Дүлий сэдэв: Дарсанд дэвтсэн өдөр

2023 оны 3 сарын 62023-03-06
Дүлий сэдэв: Дарсанд дэвтсэн өдөр

Гуравдугаар сарын 8 бол Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр юм. Энэ өдрийн үүсэл ажилчин эмэгтэйчүүдийн жагсаалаас, дарлагдсан эмэгтэйчүүдийн тэмцлээс эхлэлтэй. Эмэгтэйчүүд нийгэмд эрчүүдийн адил тэгш боломжийг эдлэх гэж, шийдвэр гаргалтад оролцох гэж, улиг хоцрогдсон хандлагыг өөрчлөх гэж тэмцэж ирсэн өдөр.

Тэр асуудлууд шийдэгдээгүй өдийг хүрсэн учраас өнөөдөр ч “эмэгтэйчүүдийн эрх” хэмээх тэгш байдлын эрхийг дэлхийн өнцөг булан бүрт нэхэцгээж байна. Харин Монголд энэ өдрийн үндсэн мөн чанарыг дарсанд дэвтээж, баярын өдөр болгожээ.

Төр засгаас эмэгтэйчүүдийг магтаж, одон тэмдэг тарааж, салбар бүрийн эмэгтэйчүүдийг шагнаж эхэлнэ. Байгууллагууд эмэгтэйчүүдээ дарс, бялуугаар дайлж, өдөр нь хооллож, орой нь хамтдаа наргина. Хосууд үзвэр үзэж, нэгнээ бэлгээр баясгаж, нэг өдөр сэтгэл ханамжтай өнгөрөөнө. Энэ өдөр эмэгтэйчүүд гоёж гоодон, цэцгийн баглаанд умбаж, ээж рүүгээ, эгч рүүгээ, эмэгтэй дүү рүүгээ утасдаж баярын мэнд хүргэдэг, нэг ёсны уянга нялуун үгний өдөр болгожээ.

Арын алба дааж гэртээ үлддэг, хоол сайхан хийж, гэрээ, нөхөр хүүхдүүдээ сайхан авч явдаг, үйлэнд уран, үнэнхүү цэвэрч бат найдвартай эмэгтэйчүүдээ нийтээрээ магтаад өнгөрдөг өдөр биш шүү дээ.

Үгийн сайханд бялууруулан нэгхэн өдөр магтаад, тэгсхийгээд өнгөрөөх юм бол эмэгтэйчүүдэд тулгарч байгаа асуудал хэзээ ч шийдэгдэхгүй.

Эрхийг нь хангах, тулгарсан асуудлыг нь шийдэхийн оронд магтаалд живүүлж, сайхныг нь сайшааж аргалсаар 1980-аад оноос хойш хэчнээн ч Мартын 8-ны өдөр өнгөрсөн юм бүү мэд.

Монголчууд баяр болгож, тэмдэглээд сурсан байж болно. Бусад улсыг дагах шаардлагагүй, баярлууллаа гээд юу нь буруу гэж асууж болно. Энэ маягаараа аргалж өнгөрөөсөөр байвал юуг ч шийдэхгүй.

Д.ДУЛМАА

Санал болгох

Дүлий сэдэв: Дарсанд дэвтсэн өдөр

Гуравдугаар сарын 8 бол Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр юм. Энэ өдрийн үүсэл ажилчин эмэгтэйчүүдийн жагсаалаас, дарлагдсан эмэгтэйчүүдийн тэмцлээс эхлэлтэй. Эмэгтэйчүүд нийгэмд эрчүүдийн адил тэгш боломжийг эдлэх гэж, шийдвэр гаргалтад оролцох гэж, улиг хоцрогдсон хандлагыг өөрчлөх гэж тэмцэж ирсэн өдөр.

1 жилийн өмнө
ҮХНӨ өргөн барих УИХ-ын тогтоолыг зөрчихөөр болсон уу

Үндсэн хуулийн цэцээс 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн "давхар дээл"-ний хязгаарыг унагаасны дараагаар УИХ ээлжит бус чуулган зарлан холбогдох хуулиудыг өөрчилж, дараагаар нь Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрынхаа гишүүдийг сольсон.

2 жилийн өмнө
МХХ-ны ерөнхийлөгч Б.Өнөмөнхийн хугацаа дуусаад жил тойрлоо

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар МХХ-ны ерөнхийлөгч хоёр жилээр нэг удаа сонгогдон ажиллах учиртай. Энэ хугацаа нь 2021 онд дууссан боловч өнөөг хүртэл Хуульчдын V их хурлаа зохион байгуулаагүй байна. Харин Монголын Хуульчдын холбооны зөвлөл Б.Өнөмөнхийг 2021 оны 11 сарын 13-ны өдрөөс ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулах шийдвэр гаргажээ.

2 жилийн өмнө
Монголын сэтгүүлчид тайван цуглаж, олон улсад хандлаа

Монгол Улсын Хэвлэлийн эрх чөлөө дэлхийд 22 байраар ухраад байна. Үүнд тэд ХЗДХЯ, Засгийн газар, УИХ-ыг буруутгаж байгаа юм.

2 жилийн өмнө