Шилэн дансанд мэдээлэл байршуулалт энэ улиралд 79 хувьтай байна

2016 оны 12 сарын 162016-12-16

076ab978-d46d-4a12-a31e-c36e506ed1d9,82246-638a877c3e4c3cf500280b997f476bc2.jpg.jpg

Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн байдал, түүний хүрээнд хийж байгаа болон цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа Ерөнхий сайдад асуулга тавьсан юм. Тэгвэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас түүнд хариу өгчээ.

Мэдээлэл дурдагдсанаар Шилэн дансны тухай хуулийн дагуу энэ улиралд нийт 53 төсвийн ерөнхийлөн захирагчийн 4966 төсвийн байгууллага, 84 төслийн нэгж, Засгийн газрын болон орон нутгийн 73 тусгай сан, 510 төрийн өмчит үйлдвэрийн газар, 94 төрийн болон орон нутгийн өмчит хувьцаат компани, төсвийн хөрөнгөөр ажил үйлчилгээ үзүүлж байгаа 758 аж ахуйн нэгж, байгууллага, нийт 6485 байгууллагын 16695 албан тушаалтан нэгдсэн системд 522 мянган удаа хандаж, олон нийтэд мэдээлэл байршуулжээ. 

Тэгвэл 53 төсвийн ерөнхийлөн захирагчаас энэ улиралд 33 нь тайлан ирүүлж, 20 төсвийн ерөнхийлөн захирагчийн тайлан ирээгүй байна.  Мөн долоо хоногийн дотор шилэн дансанд байршуулах 24 мянган мэдээллээс 16,123 нь хугацаандаа ирж, 6607 нь хугацаа хоцорч, 1140 нь огт мэдээлээгүй аж. Энэ улирлын байдлаар 626 мянга гаруй мэдээлэл байршуулах ёстойгоос 79.1 хувьтай яваа аж.

Т.Бэх

Санал болгох

ҮАГ: Оюу толгой зэрэг ХХК Шилэн дансны хууль зөрчиж байна

Шилэн дансанд нийт 37 төрлийн мэдээлэл тавигддаг. Үүнээс 8 төрлийн мэдээлэл нь жилд 1 удаа, гурван төрлийн мэдээллийг хагас жил тутам, 11 төрлийн мэдээлэл нь улирал, сар тутам тавигддаг байна. Харин 7 хоног тутам байршуулах ёстой 9 төрлийн мэдээлэл байдаг байна. Шилэн дансанд бүртгэлтэй 7944 байгууллага, хуулийн этгээд байдаг ба 5811 нь төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байгаа. Үндэсний аудитын газрынхан нийцлийн шалгалтад 6463-ыг нь хамруулсан байна.

4 жилийн өмнө
Шилэн данс: Гахай зүүсэн Засаг дарга нар

Манай улс 2014 оны долдугаар сард Шилэн дансны тухай хуулийг баталж, 2015 оноос эхэлж мөрдсөн. Энэ бол төсвийн хөрөнгийг үр ашигтай, ил тод, нээлттэй байдлаар зарцуулж, түүнд нь иргэд хяналт тавихад чиглэсэн хууль. Авлига, сонирхлын зөрчил, албан тушаалын хэргээс сэргийлсэн ч хууль. Ингээд жилийн дараагаас буюу 2016 оноос өнгөрсөн он хүртэл аймгууд Шилэн дансаа хэрхэн хөтөлснийг аудитынхан шалгажээ.

4 жилийн өмнө
Шилэн данс: Хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлдэггүй аймгуудын ИТХ

Тайланд нийтлэг байгаа зүйл бол албан тушаалтнуудын хариуцлагагүй байдал. Эрх хэмжээгээ тултал ашигладаг хэрнээ хуулиар өөрт нь хүлээлгэсэн үүргийг төрийн байгууллага, албан тушаалтнууд биелүүлдэггүй өнөөгийн төрх ч тайланд тэр чигээрээ буужээ.

4 жилийн өмнө
Эрдэнэт үйлдвэр Италиас 141 саяар тансаг зэрэглэлийн тавилга худалдан авчээ

Тус үйлдвэрийн шилэн дансны мэдээллээс харвал 2019 онд 327.5 сая төгрөгөөр тавилга худалдан авчээ.

4 жилийн өмнө