Эргэлзээтэй мэдээллээ “Асуу” чаатботоор асуугаарай

2024 оны 5 сарын 152024-05-15
Эргэлзээтэй мэдээллээ “Асуу” чаатботоор асуугаарай

Бодит мэдээллийг олон нийтэд хялбархан хүргэх, эргэлзээтэй мэдээллээ нягтлах "Асуу" чаатбот ашиглалтад орлоо. Сэтгүүл зүйн инновац, хөгжлийн "Үүр" төвийн дэргэдэх Монголын баримт шалгах төв, хуурамч мэдээллийг багасгах "Баримт нэн тэргүүнд" үндэсний сүлжээний гишүүн байгууллагуудын бодит мэдээллийг "Асуу" платформоос нэг дороос авах боломж бүрдлээ. Дэлхийн 46 орны 170 гаруй редакц, баримт шалгах төвтэй хамтран ажилладаг "Meedan" технологийн компанийн тусламжтайгаар уг чаатботыг хөгжүүлжээ. 
Иргэд эргэлзсэн асуултаа "Асуу" чаатботоор явуулж, баримтаар шалгасан мэдээллийг автоматаар хүлээн авах юм. "Meedan" бол 2024 оны "Skoll Award"-аас "Social Innovation" шагнал хүртсэн, Дэлхийн шилдэг компани. 29 хэлээр чанартай, бодит мэдээлэл түгээхэд, технологийн дэмжлэг үзүүлдэг. Тус компани монгол хэлээр ажиллах "Check" платформыг бүтээж, AI сургах мэдлэг туршлагаа "Баримт нэн тэргүүнд" сүлжээний гишүүн байгууллагуудтай хуваалцаж байна. 
Ялангуяа олон нийтийн сүлжээгээр түгдэг хуурамч мэдээллүүдийг "Асуу" чаатботоос монгол хэлээр авна. Ингэхдээ кирилл болон англи үсгээр галиглан бичиж болно. Үүний зэрэгцээ олон нийтийг эргэлзээтэй мэдээллээ илгээж, бодит мэдээлэл авахад нь туслах зорилгоор "Асуу" аян өрнүүлж, хуурамч мэдээлэл, пропаганда ямар учраас хэрхэн түгдэг шалтгааныг таниулна.

Санал болгох