Цэц тэдний тарьсан “давхар дээлний” маргааныг хагалахаар боллоо

2022 оны 8 сарын 92022-08-09

20200630-MPA_4787-min.jpg

Ардчилсан намаас нэр дэвшиж УИХ-д сонгогдсон Н.Ганибал, Ш.Адьшаа нар өнгөрсөн онд иргэний хувиар Үндсэн хуулийн цэцэд хандсан. Тэд УИХ-аас 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн Гуравдугаар зүйлийн 10 дахь заалтаар Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх  хэсгийг “… Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэж өөрчлөн найруулсан нь Үндсэн хуулийн оршил болон холбогдох заалтыг зөрчсөн гэдэг гомдол гаргасан юм.

Уг асуудлаар Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэсэн бөгөөд энэ сарын 15-нд Их суудлын хуралдаанаараа хянан хэлэлцэхээр товложээ. Уг маргаан нь Н.Ганибал, Ш.Адьшаа нарын гаргасан гомдол мөн болохыг Үндсэн хуулийн цэцийн ажилтан бидэнд батлан хэлсэн.

Энэ намар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах ажил дахин өрнөхөөр байна. Ингэхдээ УИХ-ын гишүүний тоо 76 байгааг 120-150-д хүргэнэ гэж байгаа. Үүнээс наана МАН-ынхан АН-ын дээрх 2 гишүүнээр "давхар дээл"-ний хязгаарыг үгүй хийлгэхээр захиалсан гэсэн шүүмж өнгөрсөн өвөл, хаваржин гарсан юм. Мөн Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хуулийнхаа нэг хэсэг тул өөрөө өөрийгөө зөрчинө гэж байхгүй гэсэн тайлбарууд ч явсан.

Цэцэд гомдол гаргасан гишүүд нь Цэцийн их суудлын хурал товлогдсоныг мэдээгүй байна

Харин энэ талаар УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн утас руу залгахад, “Би мэдэхгүй байна. Мэдээлэл алга” гэв. Мөн Н.Ганибал гишүүн рүү холбогдоход “Надад хэлээгүй дээ. Мэдэхгүй байна” гэлээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн Цэц маргаан хянан шийдвэрлэх Их суудлын хурлаа товлосон боловч гомдлоо өгсөн иргэд нь хурал болохоос 6 хоногийн өмнө мэдээгүй байгаа юм. Өмнө нь дээрх асуудлаар Цэцийн дунд суудлын хурал товлогдоход УИХ-аас томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч болох УИХ-ын гишүүн Н.Энхболд цар тахал туссан хүнтэй хавьтал болсон гэдэг шалтгаанаар хойшлуулсан байдаг.

Capture.PNG

Н.Ганибал: Аль яаман дээр сайд нь давхар дээлтэй байх вэ гэдэг бодлого тодорхойгүй

УИХ-ын гишүүн Н.Ганибал, “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа давхар дээлтэй байх сайдын тоо заадаг нь л буруу. Зүгээр л, Засгийн газрын тэргүүнд кабинетаа байгуулах эрхийг нь өгөөд орхих ёстой байсан. Анх үндсэн чиглэлийн яамны дөрвөн сайд давхар дээлтэй байна гэж ярьж байсан. Гэтэл одоо энэ нь алдагдаад дуртай салбартаа давхар дээлтэй сайд томилж байна. Зөрчил нь эндээ байгаад байна. Аль 4 салбар нь давхар дээлтэй сайдтай байхыг нэг бол тодорхой болго. Авлига өгөөд дуртай салбарынхаа сайд болдог гэдэг яриа ч үүнээс эхлэлтэй” гэсэн юм.

Ш.Адьшаа: Бид хэн нэгний, ялангуяа МАН-ын захиалгаар ажилладаг хүмүүс биш

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа өнгөрсөн өвөл бидэнд, “Дан дээлтэй байх, давхар дээлтэй байх асуудал чухал биш. Бид хэн нэгний, ялангуяа МАН-ын захиалгаар ажилладаг хүмүүс биш. Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ өөрөө томилох ёстой. Гэтэл дөрвийг нь УИХ-аас авч болно, бусдыг нь болохгүй гэж заасан нь Үндсэн хуулийн үзэл баримтлалтай зөрчилдөж байна. Хууль дээдлэх зарчмыг УИХ мөрдөж энэ асуудлыг засах ёстой гэж Монгол Улсын иргэний хувьд Цэцэд хандсан” гэж байв.

