Х.НЯМБААТАРЫН АМЛАЛТ БА АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ 2023 ОНЫ ӨРНӨЛ

2022 оны 11 сарын 292022-11-29

Трансперенси интернэшнл байгууллага ирэх 2023 оны нэгдүгээр сард Авлигын төсөөллийн индексийн дүнг танилцуулна. Монгол Улс 2015 оноос хойш 39-35 оноо авсан. Тодруулбал, 2015 онд 39 оноо авч 72-р байр, 2016 онд 38 оноо авч 87-р байр, 2017 онд 36 оноо аваад 103-р байр, 2018 онд 37 оноо аваад 93-р байр, 2019 онд 35 оноо аваад 106-р байр, 2020 онд 35 оноо аваад 111-р, 2021 онд 35 оноо аваад 110-р байрт байгаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ирэх арванхоёрдугаар сарын 6-нд Монгол Улсын тайланг хамгаалж, Вашингтон хотноо Трансперенси интернэшнлийн хуралд оролцох юм байна. Тэрээр саяхан Засгийн газар авлигын эсрэг ямар алхмууд хийх гэж байгаа тухай танилцуулсан юм. Түүний яриаг хүргэе.

315503725_834557974514518_7776390108211781469_n.jpg

Тэрээр, "Бид одоо гурван зүйлийг зориг гаргаж хийхгүйгээр Авлигын төсөөллийн индексийн оноогоо урагшлуулж, байраа хойшлуулж чадахгүй.

  1. Төрийн болон өмчит компанийн засаглалыг нээлттэй сонгон шалгаруулалтын зарчим руу буюу OECD-ийн зарчим руу шилжүүлэхгүйгээр 2 оронтой байр руу орох, магадгүй 50-иас доошоо байр руу орох ямар ч боломжгүй. Сая Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийг УИХ-д өргөн бариад, хэлэлцэх эсэхээ шийдүүлсэн. Мөн ЗГХЭГ-т боловсруулсан Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий хуулийг УИХ-д өргөн барьсан. Эдгээрийг шийдэхгүй бол төрийн өмчит компанитай холбоотой асуудал заавал өндийж босч ирээд байна. УИХ-ын сонгуулийн үр дүнгээр улстөрчид өөрсдийн төлөөний хүмүүсээ төрийн болон орон нутгийн өмчит компани дээр томилдог жишиг, зүй тогтол сүүлийн 30 жил явж ирсэн. Эрдэнэт гэж явж ирснээ сүүлд Тавантолгой, Хөгжлийн банк, Төрийн банк гээд л яваад байна. Бид Авлигын төсөөллийн индексээр яагаад оноогоо ахиулж чадахгүй байгаагийн нэгдүгээр шалтгаан энэ.
  2. Бид улс төрийн намын санхүүжилтын асуудлыг шийдвэрлэх ёстой. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан бид хэд Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтын тухай хуулийн төслийн ажлын хэсэг байгуулаад урагшлуулаад явж байгаа. Бидэнд хугацаа бага байна. Ирэх 2023 оны нэгдүгээр улиралд багтааж УИХ-д өргөн барихгүйгээр Авлигын төсөөллийн индекс дэх Монголын оноо ахихгүй.
  3. Төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг сайжруулах шаардлагатай. Энэ бол Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль. Сая УИХ хэлэлцэх эсэхийг нь шийдчихсэн. Манайхан бол энэ хуулийг матаас бичдэг хууль гэж ойлгоод байна. 1990-ээд оноос өмнө нэг нэгнээ харилцан маталцах байдлаар төрийн хяналт шалгалт явдаг байсан. Одоо шүгэл үлээгч гэдэг бол өөр зүйл. Авлига, албан тушаалын харилцааг олон нийтийн хяналтад оруулах хэлбэр. Экологийн сүйрэл учруулахуйц үйл ажиллагааг, татвараа нуун дарагдуулах үйл ажиллагааг илчилдэг, түүнийхээ төлөө тайлан уншиж шүгэл үлээдэг анги давхаргатай болох тухай ойлголт” гэсэн юм.

