Ц.Нямдорж сайдын машиныг ШИЛЭН ДАНС-нд бүртгүүлээгүй

1
2018 оны 1 сарын 312018-01-31

 

Хуульзүй дотоод хэргийн сайдын тансаг машинтай холбоотой баримт хэвлэлүүдээр дэлгэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга нар 360 сая төгрөгийг улсын төсвөөс гаргаж тухайн машиныг худалдаж авсан. Ингээд хууль зүй дотоод хэргийн сайдын хэрэгцээнд өгсөн байжээ. Нэгдүгээрт, салбарынх нь харьяа агентлаг сайддаа үнэтэй машин ямар учраас авч өгөв. Төсвөөс энэ их хэмжээний мөнгө гаргаж машин худалдаж авах нь хуульд нийцэхүү гэдэг асуулт үүсч байна. ШШГЕГ-аас энэ талаар мэдээлэл өгөх албан тушаалтан байсангүй. Гэхдээ  5 сая  төгрөгөөс дээш төрийн худалдан авалтыг ШИЛЭН ДАНС-нд байршуулах ёстой хуулийн заалт байдаг. Гэвч 2017 оны арванхоёрдугаар сарын шилэн дансны тайлан мэдээлэлд 360 сая төгрөгөөр Лотус голд  майнинг ХХК-аас худалдан авалт хийсэн баримт байхгүй байгаа юм.

Newspress сайтад дэлгэгдсэн баримтаар 2017 оны арванхоёрдугаар сарын 21-нд тухайн машиныг худалдаж авах гэрээ хийгдсэн. Энэ тухай  баримт шилэн дансанд бүртгэгдэх учиртай. Гэвч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шилэн дансны төсвийн гүйцэтгэл болоод хөрөнгө оруулалт тендер худалдан авалтын жагсаалтад алга. Өөрөөр хэлбэл, тус байгууллага шилэн дансыг хуурамчаар хөтөлдөг гэдэг нь харагдаж байна. 360 сая төгрөгийн үнэ бүхий худалдан авалтын мэдээлэл алга.

Энэ талаар “шилэн” гэгдэх Б.Цогтгэрэлээс тодруулахад, “Шилэн данс хөтлөхгүй байгаа бүх хүмүүсийг АТГ-т өг. Хуулиараа албан тугшшаалаас нь чөлөөлөх ёстой” хэмээн байр сууриа илэрхийлэв.

Шилэн дансны тухай хууль бол иргэдийн мэдэх эрхийг нээж өгсөн шийдэл. Өөрөөр хэлбэл, татварт төлсөн мөнгөө хэрхэн зарцуулагдаж байгааг мэдэх боломжийг нээж өгсөн. Гэхдээ худлаа мэдээллээр хангана гэсэн үг биш. Дүр үзүүлсэн шилэн дансыг хөтөлж байгаа мэтээр иргэдийг хууран мэхлэж байгаа байгууллагад хариуцлага тооцох шаардлага тулгарч байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ: Ц.Нямдорж: Би тэр 570-ийг унаж байгаа нь үнэн

Санал болгох

ҮАГ: Оюу толгой зэрэг ХХК Шилэн дансны хууль зөрчиж байна

Шилэн дансанд нийт 37 төрлийн мэдээлэл тавигддаг. Үүнээс 8 төрлийн мэдээлэл нь жилд 1 удаа, гурван төрлийн мэдээллийг хагас жил тутам, 11 төрлийн мэдээлэл нь улирал, сар тутам тавигддаг байна. Харин 7 хоног тутам байршуулах ёстой 9 төрлийн мэдээлэл байдаг байна. Шилэн дансанд бүртгэлтэй 7944 байгууллага, хуулийн этгээд байдаг ба 5811 нь төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байгаа. Үндэсний аудитын газрынхан нийцлийн шалгалтад 6463-ыг нь хамруулсан байна.

4 жилийн өмнө
Шилэн данс: Гахай зүүсэн Засаг дарга нар

Манай улс 2014 оны долдугаар сард Шилэн дансны тухай хуулийг баталж, 2015 оноос эхэлж мөрдсөн. Энэ бол төсвийн хөрөнгийг үр ашигтай, ил тод, нээлттэй байдлаар зарцуулж, түүнд нь иргэд хяналт тавихад чиглэсэн хууль. Авлига, сонирхлын зөрчил, албан тушаалын хэргээс сэргийлсэн ч хууль. Ингээд жилийн дараагаас буюу 2016 оноос өнгөрсөн он хүртэл аймгууд Шилэн дансаа хэрхэн хөтөлснийг аудитынхан шалгажээ.

4 жилийн өмнө
Шилэн данс: Хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлдэггүй аймгуудын ИТХ

Тайланд нийтлэг байгаа зүйл бол албан тушаалтнуудын хариуцлагагүй байдал. Эрх хэмжээгээ тултал ашигладаг хэрнээ хуулиар өөрт нь хүлээлгэсэн үүргийг төрийн байгууллага, албан тушаалтнууд биелүүлдэггүй өнөөгийн төрх ч тайланд тэр чигээрээ буужээ.

4 жилийн өмнө
Эрдэнэт үйлдвэр Италиас 141 саяар тансаг зэрэглэлийн тавилга худалдан авчээ

Тус үйлдвэрийн шилэн дансны мэдээллээс харвал 2019 онд 327.5 сая төгрөгөөр тавилга худалдан авчээ.

4 жилийн өмнө