 сарын 102020-11-10
Эрдэнэт үйлдвэр Италиас 141 саяар тансаг зэрэглэлийн тавилга худалдан авчээ

Сүүлийн үед Эрдэнэт үйлдвэрийн шилэн дансны мэдээллийн баримтууд олны анхаарлын төвд байна. Тус үйлдвэр 52 сая төгрөгөөр массажны сандал авсан, “Титэм үг IV” номноос 1000 ширхэгийг авсан гэх мэт олон баримт ил болоод байгааг олон нийт шүүмжилж буй.

Тэгвэл дахин нэг баримт ил болсон нь 2019 онд Италийн тансаг зэрэглэлийн тавилга үйлдвэрлэлийн "Minotti Luigi & Benigno s.n.c" брендээс 141.6 саяар худалдан авалт хийсэн нь мөн шилэн дансны мэдээлэлд багтжээ.

2019 онд тус үйлдвэр нийт 327.5 сая төгрөгөөр тавилга худалдан авсан байна.

тавилга эрдэнэт үйлдвэр 1.JPG
тавилга эрдэнэт үйлдвэр 2.JPG
тавилга эрдэнэт үйлдвэр 3.JPG
тавилга эрдэнэт үйлдвэр 4.JPG

 

тавилга эрдэнэт үйлдвэр 5.JPG

Санал болгох

ҮАГ: Оюу толгой зэрэг ХХК Шилэн дансны хууль зөрчиж байна

Шилэн дансанд нийт 37 төрлийн мэдээлэл тавигддаг. Үүнээс 8 төрлийн мэдээлэл нь жилд 1 удаа, гурван төрлийн мэдээллийг хагас жил тутам, 11 төрлийн мэдээлэл нь улирал, сар тутам тавигддаг байна. Харин 7 хоног тутам байршуулах ёстой 9 төрлийн мэдээлэл байдаг байна. Шилэн дансанд бүртгэлтэй 7944 байгууллага, хуулийн этгээд байдаг ба 5811 нь төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байгаа. Үндэсний аудитын газрынхан нийцлийн шалгалтад 6463-ыг нь хамруулсан байна.

4 жилийн өмнө
Шилэн данс: Гахай зүүсэн Засаг дарга нар

Манай улс 2014 оны долдугаар сард Шилэн дансны тухай хуулийг баталж, 2015 оноос эхэлж мөрдсөн. Энэ бол төсвийн хөрөнгийг үр ашигтай, ил тод, нээлттэй байдлаар зарцуулж, түүнд нь иргэд хяналт тавихад чиглэсэн хууль. Авлига, сонирхлын зөрчил, албан тушаалын хэргээс сэргийлсэн ч хууль. Ингээд жилийн дараагаас буюу 2016 оноос өнгөрсөн он хүртэл аймгууд Шилэн дансаа хэрхэн хөтөлснийг аудитынхан шалгажээ.

4 жилийн өмнө
Шилэн данс: Хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлдэггүй аймгуудын ИТХ

Тайланд нийтлэг байгаа зүйл бол албан тушаалтнуудын хариуцлагагүй байдал. Эрх хэмжээгээ тултал ашигладаг хэрнээ хуулиар өөрт нь хүлээлгэсэн үүргийг төрийн байгууллага, албан тушаалтнууд биелүүлдэггүй өнөөгийн төрх ч тайланд тэр чигээрээ буужээ.

4 жилийн өмнө
Эрдэнэт үйлдвэр Италиас 141 саяар тансаг зэрэглэлийн тавилга худалдан авчээ

Тус үйлдвэрийн шилэн дансны мэдээллээс харвал 2019 онд 327.5 сая төгрөгөөр тавилга худалдан авчээ.

4 жилийн өмнө