ҮХНӨ өргөн барих УИХ-ын тогтоолыг зөрчихөөр болсон уу

2022 оны 11 сарын 192022-11-19
ҮХНӨ өргөн барих УИХ-ын тогтоолыг зөрчихөөр болсон уу

Үндсэн хуулийн цэцээс 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн "давхар дээл"-ний хязгаарыг унагаасны дараагаар УИХ ээлжит бус чуулган зарлан холбогдох хуулиудыг өөрчилж, дараагаар нь Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрынхаа гишүүдийг сольсон.

Ээлжит бус чуулганы үеэр 2022 онд багтаан ҮХНӨ-ийн төслийг боловсруулж, парламентад өргөн барихыг Засгийн газарт УИХ-ын тогтоолоор үүрэг болгосон юм. Энэ дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбатаар ахлуулсан ажлын хэсэг гарч, дэд ажлын хэсгээ томилсон.

Гэсэн хэдий боловч Засгийн газраас 2022 онд багтаан ҮХНӨ-ийн төслийг бэлэн болгон УИХ-д өргөн барьж амжихгүй гэсэн мэдээлэл Төрийн ордонд тараад байна. Үнэхээр амжихгүй юу, шаардлагагүй гэж үзсэн үү, ҮХЦ-д 2019 оны ҮХНӨ-ийг өгөх замаар унагахаар замаар хуулиудыг өөрчлөх гэж байна уу гэдэгт ажлын хэсгийнхэн мэдээлэл өгөх шаардлагатай болжээ.

Capture.PNG

УИХ-ын тогтоолоор бол парламентын сонгуулийн тогтолцоо, парламентын гишүүдийн тоог тодорхой болгох үндсэн хоёр чиглэлийг өгсөн байдаг. Харин Ерөнхийлөгчийг иргэдээс сонгох уу, парламентаас сонгох уу гэдэг дээр чиглэл өгөөгүй юм. 2019 оны ҮХНӨ-ийг дагалдуулан Ерөнхийлөгчийн тухай хуулийг өөрчлөх шаардлагатай жагсаалтад оруулсан боловч өнөө хэр Засгийн газар ч тэр, УИХ ч тэр эс үйлдэл гарган хойш тавьсаар байгаа билээ.

Г.Улсболд

 

Санал болгох

Дүлий сэдэв: Дарсанд дэвтсэн өдөр

Гуравдугаар сарын 8 бол Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр юм. Энэ өдрийн үүсэл ажилчин эмэгтэйчүүдийн жагсаалаас, дарлагдсан эмэгтэйчүүдийн тэмцлээс эхлэлтэй. Эмэгтэйчүүд нийгэмд эрчүүдийн адил тэгш боломжийг эдлэх гэж, шийдвэр гаргалтад оролцох гэж, улиг хоцрогдсон хандлагыг өөрчлөх гэж тэмцэж ирсэн өдөр.

1 жилийн өмнө
ҮХНӨ өргөн барих УИХ-ын тогтоолыг зөрчихөөр болсон уу

Үндсэн хуулийн цэцээс 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн "давхар дээл"-ний хязгаарыг унагаасны дараагаар УИХ ээлжит бус чуулган зарлан холбогдох хуулиудыг өөрчилж, дараагаар нь Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрынхаа гишүүдийг сольсон.

2 жилийн өмнө
МХХ-ны ерөнхийлөгч Б.Өнөмөнхийн хугацаа дуусаад жил тойрлоо

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар МХХ-ны ерөнхийлөгч хоёр жилээр нэг удаа сонгогдон ажиллах учиртай. Энэ хугацаа нь 2021 онд дууссан боловч өнөөг хүртэл Хуульчдын V их хурлаа зохион байгуулаагүй байна. Харин Монголын Хуульчдын холбооны зөвлөл Б.Өнөмөнхийг 2021 оны 11 сарын 13-ны өдрөөс ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулах шийдвэр гаргажээ.

2 жилийн өмнө
Монголын сэтгүүлчид тайван цуглаж, олон улсад хандлаа

Монгол Улсын Хэвлэлийн эрх чөлөө дэлхийд 22 байраар ухраад байна. Үүнд тэд ХЗДХЯ, Засгийн газар, УИХ-ыг буруутгаж байгаа юм.

2 жилийн өмнө