"AI сэтгүүл зүйг нөхөж чадах ч сэтгүүлчдийг орлож чадахгүй"

2024 оны 4 сарын 122024-04-12
"AI сэтгүүл зүйг нөхөж чадах ч сэтгүүлчдийг орлож чадахгүй"

News Decoder-ийн дэлхийн мэдээг орчуулан хүргэж байна. Сэтгүүл зүйг устгаж чадах эсэхийг AI программаас нарийн хариулт авч болох талаар News Decoder -ийн нэгэн сэтгүүлч сонирхжээ. AI-ийн алдартай программ болох ChatGPT-ээс “Сэтгүүл зүй хиймэл оюун ухааныг даван туулж чадах уу” гэж асуужээ. Учир нь Брукингсийн хүрээлэнгээс гаргасан тайлантай холбоотой ажээ. Хайлт, зар сурталчилгаа, өгөгдөл гэх мэт зүйлсийн ноёрхол нь сэтгүүл зүйн салбарыг "хөгжүүлсэн" гэж Вашингтон ДС-ийн судалгааны төв “Брукингс” дүгнэжээ.

Асуултын хариуд ChatGPT:  Хиймэл оюун ухаан нь мэдээ цуглуулах үйл явцын тодорхой хэсгийг автоматжуулж чаддаг ч эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хөдөлгөдөг бүтээлч байдал, зөн совинг давтаж чадахгүй. Авлига, шударга бус байдлыг илчлэх, гадуурхагдсан нийгэмд дуу хоолойгоо хүргэх нь сурвалжлагчдаас түүхийг гүн гүнзгий судалж, эх сурвалжтай холбогдож, далд нуугдаж буй үнэнийг илрүүлэхийг шаарддаг. Энэ нь "AI сэтгүүл зүйг нөхөж чадах ч түүнийг орлож чадахгүй" гэж дүгнэжээ. Тиймээс хиймэл оюун ухаан хүртэл сэтгүүл зүйг орлож чадахгүй гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Учир нь бодит байдалд хиймэл оюун ухаан нь сэтгүүл зүйг орлуулахгүйгээр устгаж, хүмүүсийг найдах мэдээлэлгүй болгож болзошгүй юм. Найдвартай мэдээллийн эх сурвалж байхгүй бол цуурхал тарж, хүмүүс ташаа мэдээллээс үүдэлтэй айдаст автаж үймээн самуун гарах эрсдэлтэй. Брукингсийн тайланд өнгөрсөн онд АНУ-д долоо хоног бүр дунджаар 2.5 сонин хаагдаж байгааг тогтоожээ. Судлаач Эми Уотсоны 2023 оны наймдугаар сард цуглуулсан мэдээллээс харахад “Их Британид 2022 оныг дуустал 10 жилийн хугацаанд жил бүр нээгдсэнээс илүү олон мэдээллийн хэрэгсэл хаагддаг байна”.

ChatGPT хариулахдаа: Сэтгүүлчид хиймэл оюун ухааныг аюул заналхийлэл гэж үзэхийн оронд технологийг ашиглан ажлаа сайжруулах боломжтой. Автоматжуулсан хэрэгслүүд нь өгөгдөлд дүн шинжилгээ хийх, баримт шалгах, контент түгээх зэрэг ажлыг гүйцэтгэхэд тусалж, сурвалжлагчдад илүү төвөгтэй, үр дүнтэй түүх ярихад анхаарлаа төвлөрүүлэх цагийг чөлөөлөх боломжтой гэж хариулжээ. Эдгээр ажлыг автоматжуулсны дараа сэтгүүлч илүү бодитой мэдээллүүдийг хөөцөлдөх боломжтой гэж үзжээ.

