ТЕГ, ГХЯ-ны зөрүүтэй мэдээлэл: Мьянмарт байгаа монголчууд хохирсон, хохироогүй

1
2022 оны 10 сарын 112022-10-11
ТЕГ, ГХЯ-ны зөрүүтэй мэдээлэл: Мьянмарт байгаа монголчууд хохирсон, хохироогүй

Мьянмар улсын КК Парк гэх газарт Монгол Улсын иргэд хүн худалдаалах гэмт хэргийн золиос болсон тухай Тагнуулын ерөнхий газар өнгөрсөн сард сэрэмжлүүлэг гаргасан. Харин өчигдөр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дээрх иргэдтэй холбоотой байгаа бөгөөд гэрээг нь дуусахаар ирэх хүмүүс гэдгийг тодотгов. Өөрөөр хэлбэл, Монголын 15 иргэний талаарх Гадаад харилцааны яам болон Монголын тагнуулын байгууллагын мэдээлэл зөрөв.

ТЕГ сэрэмжлүүлэгтээ, “Дотоод мөргөлдөөний улмаас газар нутгийн зарим хэсэг нь зэвсэгт босогчдын мэдэлд ороод байгаа Мьянмар Улсын "КК парк"  гэх газар Монгол Улсын тодорхой тооны иргэд хохирогч болсон нь тогтоогдоод байгаа юм. "КК парк" -д цахим луйвар, биеэ үнэлэлт, хөдөлмөрийн мөлжлөг  болон мансууруулах бодисын хууль бус худалдаа зохион байгуулдаг талаар хил залгаа орнуудын хууль сахиулах байгууллагаас анхааруулж өөрийн иргэдээ гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлж эхэлсэн. Дээрх гэмт үйлдлээ хэрэгжүүлэхдээ цахим орчинд англи, хятад хэлний орчуулагч хүний нөөцийн мэргэжилтэн, оператор зэрэг ажилд өндөр цалин, хангамж, амласан худал зар мэдээлэл оруулж иргэдийг хууран мэхэлж авчирч байна. Улмаар онгоцны тасалбар, даатгал, зочид буудал, хоолны зардлыг хариуцсан нэрээр өрийн дарамтанд оруулан, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх замаар цэрэгжсэн хамгаалалт дор албадан хөдөлмөр эрхлүүлдэг.  Хохирогчид бусдын хүчинд автан, тус бүсэд шинээр хүн олж авчрах, зуучлах ажлыг гүйцэтгэж байгаа нь нөхцөл байдлыг хүндрүүлж байна. Гадаадын хууль сахиулах байгууллагаас "КК Парк"-д хоригдож, албадан хөдөлмөр эрхэлж буй иргэдээ чөлөөлж, эх оронд нь буцаах ажиллагааг тасралгүй хэрэгжүүлж байна. Гэсэн хэдий боловч тухайн бүс нь зэвсэгт босогчдын мэдэлд байгаа тул энэ ажил удаашралтай байна. Тагнуулын Ерөнхий газраас хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, иргэдээ Монгол Улсад аюулгүй буцаан авчрахаар төрийн холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна” гэсэн юм.

2vqoaNznnWa1B1qAqTGDaC6JyYxJURYvThg0pjJnjU1WyYl9YnjNH-time_mn.jpg

Харин Гадаад харилцааны сайд өчигдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд, “Мьянмарт байгаа иргэдтэй байнгын холбоотой байгаа. Тагнуулын ерөнхий газрын хийсэн мэдээллийг өөрсдөөс нь тодруулах шаардлагатай. Манай холбогдож байгаа иргэд “Бид ямар нэг хүн худалдаалах гэмт хэргийн золиос биш. Өөрсдөө бид ажил хийх гээд ирсэн. Жилийн гэрээтэй ирсэн. Тэрийгээ дуусгаад ирнэ ээ” гээд мэдээлэл өгч байгаа гэв.

 

Санал болгох

Х.НЯМБААТАРЫН АМЛАЛТ БА АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ 2023 ОНЫ ӨРНӨЛ

Трансперенси интернэшнл байгууллага ирэх 2023 оны нэгдүгээр сард Авлигын төсөөллийн индексийн дүнг танилцуулна. Монгол Улс 2015 оноос хойш 39-35 оноо авсан. Тодруулбал, 2015 онд 39 оноо авч 72-р байр, 2016 онд 38 оноо авч 87-р байр, 2017 онд 36 оноо аваад 103-р байр, 2018 онд 37 оноо аваад 93-р байр, 2019 онд 35 оноо аваад 106-р байр, 2020 онд 35 оноо аваад 111-р, 2021 онд 35 оноо аваад 110-р байрт байгаа.

2 жилийн өмнө
“Нүүрсний хулгайн” Түр хорооны хянан шалгагч Д.Сугарыг чөлөөллөө

Түр хороог УИХ-ын гишүүн Г.Ганболд даргалж, Ц.Анандбазар, Ш.Адьшаа, Г.Мөнхцэцэг, С.Ганбаатар, Н.Ганибал, Т.Энхтүвшин, Б.Жавхлан, С.Бямбацогт, Б.Бейсен, Н.Наранбаатар, Б.Баттөмөр нарын гишүүд бүрдүүлдэг.

2 жилийн өмнө
Б.Болор-Эрдэнэ: Авлигажсан, хуучин системийн завхралыг яс махандаа мэдэрлээ

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ өргөдлөө өгснөө мэдэгдлээ. Түүний Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байхдаа буюу 2021 онд Саудын Арабын Рияд хотод болсон Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулган (Future Investment Initiative)-ы үеэр хэлсэн үгийг өнгөрсөн амралтын өдрүүдэд нийгмийн сүлжээнд цацан, шүүмжлэл өрнүүлсэн юм.

2 жилийн өмнө
Хулгай ингэж эхэлдэг буюу МОН-14 төсөл

Өөрийн хүнээ тендер зарлаж, шалгаруулдаг албан тушаал дээр байршуулдаг. Тэр хүнээрээ дамжуулж хамаарал бүхий, эсвэл авлига өгсөн компаниа тендерт шалгаруулдаг. Үр дүнд нь улсын нэр хүнд, улсын ажил нуран унадаг. Тийм учраас Эрчим хүчний яамнаас зарласан дээрх сонгон шалгаруулалтад АТГ анхаарлаа хандуулах ёстой гэж бид сэрэмжлүүлж байгаа юм.

2 жилийн өмнө