“Нүүрсний хулгайн” Түр хорооны хянан шалгагч Д.Сугарыг чөлөөллөө

1
2022 оны 11 сарын 102022-11-10
“Нүүрсний хулгайн” Түр хорооны хянан шалгагч Д.Сугарыг чөлөөллөө

“Нүүрсний хулгай” гэх сэдэв хоёр парламент дамнан яригдаж, энэ парламентын үед УИХ-аас Хянан шалгах түр хороог байгуулсан. Түр хорооны албан нэр нь “Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох түр хороо”.

Түр хороог УИХ-ын гишүүн Г.Ганболд даргалж, Ц.Анандбазар, Ш.Адьшаа, Г.Мөнхцэцэг, С.Ганбаатар, Н.Ганибал, Т.Энхтүвшин, Б.Жавхлан, С.Бямбацогт, Б.Бейсен, Н.Наранбаатар, Б.Баттөмөр нарын гишүүд бүрдүүлдэг.

Харин хянан шалгагчаар цагдаад 37, тэр дундаа эрүүгийн цагдаагийн албанд 20 жил ажилласан Т.Оюунбаатар, цагдаад 24 жил ажилласан Д.Мягмарсүрэн, цагдаад 16 жил ажилласан М.Батмөнх нарыг томилсноос гадна ТӨХ-ны дарга, Цэцийн гишүүн байсан Д.Сугар, Өмнөговь аймгийн Авто тээвэрчдийн холбооны гүйцэтгэх захирал Н.Адьяасүрэн нарыг томилсныг хурлын тэмдэглэлээс үзэж болно.

Харин өчигдөр болсон хурлаас Д.Сугарыг хянан шалгагчийн ажлаас өөрийнх нь хүсэлтээр чөлөөлж, оронд нь цагдаад 35 жил ажилласан Б.Мөнхбатыг томилсон юм. “Нүүрсний хулгайн” гэх Түр хороо өнгөрсөн хавар байгуулагдах үеэр Д.Сугарыг Хөтөлийн, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хувьчлалын асуудалд буюу тэр үед Төрийн өмчийн хорооны дарга байсан ажил үүргийн шалтгаанаар нь яллагдагчаар татсан гэх мэдээлэл хэвлэлээр гарч байв. Харин Д.Сугар “ар гэрийн шалтгаанаар” дээрх түр хорооны хянан шалгагчийн ажлаа өгсөн юм. Өвөрхангайгаас сонгогдсон Г.Ганболд Түр хорооны даргын хувьд хянан шалгагчаар Өвөрхангайгаас УИХ-д сонгогдож байсан Д.Сугарыг танилцуулж, санал хураалгахад УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, "Д.Сугар дарга хуулийн том хүн, туршлагатай хүн" хэмээн дэмжсэн байдаг.

УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуульд зааснаар хянан шалгагч нь Түр хорооноос баталсан удирдамжийн хүрээнд:

-шаардлагатай нотлох баримтыг бүрдүүлэх;

-нотлох баримт гаргаж өгөхийг шаардах;

-тухайн асуудалд холбогдох этгээдээс тайлбар авах;

-нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, тэмдэглэл үйлдэх;

-бичиг баримтад дүн шинжилгээ хийх эрхтэй этгээд юм.

Г.Болд

Санал болгох

Х.НЯМБААТАРЫН АМЛАЛТ БА АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ 2023 ОНЫ ӨРНӨЛ

Трансперенси интернэшнл байгууллага ирэх 2023 оны нэгдүгээр сард Авлигын төсөөллийн индексийн дүнг танилцуулна. Монгол Улс 2015 оноос хойш 39-35 оноо авсан. Тодруулбал, 2015 онд 39 оноо авч 72-р байр, 2016 онд 38 оноо авч 87-р байр, 2017 онд 36 оноо аваад 103-р байр, 2018 онд 37 оноо аваад 93-р байр, 2019 онд 35 оноо аваад 106-р байр, 2020 онд 35 оноо аваад 111-р, 2021 онд 35 оноо аваад 110-р байрт байгаа.

2 жилийн өмнө
“Нүүрсний хулгайн” Түр хорооны хянан шалгагч Д.Сугарыг чөлөөллөө

Түр хороог УИХ-ын гишүүн Г.Ганболд даргалж, Ц.Анандбазар, Ш.Адьшаа, Г.Мөнхцэцэг, С.Ганбаатар, Н.Ганибал, Т.Энхтүвшин, Б.Жавхлан, С.Бямбацогт, Б.Бейсен, Н.Наранбаатар, Б.Баттөмөр нарын гишүүд бүрдүүлдэг.

2 жилийн өмнө
Б.Болор-Эрдэнэ: Авлигажсан, хуучин системийн завхралыг яс махандаа мэдэрлээ

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ өргөдлөө өгснөө мэдэгдлээ. Түүний Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байхдаа буюу 2021 онд Саудын Арабын Рияд хотод болсон Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулган (Future Investment Initiative)-ы үеэр хэлсэн үгийг өнгөрсөн амралтын өдрүүдэд нийгмийн сүлжээнд цацан, шүүмжлэл өрнүүлсэн юм.

2 жилийн өмнө
Хулгай ингэж эхэлдэг буюу МОН-14 төсөл

Өөрийн хүнээ тендер зарлаж, шалгаруулдаг албан тушаал дээр байршуулдаг. Тэр хүнээрээ дамжуулж хамаарал бүхий, эсвэл авлига өгсөн компаниа тендерт шалгаруулдаг. Үр дүнд нь улсын нэр хүнд, улсын ажил нуран унадаг. Тийм учраас Эрчим хүчний яамнаас зарласан дээрх сонгон шалгаруулалтад АТГ анхаарлаа хандуулах ёстой гэж бид сэрэмжлүүлж байгаа юм.

2 жилийн өмнө