Н.Энхболд: ҮХНӨ-ийг өөрчлөхийн тулд эхлээд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг өөрчилж болно

2vqoaNznnWa1B1qAqTvCh3ogwNrMq7OBetydgidfl7k6qRNxbFCAB-time_mn.jpg

Цэцийн дээрх маргаанд парламентыг төлөөлж оролцохоор томилогдсон УИХ-ын гишүүн Н.Энхболд байр сууриа илэрхийлчихсэн. Тэрээр, "Хамгийн сүүлд 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа дан болон давхар дээлний асуудлыг хөндсөн. Нэгэнт хөндөгдчихсөн асуудлыг найман жилийн дотор дахин хөндөхгүй байхаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасан. Гэхдээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль гэдэг бол Үндсэн хууль биш учраас уг хуульд УИХ өөрчлөлт оруулж болно. Хэрэв гаргасан гомдолтой холбоотойгоор Цэц шийдвэр гаргасан ч, эс гаргасан ч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт дахин оруулах шаардлагатай гэж энэ удаагийн парламент үзсэн тохиолдолд эхлээд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны үндсэн дээр Үндсэн хуулийг хөндөж болно. Ингэж өөрчлөхгүйгээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өөрчлөх боломжгүй” гэжээ.

Г.Улсболд

Санал болгох

Х.НЯМБААТАРЫН АМЛАЛТ БА АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ 2023 ОНЫ ӨРНӨЛ

Трансперенси интернэшнл байгууллага ирэх 2023 оны нэгдүгээр сард Авлигын төсөөллийн индексийн дүнг танилцуулна. Монгол Улс 2015 оноос хойш 39-35 оноо авсан. Тодруулбал, 2015 онд 39 оноо авч 72-р байр, 2016 онд 38 оноо авч 87-р байр, 2017 онд 36 оноо аваад 103-р байр, 2018 онд 37 оноо аваад 93-р байр, 2019 онд 35 оноо аваад 106-р байр, 2020 онд 35 оноо аваад 111-р, 2021 онд 35 оноо аваад 110-р байрт байгаа.

2 жилийн өмнө
“Нүүрсний хулгайн” Түр хорооны хянан шалгагч Д.Сугарыг чөлөөллөө

Түр хороог УИХ-ын гишүүн Г.Ганболд даргалж, Ц.Анандбазар, Ш.Адьшаа, Г.Мөнхцэцэг, С.Ганбаатар, Н.Ганибал, Т.Энхтүвшин, Б.Жавхлан, С.Бямбацогт, Б.Бейсен, Н.Наранбаатар, Б.Баттөмөр нарын гишүүд бүрдүүлдэг.

2 жилийн өмнө
Б.Болор-Эрдэнэ: Авлигажсан, хуучин системийн завхралыг яс махандаа мэдэрлээ

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ өргөдлөө өгснөө мэдэгдлээ. Түүний Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байхдаа буюу 2021 онд Саудын Арабын Рияд хотод болсон Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулган (Future Investment Initiative)-ы үеэр хэлсэн үгийг өнгөрсөн амралтын өдрүүдэд нийгмийн сүлжээнд цацан, шүүмжлэл өрнүүлсэн юм.

2 жилийн өмнө
Хулгай ингэж эхэлдэг буюу МОН-14 төсөл

Өөрийн хүнээ тендер зарлаж, шалгаруулдаг албан тушаал дээр байршуулдаг. Тэр хүнээрээ дамжуулж хамаарал бүхий, эсвэл авлига өгсөн компаниа тендерт шалгаруулдаг. Үр дүнд нь улсын нэр хүнд, улсын ажил нуран унадаг. Тийм учраас Эрчим хүчний яамнаас зарласан дээрх сонгон шалгаруулалтад АТГ анхаарлаа хандуулах ёстой гэж бид сэрэмжлүүлж байгаа юм.

2 жилийн өмнө