АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч асан Никки Хейли Доналд Трампад саналаа өгнө

2024 оны 5 сарын 232024-05-23
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч асан Никки Хейли Доналд Трампад саналаа өгнө

Бүгд Найрамдах намаас (БНН) ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч асан Никки Хейли түүний өрсөлдөгч болох Ерөнхийлөгч асан Доналд Трампад саналаа өгөхөөр төлөвлөж байгаагаа лхагва гарагт мэдэгдлээ. Трампын НҮБ-ын элчин сайдаар ажиллаж байсан хатагтай Хейли гуравдугаар сарын эхээр намын анхан шатны сонгуульд нэр дэвшихээс татгалзсан юм.  

Сонгуулийн компанит ажлаа дуусгаж байгаагаа зарласнаас хойш лхагва гарагт анхны олон нийтийн өмнө хэлсэн үгэндээ тэрээр Трампыг төгс байгаагүй гэж шүүмжилсэн ч ийм шийдвэр гаргаж байгаагаа мэдэгдэв. 

Хейли энэ оны гуравдугаар сард БНН-ын сунгаанаас нэрээ татсан боловч түүний нэр саналын хуудсанд хэвээр үлдсэн юм. Тэрбээр сонгуулийн кампанит ажил явуулахаа больсон хэдий ч анхан шатны сонгуульд 10 гаруй хувийн санал авсан хэвээр байна. 

Тэрээр хэлэхдээ "Байден Афганистан дахь сүйрлийг удирдаж, Украйны түрэмгийллийг зогсоохын тулд юу ч хийгээгүй бөгөөд хамгийн сүүлд Израилийг дэмжиж, тэдэнд туслалцаа үзүүлсэн. Сонгогчийн хувьд би холбоотнуудынхаа ар талыг  хамгаалж, дайснууддаа хариуцлага тооцох, хилийн хамгаалалтыг чангатгаж, капитализм болон эрх чөлөөг дэмждэг, бидэнд илүү их өр биш бага өр хэрэгтэй гэдгийг ойлгодог ерөнхийлөгчийг нэн тэргүүнд тавина. Трамп эдгээр бодлогыг төгс хэрэгжүүлээгүй ч Байден сүйрэлд хүргэсэн. Тиймээс би Трампын төлөө саналаа өгөх болно" гэжээ. 

Санал болгох

Илон Маскт 56 тэрбум ам.долларын урамшуулал олгохыг Теслагийн хувьцаа эзэмшигчид дэмжлээ

Тесла компанийн хувьцаа эзэмшигчид компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Илон Маскт 56 тэрбум ам.долларын урамшууллын багцыг олгохыг дэмжиж, мөн компанийн төв байрыг Делавэрээс Техас руу нүүлгэхийг зөвшөөрчээ

2 өдрийн өмнө
Сүүлийн 12 сард дэлхийн дундаж температур аж үйлдвэрлэлийн өмнөх үеэр 1.63 градусаар дулаарчээ

Дэлхийн цаг уурын байгууллагаас зургаадугаар сарын 05-нд  “Ойрын таван жилд дэлхийн дундаж агаарын температур 1.5 хэмийг давах магадлал 80-аас дээш хувьтай байгаа” тухай мэдэгдэл хийлээ.

2 өдрийн өмнө
Дани улс Өмнөд Солонгосын бэлэн хоолыг худалдаанаас татжээ

Дани улсын эрх баригчид Өмнөд Солонгосын Samyang компанийн хэдэн төрлийн бэлэн хоолыг хэт их халуун ногоотой тул хэрэглэгчдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй гэсэн үндэслэлээр зах зээлээс татах шийдвэр гаргажээ

2 өдрийн өмнө
Европын Холбооны дээд шүүх Унгар улсад 200 сая еврогийн торгууль ногдууллаа

Европын Холбооны дээд шүүх Унгар улсыг орогнол олгох бодлогыг дагаж мөрдөөгүй гэж үзэн 200 сая еврогийн торгууль ногдуулжээ

2 өдрийн өмнө