“Эдийн засаг тасралтгүй өснө гэсэн үг биш”

2024 оны 4 сарын 22024-04-02
“Эдийн засаг тасралтгүй өснө гэсэн үг биш”

Макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын талаар өнгөрсөн долоо хоногт салбарын яам, Эдийн засгийн тогтвортой байдлын зөвлөл, эдийн засагчдыг хамарсан хэлэлцүүлэг өрнөсөн юм. Энэ үеэр Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн гүйцэтгэх захирал, эдийн засагч Б.Лакшми, Хөгжлийн эдийн засагч Ц.Лут-Очир нарын байр суурийг сонирхлоо.

------------------------------------------------------------------------------------------------------

Б.Лакшми: ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ТААМАГЛАХДАА БОЛГООМЖТОЙ ХАНДАХ ХЭРЭГТЭЙ

-Монгол Улсын эдийн засаг БНХАУ-ын эдийн засгаас хамааралтай байдаг. Тэгэхээр экспортод түшиглэсэн эдийн засгийн тооцоолол гаргах гэж байгаа бол бодит өсөлт, уналт ямар байх талаарх прогнозын сайтар анзаарах шаардлагатай. Нөгөөтэйгүүр манай урд хөршийн эдийн засгийн өсөлт цаашид ч энэ хэвээр хадгалагдана гэвэл бид төсвийн орлогыг өөдрөгөөр төсөөлөх боломж бий. Харин Хятад, АНУ, Тайван, Австрали улсуудын худалдааны дайны нөлөөлөл манай улсын эдийн засагт хэрхэн тусах вэ гэдгийг анхааралтай ажиглах нь зүйтэй.

2023 онд нүүрсний экспорт их хэмжээгээр өссөн нь эдийн засгийн өсөлтөд таатай нөлөө үзүүлсэн. Гэхдээ энэ нь тасралтгүй урт хугацаагаар үргэлжилнэ гэсэн үг биш л дээ. Өнгөрсөн онд 66.7 сая тонн нүүрс экспортлож, үүнээс 8.8 тэрбум ам.долларын орлого олжээ. Ийнхүү 66.7 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 2.1 дахин үзүүлэлт. Үүнд биржээр арижаалсан нь нөлөөлсөн гэж харж байгаа юм. Өөрөөр хэлбэлл, 35 сая тонноор өссөн нүүрсний экспортыг ирэх жилүүдэд хадгалагдаж үлдэнэ гэж тооцоолох нь буруу. Учир нь Монгол Улс түүхэндээ байгаагүй хэмжээний нүүрсний экспорт хийхэд геополитикийн буюу Австрали-Хятадын худалдааны дайн нөлөөлсөн.

Түүнчлэн эдийн засгийн өсөлтийг таамаглахдаа илүү болгоомжтой хандах хэрэгтэй. Яагаад гэвэл, хэт өөдрөг төсөөллийг биелүүлэхийн тулд төсвийн тодотгол хийгээд байж болохгүй гэдгийг хэлмээр байна. Мэдээж давагдашгүй хүчин зүйлийн эсрэг авах арга хэмжээ зэрэг нь нэлээд хүндрэл дагуулдагийг өнгөрсөн цар тахлын үе бидэнд харуулсан шүү дээ. Тэгэхээр эдийн засгийн бодит нөхцөл байдалд тулгуурлан бодлогын арга хэмжээ авах шаардлагатай. 

 

Ц.Лут-Очир: ЯДУУРЛЫН ТҮВШИН 27.1 ХУВЬТАЙ БАЙГАА НЬ ОРЛОГО НЭМЭГДЭЭГҮЙГ ХАРУУЛЖ БАЙНА

-Эдийн засгийн өсөлт жирийн иргэдийн амьдрал, орлогод ямар ч хүртээлгүй байна. Эрдэс баялгийн экспорттой хамаатай хэдхэн компани, түүний үр шимийг хүртдэг хүмүүсийн орлого л өссөн байх. Цалин, тэтгэвэр тэтгэмж 10 хувь өссөн боловч өргөн хэрэглээний бараа, хүнсний үнэ 20-30 хувиар өсч байна. Тэгэхээр амьдралын чанарын ялгаа хэт өөрчлөлттэй байгаа үед дундаж цалингаар иргэдийн амьдралыг сайжирлаа гэж үзэх нь буруу.  Өөрөөр хэлбэл, ядуурлын түвшин 27.1 хувьтай байгаагааас харвал хүмүүсийн бодит орлого нэмэгдээгүй гэж үзэхээр байгаа юм.

