Палестины тусгаар тогтнолыг Ирланд, Норвеги, Испани хүлээн зөвшөөрлөө

2024 оны 5 сарын 232024-05-23
Палестины тусгаар тогтнолыг Ирланд, Норвеги, Испани хүлээн зөвшөөрлөө

Ирланд, Норвеги, Испани улсууд тавдугаар сарын 28-наас эхлэн Палестиныг албан ёсоор тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрөхөө зарлалаа. Норвеги улсын Ерөнхий сайд Йонас Гар Сторе лхагва гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэрээ уг шийдвэрийг мэдэгдсэн байна. Тэрээр "Энэ бол Ойрхи Дорнодод тогтвортой энх тайвныг авчрах цорын ганц шийдэл болох Израиль, Палестин улсууд энх тайвнаар зэрэгцэн оршин тогтноход оруулсан хөрөнгө оруулалт" гэж хэлэв. Норвеги улс ийн мэдэгдсэний дараа Ирланд, Испани улс "Энэ бол Израилийн эсрэг ч биш, Хамасын талд ч биш, харин энх тайвныг дэмжсэн шийдвэр гэж үзэж байна" гэлээ.

Израил уг шийдвэрийг буруушааж "Энэ алхам нь бүс нутагт тогтворгүй байдлыг нэмэгдүүлнэ" гэж анхааруулаад, дээрх гурван улсад суугаа Элчин сайдуудаа эргүүлэн татжээ. 

Ирландын Гадаад хэргийн сайд Мишеал Мартин “Өнөөдөр бид Палестин болон Израилийн ард түмний аюулгүй байдал, нэр төр, эрх тэгш байх эрхийг хоёрдмол утгагүй дэмжиж байгаагаа илэрхийлье" гэв. Тус улсын Ерөнхий сайд Саймон Харрис "Хамас бол Палестины ард түмэн биш. Энх тайван ирээдүйг бий болгоход туслах зорилгоор өнөөдрийн Палестиныг хүлээн зөвшөөрөх шийдвэр гаргасан" гэж мэдэгджээ. 

irel.PNG

 

 

Санал болгох

Илон Маскт 56 тэрбум ам.долларын урамшуулал олгохыг Теслагийн хувьцаа эзэмшигчид дэмжлээ

Тесла компанийн хувьцаа эзэмшигчид компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Илон Маскт 56 тэрбум ам.долларын урамшууллын багцыг олгохыг дэмжиж, мөн компанийн төв байрыг Делавэрээс Техас руу нүүлгэхийг зөвшөөрчээ

2 өдрийн өмнө
Сүүлийн 12 сард дэлхийн дундаж температур аж үйлдвэрлэлийн өмнөх үеэр 1.63 градусаар дулаарчээ

Дэлхийн цаг уурын байгууллагаас зургаадугаар сарын 05-нд  “Ойрын таван жилд дэлхийн дундаж агаарын температур 1.5 хэмийг давах магадлал 80-аас дээш хувьтай байгаа” тухай мэдэгдэл хийлээ.

2 өдрийн өмнө
Дани улс Өмнөд Солонгосын бэлэн хоолыг худалдаанаас татжээ

Дани улсын эрх баригчид Өмнөд Солонгосын Samyang компанийн хэдэн төрлийн бэлэн хоолыг хэт их халуун ногоотой тул хэрэглэгчдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй гэсэн үндэслэлээр зах зээлээс татах шийдвэр гаргажээ

2 өдрийн өмнө
Европын Холбооны дээд шүүх Унгар улсад 200 сая еврогийн торгууль ногдууллаа

Европын Холбооны дээд шүүх Унгар улсыг орогнол олгох бодлогыг дагаж мөрдөөгүй гэж үзэн 200 сая еврогийн торгууль ногдуулжээ

2 өдрийн өмнө