 

Хэвлэл мэдээллийн корпорациудын ёс суртахуун

Хэвлэл мэдээллийн корпорациуд зөвхөн мөнгөөр удирддаг уу гэх асуултад ChatGPT харилахдаа “Хэдийгээр санхүүгийн асуудал хэвлэл мэдээллийн корпорациудын үйл ажиллагаанд нөлөөлдөг ч шийдвэр гаргах цорын ганц хөдөлгөгч хүч биш юм. Санхүүгийн зорилго, нийгмийн хариуцлага, хувь хүний үнэт зүйлсийн цогц харилцан үйлчлэл нь эдгээр аж ахуйн нэгжийн зан төлвийг бүрдүүлдэг. Энэхүү олон талт мөн чанарыг ойлгох нь орчин үеийн нийгэм дэх хэвлэл мэдээллийн корпорациудын үүрэг, нөлөөг үнэн зөв үнэлэхэд нэн чухал” гэсэн хариулт өгчээ.

Мэдээж ChatGPT  бол туйлын үнэн хариултыг өгдөг гэсэн дүгнэлт хийхэд тохиромжгүй. Тиймээс та бүхэн аливаа мэдээлэлд өөрийн дүгнэлтийг хийхдээ олон талаас нь харж үзэж байхыг зөвлөж байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ”

Т.Ичинхорлоо

Санал болгох

АН-ын “асуудал” алга таших явдал мөн үү?!

Эх сурвалжуудын мэдээлэл, нийтийн сүлжээнд тавиад байгаа АН-ынхны мэдэгдлээс харвал АН-ын нэр дэвшигчдийн “багц” задарч болзошгүй нөхцөл үүсжээ. Магадгүй, сонгуулийн үе, өдөр байтугай цаг, минут үнэтэй байгаа болохоор учраа олоод цаашаа явж мэдэх юм. Тэгвэл сайн. Гэхдээ нэр дэвшигчид тодорсон шөнөөс эхэлсэн АН дахь гомдол тунирхал явсаар зөрчил тэмцлийн шинжтэй болж ирж байна

3 өдрийн өмнө
С.Мөнхбат: Өгөхийг хүсдэг хүний сэтгэл нь цагаан, юмыг зөв өнцгөөс хардаг

Сайн дурын ажилтнууд. Сайн дураараа бусдын сайн сайхны төлөө өөрийн хөлс хүч, хөдөлмөрөө зориулдаг сайхан сэтгэлтнүүдийг ингэж нэрлэдэг. Тэгвэл сүүлийн жилүүдэд Японд амьдарч тэнд болж байгаа аливаа хэцүү бэрх бүхэнд гар бие оролцож, бусдад туслахыг уриалж байдаг Amtsagaan Muugii гэсэн хаягтай нэгэн идэвхтэн залуу бий. Фэйсбүүкийн нэрээр нь олон монголчууд эчнээ таних болсон түүнтэй сайн дурын ажлуудынх нь талаар онлайнаар цөөн хором ярилцлаа.

3 өдрийн өмнө
Хүн төрөлхтөн жил бүр 2.12 тэрбум тонн хог хаягдал гаргадаг

Бид өмсдөггүй хувцас, хэрэглэдэггүй эд зүйлс, идээгүй хоолны үлдэгдэл гэх зэрэг хог хаягдал дунд хэзээ ч дуусашгүй материаллаг хэрэгцээнийхээ хүсэлд хөтлөгдөн амьдарсаар. Хүн төрөлхтөн өдгөө жил бүр 2.12 тэрбум тонн хог хаягдал гаргаж байна. Тэдгээрийг ачааны машинд овоолон цуваа үүсгэх юм бол дэлхийг 24 удаа ороож хүрэхүйц их хэмжээтэй гэвэл та итгэх үү?

3 өдрийн өмнө
Дүйчин өдөр буюу бие, хэл, сэтгэлээ шинжих нь...

Бурхан багшийн их дүйчэн өдөр нь Бурхан багш эхээс мэндэлсэн, 37 насандаа гэгээрлийн хутгийг олсон, 81 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлж нирваан дүрийг олсон өдөр гэдэг. Зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг буддын шашинтнууд олноор амьдардаг улс орнуудад уг өдрийг нийтээр тэмдэглэх баяр болгон амрахаас гадна өөр олон улсад янз бүрийн хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлдэг байна.

4 өдрийн өмнө