Японы Засгийн газрын санхүүжилтээр 18 бүсэд ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламж барина

2024 оны 4 сарын 32024-04-03
Японы Засгийн газрын санхүүжилтээр 18 бүсэд ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламж барина

"Улаанбаатар хотын үерийн эрсдэлтэй бүсэд нийгмийн эрүүл мэндийг хамгаалж ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байдлыг сайжруулах нь" төслийн нээлт НҮБ-ын байранд боллоо. Төслийн арга хэмжээг нээж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Игавахара Масарү, НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Тапан Мишра, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч, ноён Эваристе Коуасси-Комлан нар оролцлоо.

Уг төслийг Японы Засгийн газрын санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн сан хамтран хэрэгжүүлэхээр болжээ. Төслөөр үерийн эрсдэлтэй бүсэд 18 усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламж барих, ОБЕГ-т гурван өндөр бүтээлт үерийн ус зайлуулах насос нийлүүлэх, Төрийн 100 албан хаагч, эрүүл мэнд, боловсролын салбарын 1000 мэргэжилтний чадавхыг бэхжүүлэх юм.

 

Үерийн гамшгаас болж жилд дунджаар 24 сая ам.долларын хохирол амсаж, 92 иргэн амиа алддаг

НҮБ-аас гаргасан судалгаагаар Монгол Улс үерийн гамшгаас болж жилд дунджаар 24 сая ам.долларын хохирол амсаж, 92 иргэн амиа алддаг байна. 2023 оны үерт зөвхөн Улаанбаатар хотод 2000 гаруй иргэн өртсөн гэсэн судалгаа гарчээ. Шар усны үерээс урьдчилан сэргийлэх, үерийн далан, хамгаалалтын байгууламжуудыг засаж шинэчлэх, нэмж байгуулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа ч нийслэл хот орчимд шар усны үерээс улбаатай байгаль орчин, хөрсний бохирдлоос сэргийлэх, ундны усны эх үүсвэрийг хамгаалах, нийгмийн эрүүл мэндэд учрах эрсдэлээс сэргийлэх асуудал хурцаар тавигдсаар байна. Яг энэ үед уг төслийг хэрэгжүүлж байгаа нь цаг үеэ олсон ажил юм. Ингэснээр нийслэл дэх үерийн гамшигт өртөж болзошгүй бүсүүдэд оршин суугаа айл өрх, хүн ам, ялангуяа хүүхэд эмэгтэйчүүд, өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны усны эх үүсвэртэй болох нийгмийн чухал ач холбогдолтой.

Үүний хүрээнд гамшгаас авран хамгаалах албадын техник тоног төхөөрөмж, хэрэгслийн чадавхыг нэмэгдүүлэх хүрээнд ОБЕГ-т өндөр бүтээлт үерийн ус зайлуулах насосуудыг нийлүүлж, үерийн эрсдэлтэй 18 бүсэд ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламж барихын зэрэгцээ иргэд олон нийтийг мэдлэг мэдээллээр хангах чиглэлээр төрийн алба хаагчид болон эрүүл мэнд, боловсролын салбарын 1000 ажилтныг сургаж дадлагажуулах юм. Гамшгаас сэргийлэх, хор хохирлыг бууруулах үйл ажиллагаанд олон улсын арга туршлага, чанар, стандартыг нэвтрүүлэх нь хамгийн чухал гэдгийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан нээлтийн үеэр хэлэв.

 

Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү: Япон Улс энэ чиглэлээр арвин туршлагатай

-Энэхүү төсөл нь Монгол Улсын иргэд амьдарч буй орчноо сайжруулахаар хэрэгжүүлж буй ажлуудыг нь дэмжих зорилготой. Япон Улс энэ чиглэлээр арвин туршлага, мэдлэгтэй бөгөөд НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран энэ зорилгод хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна. Энэ төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын хүн ам эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломжтой болно хэмээн итгэж байна.

