Эрсдэлийн үнэлгээг тооцох хууль хэрэгтэй байна

2024 оны 6 сарын 112024-06-11
Эрсдэлийн үнэлгээг тооцох хууль хэрэгтэй байна

2010 оноос уул уурхайн том хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжиж эхэлснээс үүдэлтэй Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг /БОНБҮ/ мэргэжлийн байгууллагаар хийлгэж уг үнэлгээний дагуу тухайн төслийг эхлүүлэх, газрын хэвлийн баялгийг ашиглах, эс ашиглах тухай шийдвэр гаргадаг хуулийн зохицуулалт Байгаль орчны тухай ерөнхий хууль болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулиар. .... Энэ талаар иргэдийн мэдэх эрхийг хангасан Үндсэн хуулийн 6.2-оор болон бусад хууль тогтоомжоор баталгаажсан байдаг. Тэгвэл зөвхөн Байгаль орчинд нөлөөлөх үнэлгээнээс гадна нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээг давхар хийх зайлшгүй шаардлага тулгарч байна. Хүн, байгаль, нийгэм гурав мөнхийн шүтэлцээтэй. Гэвч аливаа уул уурхайн төслийг хэрэгжүүлэхэд зөвхөн байгаль орчинд нөлөөлөх байдлаар  хязгаарлах биш нийгэмд хэрхэн нөлөөлөх байдлын  үнэлгээг давхар хийх шаардлагатай болсон. Өөрөөр хэлбэл, нийгмийн нөлөөллийн үнэлгээг  байнга орхигдуулж ирсэн байдаг. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтөөс болж хот суурин газарт үер болон бусад байгалийн эрсдэлт хүчин зүйлийн нөлөөлөлд автсаар байна.

БОАЖЯ -аас Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний хуульд өөрчлөлт оруулахаар зэхэж хуулийн төсөл боловсруулах  ажлын хэсгийг Засгийн газраас томилсон байдаг. Уг ажлын хэсгээс энэ чиглэлээр ажиллаж буй олон улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллага, УУХҮЯ зэрэг бусад холбогдох агентлаг, иргэд, уул уурхайн компаниудаас хуулийн нэмэлт өөрчлөлтөд санал авч эхний хэлэлцүүлэг хийгээд байгаа. Мөн  ажлын хэсэгт зориулж Нийгмийн үнэлгээ хийх аргачлал болон эрх зүйн орчны судалгааг Оксфордын их сургууль, Цюрихийн их сургууль болон нийгмийн нөлөөллийн үнэлгээний чиглэлээр ажилладаг  “Хил хязгааргүй алхам” ТББ, судлаачдаас бүрдсэн зөвлөх багийг бүрдүүлэн 2020 онд судалгаа хийсэн байна. Уг зөвлөх багаас хуулийн өөрчлөлтийг хийхдээ  Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийг “Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн эрсдэлийн үнэлгээний тухай хууль” -ийн шинэчилсэн найруулгын хуулийн төсөл болгохыг зөвлөмжөөрөө анхааруулж БОАЖЯ-д албан шаардлага хүргүүлээд байна. Мөн  хуулийн төслийн үзэл баримтлал, танилцуулга баталсны дараа хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх шаардлагатай. Тиймээс  www.met.gov. mn цахим хуудаст тавигдсан  хуулийн төслийг нэн даруй татаж авахыг шаардсан. Үүнтэй холбогдуулан тус хуулийг сайжруулахыг ажлын хэсэгт даалгажээ.

 

БОАЖЯ хүчин төгөлдөр бус аргачлалаар  олон тооны чанаргүй үнэлгээг хийж байжээ

Нийгмийн нөлөөллийн үнэлгээ нь сүүлийн 50 орчим жилийн хугацаанд олон улсад байгаль орчны нөлөөллийн үнэлгээний бүрэлдэхүүн хэсэг болон хөгжин төлөвшиж буй шинэлэг зохицуулалтын нэг юм. Уг ажил нь Монгол Улсын практикт тодорхой хэмжээгээр хийгдэж буй боловч хуулийн нарийвчилсан зохицуулалтгүй, үнэлгээний тодорхой аргачлалгүй байгаа аж. Монгол Улсын судлаачид, шийдвэр гаргагчид, үнэлгээний компаниудын аль аль нь энэ чиглэлээр суралцаж, шинэ тутам байгааг харгалзаж дээрх зөвлөх багаас аргачлалын төслийг 2020 онд  боловсруулж Засгийн газрын ажлын хэсгийн хэрэгцээнд зориулжээ.   Нөгөөтээгүүр, БОАЖЯ-аас сүүлийн 12 жилийн туршид Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А/117 тоот тушаалаар баталсан гэх “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний аргачлалын журам”-ыг мөрдөж ирсэн. Харин энэхүү журам нь Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд бүртгэгдээгүй, хүчин төгөлдөр бус баримт бичиг юм. БОАЖЯ хүчин төгөлдөр бус хэм хэмжээний актыг баримтлан үнэлгээ хийлгэж, мэргэжлийн зөвлөл ажиллуулж, олон тооны чанаргүй үнэлгээг батлан мөрдүүлсээр ирсэн ноцтой зөрчил байна. Тэгэхээр 2023 оны журмаа  мөрдөхгүй 2014 оны хүчин төгөлдөр бус журам мөрдөж байсан нь харамсалтай гэдгийг мэргэжлийн зөвлөх баг тогтоожээ.