АВЛИГЫН ДАГНАСАН ШҮҮХ БАЙГУУЛАХ НЬ ҮР ДҮНГҮЙ

Х.Нямбаатар “2022 онд Монгол Улс олон салбарт цахим шилжилтүүдийг хийж чадлаа. Газар олголтыг цахимаар хийх, Тендерийн хуулийг шинэчлэх, Зөвшөөрлийн тухай хуулийг шийдээд 1000 зөвшөөрлийг 300 болгож цөөллөө. Зөвшөөрлийг олнгохдоо аль болох хүнээс үл шалтгаалах байдал руу шилжүүлж байна. Бидэнд доод, дунд шатанд байгаа хандлагыг сайжруулах ажлыг хийхгүйгээр урагшаа явахгүй нь гэдэг дээр санал нэгдсэн. Одоо АТГ нэг орой 20-иод хүнийг шалгалаа, нэгжлээ, хойшлуулшгүйгээр баривчиллаа гээд л байна. Авлигын шүүх байгуулах санаачилга гаргаад судалж үзсэн. Афганистан, Зүүн Өмнөд Азийн орнууд, Африк тивийн Зимбабве зэрэг орнууд гээд Авлигын төсөөллийн индекс дээр Монголоос дээрдэхээргүй орнууд Авлигын дагнасан шүүхийг 1970-аад оны сүүлээс байгуулсан юм билээ. Тэр нь эсрэгээрээ “махны машин” болоод ажиллачихсан юм билээ. Харин аймаг, нийслэлийн шүүхүүд дээр авлигын хэрэг шийддэг танхим байгуулаад анхан шатны журмаар шийддэг, давах эрхийг нь Улсын дээд шүүхээр хангадаг байдлаар явбал яасан юм. Цэц дээр давах эрхийг хамгаалсан шийдвэр байдаг.

Удирдах 89, гүйцэтгэх 94 албан тушаалтан шүүхээр орж шийтгүүлсэн. Энэ тоо цаашид өсөөд явна. Бид яагаад гэр оронд нь үзлэг нэгжлэг хийгээд, хойшлуулшгүйгээр баривчлаад, сошиал дээр бичлэгийг нь гаргаж сошиалаар шүүгээд байхад энэ хүмүүс айхгүйгээр үйлдэл үйл ажиллагаагаа явуулаад байна вэ. Өнөөдрийн тогтолцоо нь буруу байгаагаас тэр. Улс төрийн сонгуулийн тогтолцоогоор тодорхой албан тушаалд томилогддог, төрийн захиргааны, төрийн тусгай албанд ч мерит зарчим хэрэгжихгүй байна. Мэргэжлийн биш, шаардлага хангаагүй хүмүүсийг томилоод явсан нь 30 жилийн алдаа” гэсэн.

АВЛИГЫН ХЭРГИЙН ЯЛЫН БОДЛОГЫГ ИНГЭЖ ЧАНГАЛНА

Х.Нямбаатар танилцуулгадаа, “Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэг дээр, торгуулийн 1 нэгжийг 2000 төгрөг болгож нэмж байгаа. Хүндрүүлэх бүрэлдэхүүнээс торгуулийн ялыг халж байгаа. Хэргийг хялбаршуулаад 40 саяар торгодог байдлыг Эрүүгийн хуулиас халж байгаа. Төрийн албанд ажиллах эрх хасах шийтгэлийг 2-20 жил болгож нэмэгдүүлж байгаа. Хорих ялын хэмжээг нэмж байгаа. Мөн авлигын гэмт хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй байхаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид тусгаж байгаа.

эрүүгийн хууль.jpg

Нийтийн албан тушаал гэдэгт, байнга болон түр хугацаагаар байгуулагдсан хамтын шийдвэр гаргах чиг үүрэг бүхий хороо, комиссын гишүүн, эдгээртэй адилтгах ажил үйлчилгээ эрхэлж байгаа тэдгээрийг ойлгоно гэж оруулна. Үнэлгээний хороо, сонгох шалгаруулах хорооны нөхдийг хуулийн хамааралд оруулна.

Эрх хасах гэж, Сонирхлын зөрчлөөс сэргийлэх тухай хуулийн 4.1-т заасан албан тушаалд сонгогдох, томилогдох, ажиллах эрхийг нь хасна гэдэг байдлаар орно. Энэ бол нэлээд хүнд шийтгэл болно. Манай намын тухайд ч авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгэгдсэн бол намын гишүүнчлэлээс хасах заалт байдаг. Эрх баригч нам энэ асуудал дээр манлайлал гаргаж байж зөв чиглэл тогтоно гэж бид үзэж байгаа.

Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг нь 2-8 жил ажиллах эрхийг нь хасаад 2-8 жил хүртэл хорих ялтай. Хүндрүүлэх бүрэлдэхүүн нь, энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албан тушаалд ажиллах эрхийг нь 8 жил хүртэлх хугацаагаар хасаад 5-12 жил хүртэл хорих ял шийтгэхээр бичлээ.

