УДШ-ийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийг Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзэв

2022 оны 3 сарын 282022-03-28
УДШ-ийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийг Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзэв

Үндсэн хуулийн цэцэд иргэн Б.Төртүвшин, түүний өмгөөлөгч Ц.Монгол нар Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн гомдол гаргаж, улмаар Цэц Их суудлын хуралдаанаа өнөөдөр өглөө 9.30-д эхлүүлсэн.

Цэцийн хурлыг Ш.Солонго даргалж, Г.Туулхүү илтгэж, бүрэлдэхүүнд нь Г.Баясгалан, Д.Гангабаатар, Ц.Нанзаддорж, Д.Одбаяр, Б.Буяндэлгэр нар багтсан. Бүрэлдэхүүний хувьд УИХ-аас нэр дэвшсэн 3, Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлсэн 3, Дээд шүүхээс нэр дэвшүүлсэн 1 гишүүн байсан гэсэн үг.

Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийг итгэмжлэн төлөөлж тус шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч Д.Мөнхтуяа иржээ. Оролцогчид Цэцийн гишүүдийн хэн нэгнээс татгалзах санал гаргаагүй тул дэг танилцуулснаар эхлэв.

Энэ үеэр өмгөөлөгч Ц.Монгол "Гэрчээр хүн оролцуулах хүсэлтэй байна. УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг гэрчээр оролцуулах хүсэлтэй байна" гэхэд хурал даргалагч Ш.Солонго хүсэлтийг эс болгоов.

UUGA9557.JPG

Илтгэгч гишүүн Г.Туулхүүгийн илтгэснээр бол БГД-ийн 7-р хорооны иргэн Б.Төртүвшин нь Мөнхноён суварга ХХК-ийн нэхэмжлэлтэй БГД-ийн Татварын хэлтсийн татварын байцаагч нарт холбогдох хэргийн асуудлаар Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргасан юм байна. Тэгэхэд Ерөнхий шүүгч бус Ерөнхий шүүгчийн ажлын албанаас хариулт өгсөн нь шүүн таслах ажиллагаанд оролцох эрхгүй захиргааны ажилтныг шүүн таслах ажилд оролцуулсан буюу шүүхээс гадуур шүүх байгуулсан хууль зөрчсөн асуудал гэж Цэцэд гомдол гаргажээ. Гомдол гаргагчид өөр хэд хэдэн хуулийн заалт эшлэсэн.

Цэцийн дарга Н.Чинбатын тэтгэврийн насанд хүрсэнтэй холбоотойгоор тус албан тушаалд нэр дэвшүүлэх орныг нөхөхөөр Улсын Дээд шүүх зар түгээсэн нь Үндсэн хууль зөрчсөн гэх гомдлоос өөр асуудлыг өнөөдөр хэлэлцэж байгаа юм байна. Тэрхүү гомдлыг хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй байгаа аж. Харин өнөөдрийн Их суудлын хуралдаанаар болон Н.Чинбат гавьяаттай холбоотой гомдлоор хэрэв Ерөнхий шүүгчийг Үндсэн хууль зөрчсөн гэх шийдвэр гарвал эгүүлэн татах, огцруулах асуудлаар Цэцээс ямар нэгэн шийдвэр гарахгүй юм.

_GAA7873.JPG

Ерөнхий шүүгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Д.Мөнхтуяа шүүгч нотлох баримт шинжлэх судлуулах, материалд тусгуулахаар байгууллагын журам, дүрэм, акт зэргийг нарийн бичгийн даргад хүлээлгэн өгсөн. Энэ явцын дараа хурал даргалагч Ш.Солонго хурлын танхимд байсан хүмүүсийг гарахыг тушаав. Гарахаас татгалзвал албадлага хэрэглэхийг сануулав. Тэрээр "Хувь хүний асуудал ярих гэж байгаа учраас" гэсэн билээ.