Нөгөөтээгүүр, гадаад худалдаа өссөн нь зөвхөн экспортын нүүрсний хэмжээ өссөнтэй холбоотой. Бусад гол бараа болох зэс, алт, төмрийн хэмжээ буурсан. Импортын өсөлт нь ихэвчлэн хэрэглээний бараа байгаа. Тоног төхөөрөмжийн импорт буурсан нь хөрөнгө оруулалт, эдийн засгийн идэвхжил буурсныг илтгэнэ. Цалин тэтгэвэр барьцаалсан хэрэглээний зээл 27 хувиар өссөн нь сайн шинж тэмдэг биш. Хүмүүсийн орлого муудаж зээлээр амьдарч эхэлсэн гэдгийг л харах үзүүлэлт. Учир нь бизнесийн зээл дөнгөж хоёр хувиар өссөн нь эдийн засгийн өсөлт бодит хөрсөнд буухгүй байгааг харуулж байна.

Статистик мэдээг оны дундуур үнэн зөв тооцох боломжгүй. Хагас жилээс л бодитой дүн гарч эхэлнэ. Энэ онд бидний худалдааны гол түнш БНХАУ нүүрс импортлох хэмжээгээ нэмэгдүүлэхгүй гэж зарласан. Коксжих нүүрсний эрэлт буурч, үнэ унаж байна. Тус улсын барилгын салбар уналтад орж, хувийн болон гадаадын хөрөнгө оруулалт буурч бизнесийн идэвхжил суларсан. Эдийн засгаа идэвхжүүлэх хөтөлбөрүүд уламжлалт дэд бүтэц болон барилга биш, шинэ технологи, цахилгаан машин, хагас дамжуулагч, хиймэл оюун ухаан руу түлхүү чиглэх тул бидэнд тусгал нь ирэхгүй гэж таамаглаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ”

Т.Ичинхорлоо

Санал болгох

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нарын хооронд маш ноцтой асуудлаар “алсын зайн тулаан” өрнөж байна. Тал талаасаа хоёр хоёр удаа “сум” тавьчихаад байгаа юм. Харин эдгээрээс, ялангуяа тэдний нэгэн цаг хугацаанд буюу өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт ярьцгааснаас нь тус тусынх нь гурван үг, гурван “мэдээ” анхаарал татав

19 цагийн өмнө
Т.Чимгээг Эрүүдэн шүүсэн асуудлаар Л.Оюун-Эрдэнэ Олон улсын хүний эрхийн байгууллагуудад ханджээ

“С.Зоригийг хөнөөсөн нь “Эрдэнэт”-тэй холбоотой” гээд байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны дөрөвдүгээр сарын 8-нд нэгэн захирамж гаргажээ.

19 цагийн өмнө
Э.Болормаа: Алтайн уулс минь намайг дуудаж, харж, түшиж явдаг юм болов уу гэж боддог

Удирдсан хамт олныхоо жаргал, зовлонг зүрх сэтгэлээрээ мэдэрч, урагшлах өөдлөхийн хувь заяаг үүрч явдаг хүн байдаг. Тэр хүн бол манай сониноос оноож өгсөн нэрээр “Нэгдүгээр хүн” юм. Улс орны бодлого, аливаа салбарын тулгарч буй асуудлыг бүрнээ мэдэж байх учиртай тэр эрхэм зүгээр нэг тамга атгаад суух биш санаа оноогоо дэвшүүлж түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө уйгагүй тэмцдэг байх учиртай

19 цагийн өмнө
М.Оюунчимэг: Иргэдийг санхүүгийн дарамтад оруулж байгаа үйлчлэл муу, өндөр үнэтэй эмийн шахааг цэгцэлнэ

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга М.Оюунчимэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа

19 цагийн өмнө