Хахууль авах гэдэг зүйл анги дээр хүндрүүлэх заалтууд оруулсан. 20 жилийн хугацаагаар төрд ажиллах эрхийг нь хасаад 2-20 жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр ялын бодлогыг чангатгаж байгаа.

Хахууль өгөх гэмт хэрэг дээр тодорхой өөрчлөлт оруулна. Өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийн өмчлөх эрхийг шилжүүлсэн, эсвэл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, тэдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 5 жил хүртэлх хугацаагаар хасаж, 2700-14 мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох, эсхүл 6 сараас 3 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэхээр байгаа. Энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн нь мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь 2-8 жил хасаад 5400-27 мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хорих ял шийтгэхээр байна.

Гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтныг хахуульдах асуудал Монголд гардаг. Олон улсын байгууллагын зохион байгуулсан тендер, сонгон шалгаруулалтад нөлөөлдөг, нөлөөлөхийг оролддог зүйлүүд байна. Яг л адил ял шийтгэлийн бодлогыг чангатгаж байгаа.

Улсын нөөцийг хууль бусаар үрэгдүүлэх гэмт хэргийн ял шийтгэлийн бодлогыг чангатгаж байгаа.

Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг байна. Энэ манайхны нэлээд эмзэглэдэг зүйл. Аудитын шалгалтын дараа сургууль, цэцэрлэгийн нярав, нягтлан бодогчоос эхлээд холбогддог гэмт хэрэг. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралтад шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүнийг ашиглах замаар төсөвт өртгийг бүрдүүлж, хөрөнгө завшсан бол гэж энэ гэмт хэргийг тодотгож өгсөн. Хүндрүүлэх бүрэлдэхүүнийг нь оруулж өгсөн” гэлээ.

Г.Улсболд

Санал болгох

Х.НЯМБААТАРЫН АМЛАЛТ БА АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ 2023 ОНЫ ӨРНӨЛ

Трансперенси интернэшнл байгууллага ирэх 2023 оны нэгдүгээр сард Авлигын төсөөллийн индексийн дүнг танилцуулна. Монгол Улс 2015 оноос хойш 39-35 оноо авсан. Тодруулбал, 2015 онд 39 оноо авч 72-р байр, 2016 онд 38 оноо авч 87-р байр, 2017 онд 36 оноо аваад 103-р байр, 2018 онд 37 оноо аваад 93-р байр, 2019 онд 35 оноо аваад 106-р байр, 2020 онд 35 оноо аваад 111-р, 2021 онд 35 оноо аваад 110-р байрт байгаа.

2 жилийн өмнө
“Нүүрсний хулгайн” Түр хорооны хянан шалгагч Д.Сугарыг чөлөөллөө

Түр хороог УИХ-ын гишүүн Г.Ганболд даргалж, Ц.Анандбазар, Ш.Адьшаа, Г.Мөнхцэцэг, С.Ганбаатар, Н.Ганибал, Т.Энхтүвшин, Б.Жавхлан, С.Бямбацогт, Б.Бейсен, Н.Наранбаатар, Б.Баттөмөр нарын гишүүд бүрдүүлдэг.

2 жилийн өмнө
Б.Болор-Эрдэнэ: Авлигажсан, хуучин системийн завхралыг яс махандаа мэдэрлээ

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ өргөдлөө өгснөө мэдэгдлээ. Түүний Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байхдаа буюу 2021 онд Саудын Арабын Рияд хотод болсон Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулган (Future Investment Initiative)-ы үеэр хэлсэн үгийг өнгөрсөн амралтын өдрүүдэд нийгмийн сүлжээнд цацан, шүүмжлэл өрнүүлсэн юм.

2 жилийн өмнө
Хулгай ингэж эхэлдэг буюу МОН-14 төсөл

Өөрийн хүнээ тендер зарлаж, шалгаруулдаг албан тушаал дээр байршуулдаг. Тэр хүнээрээ дамжуулж хамаарал бүхий, эсвэл авлига өгсөн компаниа тендерт шалгаруулдаг. Үр дүнд нь улсын нэр хүнд, улсын ажил нуран унадаг. Тийм учраас Эрчим хүчний яамнаас зарласан дээрх сонгон шалгаруулалтад АТГ анхаарлаа хандуулах ёстой гэж бид сэрэмжлүүлж байгаа юм.

2 жилийн өмнө