 

Хохирлыг нарийн тооцох, үнэлгээг тогтоох, аргачлал болно

БОАЖЯ-аас “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хуулийн төсөл” боловсруулахдаа Үндсэн хууль, Хууль тогтоомжийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулиудыг  зөрчиж иргэдийн мэдэх эрхийг  улам дордуулж, байгаль орчны эрхийн эсрэг хуулийн төсөл боловсруулаад байгаа талаар ийнхүү  иргэний нийгмийнхэн эсэргүүцэж УИХ-ын даргад өргөх бичиг хүргүүлээд байгаа юм байна. Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ буюу тухайн төслөөс байгаль орчин, хүний эрхэд үзүүлэх эрсдэл, сөрөг нөлөөллийг урьдчилан тодорхойлох үнэлгээ нь газрын хэвлийн баялгийг ашиглах эсэх тухай шийдвэр гаргахад онцгой ач холбогдолтой, эрх зүйн үр дагавар бүхий баримт бичиг билээ. Тодруулбал, өнгөрсөн 30 жилийн хугацаанд уул уурхайн төслийн улмаас газар, ус, агаар болон биологийн төрөл зүйл, тэдгээрийн амьдрах орчинд үзүүлэх нөлөөлөл нь тухайн газар нутагт үе дамжин амьдарч ирсэн иргэдийн амь амьжиргаа нь бүхэлдээ орон нутгийнхаа байгалийн нөөцөөс шууд хамаардаг.

Түүнчлэн  нөлөөллийн бүс дэх нүүдлийн амьдралтай нутгийн иргэдийн амьдралын чанар, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, уламжлалт амьдралын хэв маяг, соёл уламжлал, амьжиргааны эх үүсвэрээ хадгалах эрхэд эрсдэл, сөрөг нөлөө үзүүлсээр ирсэн. Ер нь нийгмийн нөлөөллийн үнэлгээний хууль яагаад хэрэгтэй гэвэл  ашигт малтмалыг ашиглахтай холбоотой нутгийн иргэдийн амьдралын чанарт өөрчлөлт орох мөн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн малчид, ган, зудад эрсдэх хот суурин газрын хүн ам байгалийн гамшигт үзэгдэл болох үер, усны аюулд өртөх, урьдчилсан сэргийлэх, эрсдэлд орсон тохиолдолд нөхөн олговор олгох эрх зүйн зохицуулалт зайлшгүй хэрэгтэй байгаа юм. Тухайлбал, үерийн улмаас хот суурин газар болон хүн амд учирч болох хохирлыг нарийн тооцох, үнэлгээг тогтоох, аргачлал болно. Нөгөө талаас учирч болох хохирлоос урьдчилан сэргийлж үерээс хамгаалах хөрөнгө оруулалтыг зөв төлөвлөхөд чухал үүрэгтэй. 

Эх сурвалж: “Зууны мэдээ”

Ц.Мягмарбаяр

Санал болгох

DerBi: Хөрвөх чадвартай уран бүтээлч байхыг хичээдэг

Хөдөлмөрч зан, эерэг сэтгэлгээ, юунд ч үл бууж өгөх эрч хүчээр уран бүтээлдээ шамддаг хүмүүс бол яахын аргагүй урлагийнхан. Чөлөөт уран бүтээлч, артист DerBi буюу  Д.Бямбасүрэнг онцолж байна.

2 өдрийн өмнө
Дахин “давтагдашгүй” үндэсний үйлдвэрлэл

Нийслэлийн төв талбайд цагаан асрууд эгнүүлэн барьсан байх бөгөөд тэнд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдийн бүтээл, бүтээгдэхүүнээ таван өдрийн турш борлуулна. Өдрийн 13 цагийн үед үзэсгэлэн худалдаагаар зочлоход хөл ихтэй угтлаа. Бараа бүтээгдэхүүн сонирхож байгаа иргэдийг ажиглавал залуус, идэр насныхан зонхилж байв. Үндэсний үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүнүүд дахин давтагдашгүй ур ухаан шингээж хийсэн бүтээлүүд байгаа нь ажиглагдана

2 өдрийн өмнө
Г.Нацагдорж: Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олоогүй байж, түүнийг Ц.Гарамжав хатгасан гэж байгаа нь ор үндэслэлгүй

Хууль сахиулах байгууллагаас “Монполимет” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг шалгаж байгаа хэргийн талаар Хууль зүйн ухааны доктор Г.Нацагдоржтой ярилцлаа.

2 өдрийн өмнө
Х.Нямбаатар: Үндсэн хуульд “Монгол Улсын нийслэл нь Улаанбаатар хот” гэж заасан байгаа. Энэ өөрчлөгдөхгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатартай ярилцлаа.

2 өдрийн өмнө