298 мянган малчдын 80 хувь нь тэтгэвэрт гарах боломж бололцоогүй байна

2024 оны 5 сарын 152024-05-15
298 мянган малчдын 80 хувь нь тэтгэвэрт гарах боломж бололцоогүй байна

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Г.Тэмүүлэн нарын 17 гишүүнээс өнгөрсөн сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Малчны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хуулийн төслийн зорилго нь уламжлал, өв соёлыг хамгаалж, мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой эрхлэх малчны эрх зүйн үндсийг тодорхойлох, малчны хөгжил, бүтээмж, хариуцлагатай байдал, хамтын санаачилга, өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалтыг дэмжин хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад чиглэжээ. Уг хууль батлагдсанаар нийгэм, эдийн засаг, эрх зүйн хүрээнд эерэг үр дүн гарна гэж төсөл санаачлагчид үзсэн байна.

Мөн сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах малчдын зохион байгуулалтын тогтолцоо бүрдэх, малчдын дунд уур амьсгалын өөрчлөлт, ган, зудын сөрөг нөлөөллөөс сэргийлэх менежментийг тодорхой болгосноор мал аж ахуйн үйлдвэрлэлийн эрсдэлийг бууруулна. Малчин өрхийн үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих, чанар-үнэ-урамшуулах тогтолцоог хөгжүүлж, эргэлтийг эрчимжүүлэх нөхцөлийг бүрдүүлснээр тэдгээрийн өрхийн орлого, эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлнэ. Хөдөөд суурьшиж, уламжлалт бэлчээрийн мал аж ахуй эрхлэх малчныг урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн бодлогоор дэмжсэнээр хотоос хөдөө рүү шилжих урсгалыг нээж, нийслэлийн хэт төвлөрөл, замын ачаалал, агаарын бохирдлын ачаалал, сөрөг нөлөөг бууруулна хэмээн төслийн танилцуулгад дурджээ. Одоогийн байдлаар 298 мянган малчдын 80 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй, тэтгэвэрт гарах боломж бололцоогүй байна. Тиймээс энэ хуулийн төсөлд өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг  нэг удаа нөхөн төлүүлэх асуудлыг 2026 оны нэгдүгээр сарын -ний өдрийг хүртэл дагаж мөрдөхөөр тусгасан байна. Мөн малчдын эрүүл мэндийг хамгаалах үүднээс жил бүр эмнэлгийн үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах зохицуулалтыг оруулж өгчээ. Байнгын хорооны хуралдаанаар тус хуулийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. 

Эх сурвалж: "Өдрийн сонин"

Санал болгох

Ж.Баясах: Өнгөрснөө ухааръя гэвэл түүхээ мэдэх хэрэгтэй

Ж.Баясах: Өнгөрснөө ухааръя гэвэл түүхээ мэдэх хэрэгтэй

1 өдрийн өмнө
Монгол Улстай Стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан. Үүнийг манай улс олон оронтой байгуулаагүй

Монгол Улстай “стратегийн хамтын ажиллагаа”-г тохиролцон байгуулсан, үүнийг манай улс дэлхий дахинаа тийм ч олон оронтой байгуулаагүй

1 өдрийн өмнө
Ж.Батсуурь: Барилга орон сууцны чиглэлээр үсрэнгүй хөгжсөн жил байх болно

Ж.Батсуурь: Барилга орон сууцны чиглэлээр үсрэнгүй хөгжсөн жил байх болно

1 өдрийн өмнө
Нэг кг хуванцрыг 400 төгрөгөөр авч байна

Нэг кг хуванцарыг 400 төгрөгөөр авч байна

1 өдрийн өмнө