Харин гомдол гаргагчийн туршлагатай өмгөөлөгч Ц.Монгол "Энд хувь хүний асуудал огт яригдахгүй тул нээлттэй явуулах саналтай байна" гэсэн юм. Мөн шүүгч Д.Мөнхтуяа ийм санал гаргасан боловч хурал даргалагч Ш.Солонго хүлээн авсангүй биднийг гаргалаа.

Үндсэн хуулийн цэц нь Монголын аль ч шүүхээс саруул танхимтай. Гэвч өнөө хэр нь олон нийтийг мэдээлэл авах эрхийг хүндэтгэхгүйгээр үл барам, хаалттай байгууллага болон хувирсан. Тус байгууллага цар тахлын үед хурлаа цөөлснөөс гадна сэтгүүлч, судлаачдын байрандаа нэвтрүүлэн бага, дунд, их суудлын хуралдааныг ажиглах боломжоор хангахаа больсон юм.

+

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаас гаргасан шийдвэрийг дөнгөж сая /17:30/-д Г.Туулхүү илтгэгч танилцууллаа. Товчхондоо, Ерөнхий шүүгчид холбогдуулан гаргасан иргэний гомдлыг хэрэгсэхгүй болгож, маргаан үүсгэсэн шийдвэрийг хүчингүй болгов.

Г.Улсболд

 

Санал болгох

Х.НЯМБААТАРЫН АМЛАЛТ БА АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ 2023 ОНЫ ӨРНӨЛ

Трансперенси интернэшнл байгууллага ирэх 2023 оны нэгдүгээр сард Авлигын төсөөллийн индексийн дүнг танилцуулна. Монгол Улс 2015 оноос хойш 39-35 оноо авсан. Тодруулбал, 2015 онд 39 оноо авч 72-р байр, 2016 онд 38 оноо авч 87-р байр, 2017 онд 36 оноо аваад 103-р байр, 2018 онд 37 оноо аваад 93-р байр, 2019 онд 35 оноо аваад 106-р байр, 2020 онд 35 оноо аваад 111-р, 2021 онд 35 оноо аваад 110-р байрт байгаа.

2 жилийн өмнө
“Нүүрсний хулгайн” Түр хорооны хянан шалгагч Д.Сугарыг чөлөөллөө

Түр хороог УИХ-ын гишүүн Г.Ганболд даргалж, Ц.Анандбазар, Ш.Адьшаа, Г.Мөнхцэцэг, С.Ганбаатар, Н.Ганибал, Т.Энхтүвшин, Б.Жавхлан, С.Бямбацогт, Б.Бейсен, Н.Наранбаатар, Б.Баттөмөр нарын гишүүд бүрдүүлдэг.

2 жилийн өмнө
Б.Болор-Эрдэнэ: Авлигажсан, хуучин системийн завхралыг яс махандаа мэдэрлээ

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ өргөдлөө өгснөө мэдэгдлээ. Түүний Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байхдаа буюу 2021 онд Саудын Арабын Рияд хотод болсон Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулган (Future Investment Initiative)-ы үеэр хэлсэн үгийг өнгөрсөн амралтын өдрүүдэд нийгмийн сүлжээнд цацан, шүүмжлэл өрнүүлсэн юм.

2 жилийн өмнө
Хулгай ингэж эхэлдэг буюу МОН-14 төсөл

Өөрийн хүнээ тендер зарлаж, шалгаруулдаг албан тушаал дээр байршуулдаг. Тэр хүнээрээ дамжуулж хамаарал бүхий, эсвэл авлига өгсөн компаниа тендерт шалгаруулдаг. Үр дүнд нь улсын нэр хүнд, улсын ажил нуран унадаг. Тийм учраас Эрчим хүчний яамнаас зарласан дээрх сонгон шалгаруулалтад АТГ анхаарлаа хандуулах ёстой гэж бид сэрэмжлүүлж байгаа юм.

2 жилийн өмнө