Доржсүрэнгийн Болдбаатар
Хятад судлаач, орчуулагч

Олигарх, "орк-уудын улс болчих вий

1
2019 оны 2 сарын 182019-02-18

Чехийн дурын хотоор машинаар дайран өнгөрөх зуур зам дагуу хоёр гурваараа цуг явах Монгол залуусыг харж болохоор ажээ. Нэг бодлын бахадмаар ч юм шиг. Нөгөө бодлын дээгүүр суугаа нөхдөд гомдмоор ч юм шиг.

Тэд нар маань өглөө, өдөр, орой, шөнийн ээлжинд цаг наргүй ажиллаж 10 сая хүнтэй Чех улсын хөгжилд морь нохойн хүчийг зориулах ажээ. Манай дарга нар уул уурхайгаас олдсон жаахан мөнгөөр "Бороо оруулж" байхаар дэд бүтцээ хөгжүүлж чадвал Чехээс дутуугүй Хятад, Япон, Солонгосын том үйлдвэрүүдээс аутсорсингийн захиалга аваад Монгол залуусыгаа хоёр дахин илүү орлоготой байлгах боломж байгаа шүү дээ.

Даанч ийм зүйл ярихад дээгүүр суугаа бөхчүүд, уячид, яруу найрагчид, дуучид мэлийтэл гайхаад ойлгохгүйг яалтай билээ.

Чехүүд Монголоос 140 000 ажилчин авъя гэж захиалга өгсөн гэж Монголд байхдаа сонсож байсан. Тэр худлаа биш болохыг энд ирсэн хойно ойлгов.

Ийм нийгмийн халамж сайтай газар залуу зандан үеэ ашиглаад 2-3 хүүхэд гаргаад авдаг хэрэг гэсэн залуу гэр бүл олширсон тухай сонсов. 1 хүүхэд төрүүлэхэд 1 сая 200 мянган төгрөгний тэтгэмжийг 3 жил авчих юм чинь манай нэг УИХ-ын гишүүний хэлснээр 5 хүүхэд гаргаад тавтай сайхан амьдрах нөхцөл жинхэнэ утгаар энд байгаа болохыг харж явав.

Ер нь Чех, Япон, Солонгос, Америк гэлтгүй дэлхийн хамгийн олон хүн амтай Хятад хүртэл ажиллах хүчний хомсдолд ороод байгааг дээдсүүд маань мэдэж мэдэрдэг болов уу?

Хамаг сор болсон залуусаа гадагш алдсаар эцэс сүүлдээ хэдэн олигархи, цөөн ОРКууд эх оронд минь үлдэх юм биш биз дээ гэсэн гашуун бодол сэтгэлд огшсоор.......

 

Санал болгох

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал нас уртасна

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САРЫН НАЙМАН ЦАГААН ШАР БАР ӨДӨР

2 цагийн өмнө
ЦАГ АГААР: Өдөртөө 21 хэм дулаан байна

12-нд Өмнөговийн зүүн, Дорноговийн өмнөд хэсгээр, 13-нд Дорноговийн зүүн, Сүхбаатарын өмнөд хэсгээр усархаг бороо орохыг анхааруулж байна

2 цагийн өмнө
П.Батбаатар: Авто эргүүлийн чиглэлийг нэмснээр алба хаагчид дуудлага, мэдээлэлд 10-15 минутад хүрч байна

Цагдаагийн ерөнхий газраас алба хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, дуудлага, мэдээлэлд түргэн шуурхай хүрэх зорилгоор цөөнгүй ажил зохион байгуулж буй юм. Энэ талаар ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатартай ярилцлаа

20 цагийн өмнө