Жаргалтай үгэнд вакумждаг нам дэлхийд байхгүй шүү

1
2022 оны 8 сарын 12022-08-01
Жаргалтай үгэнд вакумждаг нам дэлхийд байхгүй шүү

АН-ын гишүүн И.Мөнхжаргалыг “Манай намын нэр хүндэд халдсан” хэмээн МАН-ынхан цагдаад өгчээ. “Энхрий хайрт” намынх нь нэр хүндэд халдсан бол эрүүгийн ял өгүүлье гэдэг намчин орчин цагт, ардчилсан нийгэмд үлдсэн л юм байна. Ийм гомдол цагдаа руу барьж очсон, ийм санаа хэлж өгсөн цаад дарга нь хэн юм бол доо?

Цагдаа МАН-аас гаргасан гомдлоор хэрэг бүртгэлт явуулж, улмаар гэмт хэргийн шинжтэй хэмээн үзэж эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Мөрдөгч бас И.Мөнхжаргалд “хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээ” гээчийг авчээ. Энэ нь “дахин гэмт хэрэг үйлдүүлэхгүй байх” хамгаалалт. Намын нэр хүндийг хамгаалж иргэндээ таслан сэргийлэх арга хэмжээ авсан тэрхүү мөрдөгч хэн юм бол доо?

Прокуророос МАН-ын нэр хүндэд халдаж худал мэдээлэл тараасан гэм буруу нь нотлогдсон хэмээн үзэж, И.Мөнхжаргалд яллах дүгнэлт үйлджээ. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэрэг анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, шүүх хурал товлосон байна. Бүр таслан сэргийлэх арга хэмжээг нь үргэлжлүүлэх нь зөв гэж алхаа тогшжээ. “Намын алдар хүнд халдашгүй” байхыг баталгаажуулах гэсэн, цаашид ийм явдал гарвал иргэнийг нь яллаж байх жишиг тогтоох гэсэн нягууртай үйл явдлыг прокурор, шүүхийн босго давуулсан хуульч нар хэн бэ?

И.Мөнхжаргал нь Х.Баттулгыг АН-ын дарга гэж хүлээн зөвшөөрсөн талынхаа генсек нь. Гэхдээ өнөөдөр С.Эрдэнэ ч, Х.Баттулга ч АН-ын дарга болохыг шүүх бүртгээгүй тул өнөөдөртөө И.Мөнхжаргалын генсек гэж юу байх вэ. Тэр АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга мөн байлаа ч шүүх хэнбугайг ч Монгол Улсын иргэнийх нь хувьд өмнөө дууддаг. Тэгэхээр МАН-ын нэр хүндэд халдсан хэргээр шүүгдэгч болоод байгаа иргэн И.Мөнхжаргалын тухай энд ярьж байгаа юм. Ийм учраас “нэг муу улстөрч улстөржиж байгаад шүүхэд дуудагдаа биз. Ял авбал таарна” гэж үзэж болохгүй. Цаашид намуудад уурласан, түүнийгээ хурцаар илэрхийлж, хараан зүхсэн монголчууд эрүүгийн ялтан болох уу гэсэн асуудал хөндөгдөхөөр байна. Тэр дундаа ялсан нам, бүхнийг засаглаж байгаа, бүх эрх мэдлийг атгаж байгаа намыг иргэд нь элдвээр хэлж дотроо онгойлгож болохгүй болох нь уу. Жараад суудал хоёр дараалж өгөөд байхад жаргаагаад байгаа нь хаана байгаа юм бэ. Жаргалтай үг иргэдээсээ сонсч, жамаараа сайхан засагладаг улс хаана ч байхгүй шүү дээ.

Capture.PNG

Итгэлийг эвдэж зэмлүүлэхдээ “Алдар хүндэд халдлаа” гэж иргэдээ цагдаад өгдөг зүтгэл гаргаагүй төрийн сайд, гишүүд, дарга нар. Үйлчилгээгээ сайжруулахын оронд “манай байгууллагын нэр төрд халдлаа” гэж иргэдээ цагдаад өгдөг төрийн байгууллагууд. Үйл ажиллагаа, үр дүн, чанар, чансаагаараа хүндлэл төрүүлж, өөрөө олж авдаг алдар хүндийг цагдаа, шүүхийн хаалга татуулах замаар иргэдээсээ хүчээр авдаг Монгол. Өөрсдөө хамгийн их гүтгэлэг тарааж, хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй хэрнээ худал хэлснийг эрүүгийн ялтан болгох хууль хэлэлцэж баталдаг үлгэрлэлгүй төрийн түшээд. Өнөөдөр харин тэднийг сонгосон жирийн иргэд улстөрчдийг нэр дэвшүүлдэг намыг нь хардаж, чичлэх эрхгүй болох гэж байх шиг.

