Н.Ариунаа:  Багшийг хүүхэд зодлоо гээд ажлаас нь халж үйлийг нь үзэхгүй

1
2024 оны 3 сарын 62024-03-06
Н.Ариунаа:  Багшийг хүүхэд зодлоо гээд ажлаас нь халж үйлийг нь үзэхгүй

-Тухайн үед  яг юу болсон юм бэ. Багш  болсон явдлын талаар сургуулийн удирдлагууд юу гэж мэдээлсэн байдаг юм бол?

- Хичээл тарах үеэр энэ явдал болсон. Тухайн үед нь багш дэвтэр тараагаад явж байхад нь охин хойно сууж  байгаа хүүхэд рүү харсан гэдэг. Ингээд багш нь  охиныг урагшаа хар гээд  толгойн тус газарт нь дэлсэх байдлаар цохиход хамраас  цус гарсан гэдэг. Багш болон охины хувьд сэтгэл зүй хүнд байна.

-Тухайн  багш боловсролын салбарт хэдэн жил ажиллаж байгаа вэ. Одоо ажлаа хийж байгаа юу?

-Боловсролын салбарт зургаан жил ажиллаж байгаа. Маш чадварлаг сайн багш. Бид хуулийн байгууллагаас зөв бурууг тогтоох хүртэл багшид хариуцлага тооцох асуудал  ярихгүй.  Ямартай ч охиныг зодсоны маргааш  нь бид хүүхэд хамгааллын багаа ажиллуулж эрсдэлийн үнэлгээ хийхэд “гайгүй” гэх дүгнэлт гарсан.

Охиныг  ангийг нь шилжүүлж хичээллүүлэхээр болсон ч тухайн ангийн багш мөн хүлээж авахгүй гэх байр суурийг илэрхийлж таагүй хандлага гаргасан юм байна. Энэ үнэн үү?

-Үгүй. Бид ангийг нь сольж өгсөн.Тэр өдөр ээж нь үнэхээр их баярлалаа.Охинд минь шинэ анги нь таалагдаж байна асуудал алга гэж хэлсэн. Сургуулийн зүгээс охиныг гадуурхаж байгаа асуудал байхгүй

-Болсон явдал камерт үлдсэн үү. Камерын бичлэгийг ар гэрийнхэнд үзүүлсэн үү?

-Ар гэрийнхэн багш, сургуулийн удирдлагууд, цагдаа аль нь ч камерын бичлэгийг үзээгүй. Манай сургуулийн камер тухайн явдал болохоос хоёр хоногийн өмнө гэмтэл гарчихсан байсан. Одоогоор бид камерын бичлэгийг сэргээхээр ажиллаж байгаа

- Шүүх эмнэлгийн дүгнэлт хэзээ гарах юм бол...

-Энэ сарын 7-нд гарна

-Ар гэрээс нь сургуулийн удирдлагууд болон багш уучлалт гуйсан уу?

-Багшийгаа бид зөвтгөхгүй. Бид нийтээрээ  эцэг, эхээс охиноос уучлалт гуйсан.

Өмнө бас танай сургуулийн багш сурагчаа зодсон асуудал гарсан. Гэтэл дахин давтагдаж  байна. Ер нь багш  ийм ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд сургуулийн хэрхэн анхаарч ажилладаг юм?

-Багш хүүхэд зодлоо гээд ажлаас нь халаад үйлийн үзэхийг хүсдэггүй. Дахин ийм алдаа гаргахгүйн тулд  ажиллаж байгаа. Эхний удаад  захиргааны арга хэмжээ авдаг журам бий.

 

                                                                                                                   Б.Оюунжаргал 

 

Санал болгох

Д.Ундраа: Дэлхийн улсуудын номер 1 асуудал хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн асуудал байдаг

Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, хүчирхийллийн өнөөгийн нөхцөл байдал болон цаашид анхаарах асуудлын талаар Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн, ХЭҮК-ын дэргэдэх иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн, Хүүхэд хүчирхийлэхийн эсрэг үндэсний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч, "Үжин төв"-ийг үүсгэн байгуулагч, Хамтарсан багийн үндэсний сургагч, зөвлөх Д.Ундраатай ярилцлаа.

16 өдрийн өмнө
Ц.Одонтунгалаг: Утаат тамхи, “Vape”, хөхөнцөр вирус нь толгой, хүзүүний хорт хавдар үүсэх нөхцөл бүрдүүлдэг

Тамхичин хүн тамхи татдаггүй хүнтэй харьцуулахад, хавдраар 5-25 дахин илүү өвддөг. Мөн умайн хүзүүний хавдар үүсгэгч хөхөнцөр вирус ам, залгиурын хавдар үүсгэдэг.

1 сарын өмнө
Ч.Ганбат: Түүхийн агшныг аргамжин үлдээж байгаа мэргэжлээрээ бахархдаг

Монгол Улсад мастер гэрэл зурагчин ердөө 6 байдгийн нэг нь Ч.Ганбат. Тэрээр Дэлхийд үнэлэгдсэн шилдэг гэрэл зурагчин юм. Монголын спортын түүхийг гэрэл зургийн хальсанд мөнхлөгч түүн шиг өвөл, зуны 5 олимпын наадмыг сурвалжилсан гэрэл зурагчин байхгүй. СГЗ Ч.Ганбат өдгөө 6 дахь олимпдоо буюу “Парис 2024” рүү хүлгийн жолоо залах гэж байна.

2 сарын өмнө
Нийслэлийн хэмжээнд тарьж  буй Лили, Алтанзул цэцгийг иргэд хулгайлах болжээ

Хотын менежер Ц.Төрхүү олон нийтийн сүлжээнд бухимдлаа илэрхийлжээ. Тэрээр “Сүхбаатарын талбайд үнэтэй олон наст лили, алтанзул цэцэг гарч байгаа учраас алдагдаж байна. Энэ онд нийслэлийн есөн дүүргийн 99 байршилд 15 нэр зүйлийн 1.5 сая орчим цэцэг тарихаар төлөвлөсөн юм. Өнөөдрийн байдлаар нийт 150 мянга гаруй цэцэг тарьсан бөгөөд 30 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Сайны хажуугаар саар гэгчээр алдагдсан цэцгүүдээ нөхөж тарих ажил бас нэмэгдлээ. Гар нь загатнасан хэсэг бүлэг хэцүү хүмүүс байх юмаа.

3 сарын өмнө