 

ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян: Монгол Улсын нийт өрхийн 30 хувь нь аюулгүй, цэвэр ус хэрэглэж байна

 -Өнгөрсөн зуны үер бидэнд маш том сургамж болсон. Үерийн улмаас гэр хорооллын нүхэн жорлон хальж халдварт өвчин дэгдэх эрсдэлтэй байдаг.  Монгол Улсын нийт өрхийн 82.5 хувь нь ундандаа цэвэр ус хэрэглэж байгаа ч үүнээс дөнгөж 30 хувь нь аюулгүй, цэвэр ус хэрэглэж байна. Аюулгүй, цэвэр ус гэдэг нь химийн бодисгүй, шууд хэрэглэхэд аюулгүй, сайжруулсан усны эх үүсвэрийг хэлнэ. Мөн сүүлийн жилүүдэд үерийн давтамж ихэссэн нь үерт автсан бүс нутагт амьдарч буй олон айл өрхөд нэмэлт дарамт учруулж байна. Төслөөр үерийн эрсдэлтэй бүсэд 18 усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламж барьснаар  үер болсон тохиолдолд иргэд  эрүүл ахуйн шаардлага хангасан байруудаар үйлчлүүлэх боломжтой.

Энэ  хүрээнд ОБЕГ-аас 192 түр цугларах байрны судалгааг гаргаж өгсөн. Мөн ОБЕГ-т гурван өндөр бүтээлт үерийн ус зайлуулах насос нийлүүлнэ. Ингэснээр үерийн үед их хэмжээний усыг нэг дор соруулах юм.

 

НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан: Хүүхдийг аюулгүй, цэвэр усаар хангахад чухал алхам

- Энэ төсөл нь Монгол Улсын хаана амьдарч байгаагаас үл хамааран бүх хүүхдийг аюулгүй, цэвэр усаар хангахад чухал алхам. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, бэлтгэл ажлыг сайн хангах нь үерийн аюулыг даван туулахад маш чухал. Энэ үйлсэд Япон улсын Засгийн газар болон бусад хамтран ажиллаж байгаа түншүүддээ бид талархаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ”

Б.Алтангэрэл

Санал болгох

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нарын хооронд маш ноцтой асуудлаар “алсын зайн тулаан” өрнөж байна. Тал талаасаа хоёр хоёр удаа “сум” тавьчихаад байгаа юм. Харин эдгээрээс, ялангуяа тэдний нэгэн цаг хугацаанд буюу өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт ярьцгааснаас нь тус тусынх нь гурван үг, гурван “мэдээ” анхаарал татав

19 цагийн өмнө
Т.Чимгээг Эрүүдэн шүүсэн асуудлаар Л.Оюун-Эрдэнэ Олон улсын хүний эрхийн байгууллагуудад ханджээ

“С.Зоригийг хөнөөсөн нь “Эрдэнэт”-тэй холбоотой” гээд байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны дөрөвдүгээр сарын 8-нд нэгэн захирамж гаргажээ.

19 цагийн өмнө
Э.Болормаа: Алтайн уулс минь намайг дуудаж, харж, түшиж явдаг юм болов уу гэж боддог

Удирдсан хамт олныхоо жаргал, зовлонг зүрх сэтгэлээрээ мэдэрч, урагшлах өөдлөхийн хувь заяаг үүрч явдаг хүн байдаг. Тэр хүн бол манай сониноос оноож өгсөн нэрээр “Нэгдүгээр хүн” юм. Улс орны бодлого, аливаа салбарын тулгарч буй асуудлыг бүрнээ мэдэж байх учиртай тэр эрхэм зүгээр нэг тамга атгаад суух биш санаа оноогоо дэвшүүлж түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө уйгагүй тэмцдэг байх учиртай

19 цагийн өмнө
М.Оюунчимэг: Иргэдийг санхүүгийн дарамтад оруулж байгаа үйлчлэл муу, өндөр үнэтэй эмийн шахааг цэгцэлнэ

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга М.Оюунчимэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа

19 цагийн өмнө