Ц. Анхзул
Сэтгүүлч

Шилэн данс хөтлөлтөөр Зам, тээврийн хөгжлийн яам “сүүл мушгижээ”

12
2018 оны 2 сарын 212018-02-21

 - “Шилэн данс”-нд мэдээллээ оруулаагүй байгууллагын удирдлагуудад хариуцлага тооцно-

 95f95e82-dfaa-4101-ad95-e111d38644ac,cd5bb157ebf7b5561ec4f2fa03e75cad_1200.jpg.jpg

Төсвийн бүх байгууллага, төсөл, хөтөлбөр болон төрийн өмчит аж ахуйн нэгж байгууллагууд санхүүгийн орлого, зарлагын мэдээллээ “Шилэн данс”-нд бүртгүүлэх хуультай. Харин хуулийн хэрэгжилт хангалтгүй, зөрчил дутагдал багагүй байна. 

 “Шилэн данс”-ны хуулийн хэрэгжилтэд хөндлөнгөөс хяналт тавих хуульзүйн эрх бүхий байгууллага бол Үндэсний аудитын газар. 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 10 дугаар сар хүртлэх нэг жилийн хугацаанд “Шилэн данс”-ны хэрэгжилтийг хянаж, тайлангаа нэгтгэжээ. 

Тэгвэл “Шилэн данс”-ны талаар хамгийн их ярьж, “Шилэн Цогоо” нэр автлаа танигдсан хүн бол одоогийн Зам, тээврийн хөгжлийн Дэд сайд Б.Цогтгэрэл. Харин Зам, тээврийн хөгжлийн яам нь “Шилэн данс”-нд мэдүүлэг өгөхдөө хойрго хандаж,  бусад яамдынхаа “сүүлийг мушгисан” байна. Энэ талаар Б.Цогтгэрэл “Шилэн дансаа хөтлөөгүй байгууллагын удирдлагуудад хариуцлага тооцох хэрэгтэй” хэмээн өөрөө хэлж байсан. Тэгвэл Зам тээвэр хөгжлийн дэд сайд шилэн дансаа хөтлөөгүй хариуцлагаа хүлээж чадах болов уу.

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭД ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР “ТОГТСОН ХУГАЦАА”-НД МЭДЭЭЛЭЛ БАЙРШУУЛСАН БАЙДАЛ

Үндэсний статистикийн хороо

100

 

Эрүүл мэндийн яам

97.9

 

БОАЖЯ

93.8

 

Засгийн газрын хэрэг эрхлэх газар

91.6

 

Монгол Улсын Ерөнхий сайд

94.8

 

Монгол Улсын шадар сайд

93.7

 

Сангийн яам

99.9

 

БСШУСЯ

97.8

 

Хуульзүй, Дотоод хэргийн яам

99.5

 

Эрчим хүчний яам

98.0

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

89.1

 

Зам тээврийн хөгжлийн яам

88.1

 

Монгол банк

85.9

 

Нийт

94.7

 

Шалгалтын эцэст  “Шилэн дансны тухай хуулийг холбогдох албан тушаалтнууд бүрэн хэрэгжүүлээгүй байна” гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс мэдээллээ оруулаагүй байгууллагын удирдлагуудад сануулах болон сахилгын хариуцлага тооцуулах юм байна. 
 

Санал болгох

ҮАГ: Оюу толгой зэрэг ХХК Шилэн дансны хууль зөрчиж байна

Шилэн дансанд нийт 37 төрлийн мэдээлэл тавигддаг. Үүнээс 8 төрлийн мэдээлэл нь жилд 1 удаа, гурван төрлийн мэдээллийг хагас жил тутам, 11 төрлийн мэдээлэл нь улирал, сар тутам тавигддаг байна. Харин 7 хоног тутам байршуулах ёстой 9 төрлийн мэдээлэл байдаг байна. Шилэн дансанд бүртгэлтэй 7944 байгууллага, хуулийн этгээд байдаг ба 5811 нь төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байгаа. Үндэсний аудитын газрынхан нийцлийн шалгалтад 6463-ыг нь хамруулсан байна.

4 жилийн өмнө
Шилэн данс: Гахай зүүсэн Засаг дарга нар

Манай улс 2014 оны долдугаар сард Шилэн дансны тухай хуулийг баталж, 2015 оноос эхэлж мөрдсөн. Энэ бол төсвийн хөрөнгийг үр ашигтай, ил тод, нээлттэй байдлаар зарцуулж, түүнд нь иргэд хяналт тавихад чиглэсэн хууль. Авлига, сонирхлын зөрчил, албан тушаалын хэргээс сэргийлсэн ч хууль. Ингээд жилийн дараагаас буюу 2016 оноос өнгөрсөн он хүртэл аймгууд Шилэн дансаа хэрхэн хөтөлснийг аудитынхан шалгажээ.

4 жилийн өмнө
Шилэн данс: Хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлдэггүй аймгуудын ИТХ

Тайланд нийтлэг байгаа зүйл бол албан тушаалтнуудын хариуцлагагүй байдал. Эрх хэмжээгээ тултал ашигладаг хэрнээ хуулиар өөрт нь хүлээлгэсэн үүргийг төрийн байгууллага, албан тушаалтнууд биелүүлдэггүй өнөөгийн төрх ч тайланд тэр чигээрээ буужээ.

4 жилийн өмнө
Эрдэнэт үйлдвэр Италиас 141 саяар тансаг зэрэглэлийн тавилга худалдан авчээ

Тус үйлдвэрийн шилэн дансны мэдээллээс харвал 2019 онд 327.5 сая төгрөгөөр тавилга худалдан авчээ.

4 жилийн өмнө