Гадаадад эмчлүүлэх хүүхэд, том хүнд ЭМДС-аас 100 сая төгрөг олгох санаачилга гаргалаа

5
2022 оны 5 сарын 172022-05-17
Гадаадад эмчлүүлэх хүүхэд, том хүнд ЭМДС-аас 100 сая төгрөг олгох санаачилга гаргалаа

Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл өнөөдөр Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан дээр гадаадад эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай иргэдэд 100 сая төгрөг олгож байх санаачилга гаргалаа.

Тэрээр, “Төр 18 хүртэлх настай хүүхдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлдөг. Жилдээ Эрүүл мэндийн даатгалаас 10 тэрбум төгрөг гаргасан байхад хүүхэд, том хүнд нэг удаад 100 сая төгрөг өгөөд байх боломж байх юм. Энийг би хэдэн жилийн өмнө хэлэхэд “Монголын мөнгийг гадагшаа гаргах гэлээ” гээд шүүмжилсэн. Бүх хагалгаа, эмчилгээг Монголд хийх боломж байхгүй учраас заримыг нь гадаадад очиж хийлгэх шаардлага бодитоор байгаа. Тэрийг хүлээх цаг хугацаагүй өвдсөн хүүхэд, насанд хүрэгчид байдаг.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар Баясгалан эмч ажиллаж байхад тооцоо судалгаа гаргаж байсан. 10 тэрбум төгрөгөөс 1 хүнд 100 сая төгрөг олгоход жил бүр 100 хүнийг аврах тус болж болно. Хүүхдээ аврах гээд гадаадад эмчлүүлэх гээд сошиалаар хандив цуглуулж байгаа хүмүүс их байна. Хэдийд мөнгө нь цугларна гээд иргэдээ гуйлгачин болгоод байж байх билээ. Тийм учраас манай байнгын хороо цаашдаа зайлшгүй шаардлагаар гадаадад эмчлүүлэх иргэддээ ямар дэмжлэгийг хаанаас олгох вэ гэдэг тогтоол юм уу, хуулийн төсөл гаргаад явах санал гаргаж байна. Иргэдээ эх оронд нь эмчилдэг байя гэсэн уриа лоозон ярьчихаад, тэр цаг хугацааг нь хүлээж амжихгүй иргэд эрүүл мэнд, амь насаараа хохироод байна” гэсэн юм.

Г.Болд

Санал болгох

Х.НЯМБААТАРЫН АМЛАЛТ БА АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ 2023 ОНЫ ӨРНӨЛ

Трансперенси интернэшнл байгууллага ирэх 2023 оны нэгдүгээр сард Авлигын төсөөллийн индексийн дүнг танилцуулна. Монгол Улс 2015 оноос хойш 39-35 оноо авсан. Тодруулбал, 2015 онд 39 оноо авч 72-р байр, 2016 онд 38 оноо авч 87-р байр, 2017 онд 36 оноо аваад 103-р байр, 2018 онд 37 оноо аваад 93-р байр, 2019 онд 35 оноо аваад 106-р байр, 2020 онд 35 оноо аваад 111-р, 2021 онд 35 оноо аваад 110-р байрт байгаа.

2 жилийн өмнө
“Нүүрсний хулгайн” Түр хорооны хянан шалгагч Д.Сугарыг чөлөөллөө

Түр хороог УИХ-ын гишүүн Г.Ганболд даргалж, Ц.Анандбазар, Ш.Адьшаа, Г.Мөнхцэцэг, С.Ганбаатар, Н.Ганибал, Т.Энхтүвшин, Б.Жавхлан, С.Бямбацогт, Б.Бейсен, Н.Наранбаатар, Б.Баттөмөр нарын гишүүд бүрдүүлдэг.

2 жилийн өмнө
Б.Болор-Эрдэнэ: Авлигажсан, хуучин системийн завхралыг яс махандаа мэдэрлээ

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ өргөдлөө өгснөө мэдэгдлээ. Түүний Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байхдаа буюу 2021 онд Саудын Арабын Рияд хотод болсон Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулган (Future Investment Initiative)-ы үеэр хэлсэн үгийг өнгөрсөн амралтын өдрүүдэд нийгмийн сүлжээнд цацан, шүүмжлэл өрнүүлсэн юм.

2 жилийн өмнө
Хулгай ингэж эхэлдэг буюу МОН-14 төсөл

Өөрийн хүнээ тендер зарлаж, шалгаруулдаг албан тушаал дээр байршуулдаг. Тэр хүнээрээ дамжуулж хамаарал бүхий, эсвэл авлига өгсөн компаниа тендерт шалгаруулдаг. Үр дүнд нь улсын нэр хүнд, улсын ажил нуран унадаг. Тийм учраас Эрчим хүчний яамнаас зарласан дээрх сонгон шалгаруулалтад АТГ анхаарлаа хандуулах ёстой гэж бид сэрэмжлүүлж байгаа юм.

2 жилийн өмнө