Тайвань арлыг тойрон, Хятад улс цэргийн сургуулилалт хийж эхэллээ

2024 оны 5 сарын 232024-05-23
Тайвань арлыг тойрон, Хятад улс цэргийн сургуулилалт хийж эхэллээ

Уильям Лай Тайванийн Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хойш гуравхан хоногийн дараа Хятад улс Тайванийг тойрон цэргийн сургуулилалт хийж эхэллээ. Хятадын Ардын Чөлөөлөх Армийн хэвлэлийн төлөөлөгч Ли Си уг сургуулилалтыг "Салан тусгаарлах үзлийн төлөөх хүчтэй шийтгэл" гэж хэллээ. Өнөө өглөө эхэлсэн сургуулилалт Тайванийн гол арлын эргэн тойронд, тэр дундаа баруун талаараа Тайванийн хоолой, Тайбэйгийн хяналтад байдаг Кинмэн, Мацу, Вукиу, Дун-ин арлын эргэн тойронд болж байна. 

Бээжингийн энэ үйлдлийг Тайванийн Батлан ​​хамгаалах яам буруушааж, өдөөн хатгалга гэж үзжээ. Хятадын тал "Энэ нь Тайванийн тусгаар тогтнолын төлөөх салан тусгаарлах үйлдлүүдийн чанга шийтгэл бөгөөд гадаадын хүчин хөндлөнгөөс оролцох, өдөөн хатгах үйлдлээс сэргийлэх хатуу анхааруулга" гэж онцлон мэдэгдэв. 

Хятад өөрөө өөрийгөө удирддаг Тайванийг улсынхаа нутаг дэвсгэрийн нэг хэсэг хэмээн тунхагласаар ирсэн ч Тайвань үүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Ерөнхийлөгч Уильям Лай даваа гарагт тангараг өргөх ёслолынхоо үеэр, Тайваньд заналхийлэхээ зогсоохыг Хятадад уриалсан юм. 

“Сүүлийн жилүүдэд Хятадын нисэх онгоц, хөлөг онгоцууд тасралтгүй дарамталж байгаа нь Дэлхийн энх тайван, тогтвортой байдалд ихээхэн хохирол учруулж байна. Энэхүү цэргийн сургуулилалт нь Тайванийн хоолойн энх тайван, тогтвортой байдлыг хангахад тус болж чадахгүйгээс гадна Хятадын армийн түрэмгий милитарист сэтгэлгээг онцолж байна" гэж Тайванийн Батлан ​​хамгаалах яам мэдэгдлээ. 

тайван.PNG

Санал болгох

Илон Маскт 56 тэрбум ам.долларын урамшуулал олгохыг Теслагийн хувьцаа эзэмшигчид дэмжлээ

Тесла компанийн хувьцаа эзэмшигчид компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Илон Маскт 56 тэрбум ам.долларын урамшууллын багцыг олгохыг дэмжиж, мөн компанийн төв байрыг Делавэрээс Техас руу нүүлгэхийг зөвшөөрчээ

2 өдрийн өмнө
Сүүлийн 12 сард дэлхийн дундаж температур аж үйлдвэрлэлийн өмнөх үеэр 1.63 градусаар дулаарчээ

Дэлхийн цаг уурын байгууллагаас зургаадугаар сарын 05-нд  “Ойрын таван жилд дэлхийн дундаж агаарын температур 1.5 хэмийг давах магадлал 80-аас дээш хувьтай байгаа” тухай мэдэгдэл хийлээ.

2 өдрийн өмнө
Дани улс Өмнөд Солонгосын бэлэн хоолыг худалдаанаас татжээ

Дани улсын эрх баригчид Өмнөд Солонгосын Samyang компанийн хэдэн төрлийн бэлэн хоолыг хэт их халуун ногоотой тул хэрэглэгчдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй гэсэн үндэслэлээр зах зээлээс татах шийдвэр гаргажээ

2 өдрийн өмнө
Европын Холбооны дээд шүүх Унгар улсад 200 сая еврогийн торгууль ногдууллаа

Европын Холбооны дээд шүүх Унгар улсыг орогнол олгох бодлогыг дагаж мөрдөөгүй гэж үзэн 200 сая еврогийн торгууль ногдуулжээ

2 өдрийн өмнө