Хэн ч хүн болж төрснийх хүнийхээ хувьд үхэн үхтлээ нэр төртэй. Энэ нэр төр буюу эрхэм чанарыг нь хуулиар хамгаалдаг. Харин өөрөө хүсч, өөрөө амалж итгэл тээгээд, төрийн эрх мэдлийг атгаж, төсвөөс цалин авч байгаа төрийн албан тушаалтнууд бол иргэдийнхээ хатуу үгийг шингээж, ажлаа сайжруулж байх хэрэгтэй.

Ганц мэдээнд хувьцаа нь дээш, доош хэлбэлздэг бизнесийнхний ажил хэргийн нэр хүндийг хуулиар хамгаалах чухал. Харин сонгууль болгоноор өрсөлдөгчөө унагаах зорилгоор худлаа мэдээлэл тарааж, бусдыг гүжирдэж, доромжлохын тулд тэрбум тэрбумаар хөрөнгө зардаг улс төрийн намууд иргэнээ "ажил хэргийн нэр хүндэд халдлаа" гэж цагдаагаар шалгуулж, шүүхээр оруулах нь зүйд нийцэх үү.

Г.Улсболд

Санал болгох

Х.НЯМБААТАРЫН АМЛАЛТ БА АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ 2023 ОНЫ ӨРНӨЛ

Трансперенси интернэшнл байгууллага ирэх 2023 оны нэгдүгээр сард Авлигын төсөөллийн индексийн дүнг танилцуулна. Монгол Улс 2015 оноос хойш 39-35 оноо авсан. Тодруулбал, 2015 онд 39 оноо авч 72-р байр, 2016 онд 38 оноо авч 87-р байр, 2017 онд 36 оноо аваад 103-р байр, 2018 онд 37 оноо аваад 93-р байр, 2019 онд 35 оноо аваад 106-р байр, 2020 онд 35 оноо аваад 111-р, 2021 онд 35 оноо аваад 110-р байрт байгаа.

2 жилийн өмнө
“Нүүрсний хулгайн” Түр хорооны хянан шалгагч Д.Сугарыг чөлөөллөө

Түр хороог УИХ-ын гишүүн Г.Ганболд даргалж, Ц.Анандбазар, Ш.Адьшаа, Г.Мөнхцэцэг, С.Ганбаатар, Н.Ганибал, Т.Энхтүвшин, Б.Жавхлан, С.Бямбацогт, Б.Бейсен, Н.Наранбаатар, Б.Баттөмөр нарын гишүүд бүрдүүлдэг.

2 жилийн өмнө
Б.Болор-Эрдэнэ: Авлигажсан, хуучин системийн завхралыг яс махандаа мэдэрлээ

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ өргөдлөө өгснөө мэдэгдлээ. Түүний Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байхдаа буюу 2021 онд Саудын Арабын Рияд хотод болсон Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулган (Future Investment Initiative)-ы үеэр хэлсэн үгийг өнгөрсөн амралтын өдрүүдэд нийгмийн сүлжээнд цацан, шүүмжлэл өрнүүлсэн юм.

2 жилийн өмнө
Хулгай ингэж эхэлдэг буюу МОН-14 төсөл

Өөрийн хүнээ тендер зарлаж, шалгаруулдаг албан тушаал дээр байршуулдаг. Тэр хүнээрээ дамжуулж хамаарал бүхий, эсвэл авлига өгсөн компаниа тендерт шалгаруулдаг. Үр дүнд нь улсын нэр хүнд, улсын ажил нуран унадаг. Тийм учраас Эрчим хүчний яамнаас зарласан дээрх сонгон шалгаруулалтад АТГ анхаарлаа хандуулах ёстой гэж бид сэрэмжлүүлж байгаа юм.

2 жилийн өмнө