RFID цахим гэрчилгээг үнэ төлбөргүй нааж байна

2024 оны 5 сарын 312024-05-31
RFID цахим гэрчилгээг үнэ төлбөргүй нааж байна

Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг орон даяар харьяалал харгалзахгүй, үнэ төлбөргүй наах ажил үргэлжилж байгааг АТҮТ мэдээллээ. RFID цахим гэрчилгээгээр тээврийн хэрэгслийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх юм. Тухайлбал, татвар, даатгал, техникийн хяналтын үзлэг, оношилгоо, торгуультай холбоотой бүхий л мэдээллийг нэгтгэн, нэгдсэн сан үүсгэнэ.

RFID цахим гэрчилгээтэй болсноор холбогдох төрийн байгууллагууд дээрх мэдээллийг нэгтгэн харах боломжтой болно. Энэ нь ямар нэгэн чип, байршил тогтоогч биш. Тухайн радио долгионы давтамжтай цэгт, орон нутгийн төлбөр авах цэгүүдээр тээврийн хэрэгсэл зорчиж өнгөрсөн, татвар, даатгал, оношилгоо, техникийн хяналтын үзлэгтээ орсон уу гэдгийг мэдээлэх юм.

Жолооч нар Авто тээврийн оншилгооны төвүүдэд очиж, наалгана. Татвар, даатгал, торгууль зэрэг ямар нэгэн төлбөр төлсөн байх ёстой гэсэн шаардлага тавихгүй.  Тээврийн хэрэгслийн гэрчилгээг өнгөрсөн оны 10 дугаар сард "E-mongolia" системд бүртгэсэн. Тиймээс цахим гэрчилгээ авахад цаасан гэрчилгээ, өөр төрлийн бичиг баримт шаардахгүй. Харин цахим системд бүртгүүлээгүй бол цаасан гэрчилгээгээ авч очих шаардлагатай ажээ.  

Санал болгох