“Миний анхны инженерчлэл” Булганд болов

2024 оны 5 сарын 82024-05-08
“Миний анхны инженерчлэл” Булганд болов

Шинжлэх ухаан, технологийн сангаас хэрэгжүүлж буй "Шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт нутагшуулъя" аяны хүрээнд Булган аймагт "Миний анхны инженерчлэл" дадлага боллоо.
Шинжлэх ухаан, технологийн сан, Мэдээллийн технологийн үндэсний парк, "Space аcademy Mongolia" хамтран зохион байгуулсан уг арга хэмжээнд Булган аймгийн ерөнхий боловсролын 1, 2, 3 дугаар сургуулийн 4-5 дугаар ангийн 42 сурагч оролцов.
Хүүхэд багачуудыг шинжлэх ухааны суурь мэдлэг, практик ойлголт, юмс үзэгдлийн учир шалтгааныг эрэлхийлэх, тайлбарлах, шинжлэх ухаанч хандлага, төлөвшилтэй болгох зорилготой тус дадлагад оролцогч хүүхэд бүр орчин үеийн сансрын технологи болох хиймэл дагуул, пуужин хэрхэн ажилладгийг мэдэж, өөрсдийн бяцхан хиймэл дагуул, пуужингаа зохион бүтээсэн юм. 

Санал болгох